Зун цагийн бодрол 2


Хүний амьдрал гэж сонин шүү.  Адал явдлуудаар дүүрэн, тэгсэн хэрнээ адармаатай  ээдрээтэй, толгойгоо гашилгах өчнөөн асуудлуудтай. Тэр болгоныг  шийдэж чадамгүй саад бүхэн бэрхшээлтэй гээд л.  Хааяа хараад байх нь ээ... монгол гэх энэ орондоо  төрсөн нь аз юм шиг ээ..  Хаа байсан  харийн орны Африк,  дайн байлдаан болж буй газар  мэтийн  орнуудад  төрөөгүй  аз гэж бодож  байдын  шдэ.  Ажиглаад байх нь ээ..  

Мунгинаж  мунгинаж  явжуугаад   би гэдэг  хүн яагаад ингээд төрсийн  бэ гэж боддын  шдээ.

Өнөөдөр ингээд л арзайгаад өөрийн энэ бие 5 мэдрэхүйгээрээ  мэдрээд явжуугаа  хүртэл нэг сонин шүү..  Ганц олдох энэ л насандаа юу хийж бүтээж явах нь хувь хүний  ухамсрын  асуудал.  Хүн гэдэг чинь  өдөр бүр дурлаж, өдөр бүр  шинэ соргог зүйлд татагдаж сониуч зандаа  хөтлөгдөн түүгээрээ хийх сонирхолд хүрнэ гээд л.

Хэдэн  сар хийж бүтээж байгаад уйдах ч юм уу дуртай  дургүй  2ын хооронд  хиймээр явдаг нь хүний зан байдаг байх.  Түүний адил блог бичих хүсэл эрмэлзэл нь  бас  сониуч зан  байж болно эсвэл бичих хүсэлдээ  хөтлөгдөх  байх л лаа.. Тамхи татдаг  хүн өдөрт хэдэн удаа татдаг бол.  Өдөрт хэдэн удаа татаж уушигаа  хордуулдаг  бол.. Мөн архичин  хүн архиа уух гэж байж яддаг шиг кола ундаанд  хүртэл донтоод  байх шиг. Энэ явж явж сахарын  өвчинтэй болох вий дээ.  Энэ сахарын  өвчин  гэж эд эрхтэнгээр  тоглож тоглуулдаг  тааруулдаг  айхтар өвчин байгаам шдэ уг нь бол.

 Ганц амьдрахын  юм чинь яаадын  гэсэн шиг хүссэн зүйлээ  хийж  байгаад  үхнэ гэж бодож байгаа заримууд байж л байгаа.  Үхлээ хүлээгээд хэзээ үхэх болоо гээд эмнэлгийн  орон дээрээ илжирч  хэвтэж байгаа  хүмүүс хөөрхийлөлтэй  байгаа дээ.  Төмөр  торны цаана  хоригдож  байгаа  хүмүүс хэзээ наранд гарч амьдрахын  болоо гээд хэсэг хүмүүс хэрэг хийсний  төлөө үйлийн  лайгаа  үүрч байгаа нь нэг л  уйтай.

Мөн асрамжийн газарт амьдарч буй  хөгшид буурлуудын харахаар  нэг л сэтгэл эмзэглэх шиг.  Өдий наслахдаа ээж аавыгаа тийш нь  аваачиж  өгөхгүй байсан  биз.  Өнөөдөр амралтын өдөр  байж байхад  Хойморт  өнжих нар  гэдэг киног зах зухаас нь  харлаа л даа.  Тэгсэн  их зүйлийг  бодогдуулмаар кино байна шүү.  Хэдэн ангитай ч юм дээ. Хараад байхаас.  Нэг гаралтаараа  хэдэн минут  гараад л реклам зар сурталчилгаа  гарчихийн. Лайтай  шүү энэ реклам нь.  Баян айлын захирал байсан бололтой юм аа.. Тэгсэн  итгэж явдаг хүн нь захиралыгаа  хар нүх рүү  унагааж  байгаа мэт.   / иймэрхүү зүйл хаа сайгүй  болж байгаа шдээ /.

Тэгсэн гэв гэнэт нэг өдөр  амьдрал нь  сүйрчихийн гэж хэн бодох билээ.   Хэчнээн сайхан залуу гэв гэнэт л хөлгүй  тэргэнцэртэй  болчихно гэж  хэн мэдэх билээ.  Өөртөө хайртай  гэсэн бүхнээ   холдуулж  өөрөөсөө  зайлуулах хэрэгтэй  гэж бодсон биз. Аргагүй  биз гэв гэнэт хөлгүй  тэргэнцэртэй  явахаар сэтгэл санааны хувьд таагүй  байгаа нь мэдээж.  Өөрт нь хайртай гэх бүсгүй  нь түүнд хайртай.  Харин залуу нь  өөрөөсөө  холдуулахыг  хичээгээд бүгдийг  мартах гээд байдаг.

Ингээд харах нь ээ манайханы  дунд энэ нь шиг амьдралтай...   Ямар нэгэнд зүйлээс болж тахир дутуу  болох асуудал  байх нь эрсдэл ихтэйг  харуулж байгаа юм.  Өнөө  тэргэнцэртэй  суух залууд  уг нь тэр охин нь хайртай, тэгсэн надад юу ч  хэрэггүй  мэтээр хэлж өөрөөсөө  хайртай  бүхнээ  зайлуулах гэсэн хүмүүс байгаа байлгүй дээ киног  улам сонирхолтой  улам олон ангитай  болгох гэсэн биз.  

Энэ кинон  дээр  хоёр дүү нь хоол хийж байна аа..  хаа сайгүй  зараад явжуугаа  шиг хүмүүс байгаа шүү харин хүүхдүүд биш ахимаг  насны  хүмүүс зараад явжуугаа  байх.  Урд нь бэлэнчлэх сэтгэлгээтэй  байсан хүмүүс баян байсан  хүмүүс шалдаа  буухаараа   гэр хороололд  очоод яаж амьдардагыг  өөрийн  нүдээрээ  харсан байх. Одоо ч бүх юм бэлэнчлэх сэтгэлгээтэй  болчихож гэж дээ угаасаа энэ нийгэм ийм болгоод байгаа  шдээ.  Тэр тусмаа охид бүсгүйчүүд.  
Бүх юм бэлэн юм дээрээ очих гээд айлд бэр болчих гээд өөрийгөө  борлуулчих  санаатай,  байнга л элдэв шалдав зүйлүүд  авахуулаад сурчихсан хүмүүс олшироод  байгаам биш үү.  За энэ  ч яахав.   Амьдрал юм даа.  

За өөр яасан байх нь уу гэхээр байна шдээ. Ойрын  хэдэн өдрүүдэд би гэдэг  хүн ажил төрлөө  амжуулахын  хэрээр орос найзуудтайгаа  гадуур хооллож ууж идээд байгаа шдэ.. Ууж идэх нь хаашаа юм. Удахгүй Хөвсгөлийн  уулархаг нутгаар  аялах яаж амрах тухайгаа ярьж өнгөрдөг  цаашдаа  ямар ажил төрөл бизнес санаа гээд л ярина . Орос хэлээ ч бараг мартах шахсан байна  шүү.   Ярьж чадах аа байчиж.  Ингэхэд та нар яажуухан  амрах гэж бодож байна  даа.  

За энэ ч бас яахав.  Life гэж  сонин шүү тээ.. Funny ч байна заримдаа ч уйтгар гунигаар  дүүрэн байна  янз бүрийн л байхын мөн  хүмүүс хоорондын  харилцаа  асуудал... үймээн самуун  энэ тэндгүй л болоод байна шдэ.Их хотын амьдрал  бас хэцүүдэх  гээд байна уу үгүй юу.  Ундны усаа нөөцөлж  аваарай гэхийн..  Нойлын  усаа аваарай хэдэн өдөр тэсээрэй гэхийн  араггүй  л хэлээд байх шиг.  Удаан хугацаагаар  усгүй байвал яах бол хаашаагаа  явцгааж  хүндрэх бол айнн.

 Амьдрал ийм дээрээ сайхан шүү адал явдлуудаар  үргэлжлэх тусам амттай  гэдэг байх аа.  За энэ ч  яах уу. Бас ингэсэн байх нь.  Хотын залуус бид нар чинь хайраа майраа  гэж мэгээд салж нийлчихийн. Хэдэн удаа ч салж нийлээд , хэдэн удаа ч солиод амжчихийн юм дээ. Тэгсэн  хөдөө бол иймэрхүү  асуудал no problem шдээ.  Хөдөөнийхөн чинь  тоонот  гэртээ толгой толгойгоо  холбож

Салж сарнихгүй л..тэгээд мөрөөрөө яваад  байхымаа... Хэн хэнийгээ хардаж сэрдэхгүй  амар юм өө.  Хотын мань мэтийн  хүмүүсийг  бодвол ч хөдөөний  залуус ч хээгүй  гүндүүгүй  хүмүүс шүү дээ санаж бодох зүйл байхгүй санаа зовох зүйлгүй..  Тэгсэн хот хөдөөгийн амьдралыг  хоорондохыг  харахын бол ч эрс ч ялгаатай  болохоос биш угтаа хөдөөгийн  амьдрал ч сайхан л даа.  

Энэ киног үзээд байхын  бол цаашид  болох үйл явдлуудыг  хэрхэн өрнөхийг  хараад байж дээ. Даанч кинон дээр гардаг шиг  ард иргэдийн амьдрал санаснаар болохгүй юм даа тийм ээ.   Нийгэм өөрөө угаасаа хүмүүсүүдийн  ааш занг эвдээд  байгаа болохоос биш за за мэдэхгүй юм даа айл гэр болчихоод л шанага тогоогоо  барьчихсан... хүүрээ  мүүрээ гэж нэг нэгнийгээ дуудчихаад л.. яаажигар 2 дугуй нь дээрээ  нэгнийгээ сундлан  сундлуулчихаад  оочих шахуу л явчих шиг.

0 comments: