Архи


Архи гэдэг энэ шилэн лонхон хэлбэртэй зүйл олон хүмүүсүүдийн занг хоромхон минут цагаар эвддэг нь хачин. Архи уусан хүмүүс нуугдаж буй дотоод сэтгэлээн ил гаргах нь юун билээ. Хайртай хүн нь архинд тоглойгоо мэдүүлэн хамаг ойр орчныхоо найз нөхдүүдээ зовоон хамт уух хань ижил хайсаар байгаад л нэг юм олж ууцгаана бас хамт яваа нэгнийгээ зовоон тарчлаах тэр агшинд уусан хойно оо муу муухайг мэдсээр байж хамаг буруугаа архинд л буруугаа өгцгөөж  энэ хар усны хар гай гэж энэ дээ гэсээр бодлогоршин хэвтэх тэр мөчид  санаашран шаналах мэт төрнө.

Хавь ойрын бүхий л арга чарга бүхнээ л хэрэглэн байдаг бүхнээ баран архи уухын цондон болцгоож гэр орныхоо эд хогшил бүхнээ л барьцаанд тавих нь тавьж ууцгаах шиг. Сүүлийн сохор зоосыг  бүгд л кармаанаасаа суйлцгааж сувдаг сэтгэлээрээ өнгөтэй өөдтэй бүхнээ барьцаа ломбарданд тавьцгаана, сэтгэл санаанд нь үлдсэн гал болгоныг хуурамч сэтгэлээрээ хүйтэн усаар цацан унтрааж байхад хэн таатай байх уу.  Нус нулимсандаа хутгалдсан хэн гуай ч  согтуурсан сэтгэлээрээ хавь орчныхоо хүмүүсд агсам тавих нь тавьцгааж  хавь орчныхоо хүмүүс рүү хамаг буруугаа чихнэ булна элдэв ааш араншингаараа солиорох нь бишгүй. 

Үйлээ үйрч явдаг эх хүний сэтгэл өрөөл бусдад лай болж бусдад лайгаа үрүүлэх тавилан зөндөө.  Ер нь яах гэж архи гэдгийг уудаг юм бол. За яахуу найз нөхөдтэйгээ уулзалдаагүй хэдэн сар жилээрээ уулзалдсных гэж ууна, сэтгэл санаа тавгүй байна аа хөгшөөн хүрээд ир гэж ууна, хэн нэгэн намайг дарамтлаадээнаа  хүрээд ирээ гэж бас ууна, найз залуу болон найз охиноосоо салсаан одоо чи минийх шүү хайраа гэж дуудан бас ууна, гэр орны тавгүй орчинд хэн таатай байх уу дээ сэтгэл санаа тиймхэн байна аа нэг өдөр ч гэсэн сэтгэлээ сэргээгээдхий гэсэн найзууд ч ууна энэ мэтчлэн уух шалтаг тоочоод байвал дуусахгүй. 

Архи ууж сэтгэл санаагаа засдаг хүмүүсүүдийг би ойлгодоггүй юм. Архи уучихаад маргааш нь гавъяа байгуулсан юм шиг шартссан гэх эдгээрийг ч ойлгодоггүй юм. Юмыг уг нь хэмжээ хязгаартай  гэдэг биздээ тааруулж хэрэглэнэ гэж байна тийм үү.  Ухаан мэдрэлээ алдчихаад ууж тасарсан хүмүүсүүдийг ойлгодоггүй юм.  Уг нь архи хүнийг эвдээд байдаггүй шдэ.  Харин тэр хүн өөрөө л мөн чанарыг өдөөдөг нь сонин байгаа юм. Архинд толгойгоо мэдүүлнэ гэж юу байхав хувь хүн өөрөө л мэдүүлцгээгээд байх шиг.

 Эрүүл байх үедээ эмэгтэйчүүд хүний өөдөөс эгцэлж хараад хүнтэй хүн шиг ярьж чаддаггүй мөртлөө архины хундганд хөлчүүрхсэн эмэгтэй хүн олон янзын ааш гаргана.  Сэтгэлийнхээ гүнд нуугдаж байсан тэр дур тачааллыг хоромхон зуурын дотор ор хөнжлийн ажил болгон хувиргана. Эрүүл байх үедээ  хэн нэгэн хүнд өс хонзон үзэн ядалтаараа өнөө хүний өөдөөс арслан бар шиг л ааш зангаа гарган хашгирч ярих нь элбэг.  Бусдын өмнө арчаагүй царай гарган хэн нэгнийг дуртай нэгнээ хуурамч сэтгэлээрээ хайртай дуртай гэх аргаггүй тэврэлдэх сэтгэл нь бусдаараа өөрийгөө  тэжээлгэх арчаагүй  сэтгэлийн гүнд нуугдах хорон муу муухай сэтгэлийг бусдад ил гаргуулахыг нууж өөрийнхөө  бузар булай амьдралаа бусдаас нууж хаах нь элбэг. 

Өөрөө угийн арчаагүйдээ  өрөөл бусад хүмүүс сайн яваа нэгэндээ атаархан хорсож  бусад хүмүүсээс ямар нэгэн аргаар мөнгө салгах гэсэн хорслоо тайлах гэсэн бачим боломжийг түүнд олгож өгдөг нь энэ архи юм.  Архи гэж бие сэтгэлийг чинь тарчилаах гэж, бие сэтгэлийг сэглэх гэж энэ архи эвддэггүй.  Харин  хүний эвдэрсэн хэврэгхэн сэтгэлийг нь бусдад таниулах гэж энэ архи гэдгийг гаргасан бус уу. 

0 comments: