ээжтэйгээ хамт зургаа авахуулж байгаарай


Өнөөдөр 2015.06.06 ны өдөр. Өөрөөр хэлэхийн бол  амралтын өдөр автомашингүй, автобусгүй бүх нийтийн марафон гүйлтийн өдөр аж. Харваас талбай дээр олон хүмүүс цугларсан бололтой. Сэрүүхэн ч өдөр байна  3 дахь өдөр хүртэл бороошихно гэсэн шдэ.  Би ч унтчихаж . Ингээд л  бодож сууж байхнээ нээрээ би гэдэг хүн ээжтэйгээ хоёулахнаа зургаа авахуулж байсан нь цөөхөн юм аа гэж бодох шиг.  Яагаад ээж бид хоёрын зураг байдаггүй юм болоо гэж бас бодох шиг.  Яахуу ээж  Москвад амьдарч байхдаа л тэвэрч байсан, хөхүүлж байсан, эмнэлэгээс оргон зугтаж байсан ээж бид хоёрын хар цагаан зурагнууд хэд хэд байна аа байна. Тэгээд л өнөөдөр номын шкаф доторхийг цэвэрлэж байтал нэг номны завсраас ээж бид хоёрын аль дээрийн зураг гараад ирэхээр нь хэсэг зурагнуудаа үзэж урагдсан үнгэгдсэн хар цагаан зурагнуудыг цэвэрхэн гэгчихлэн нааж далд хийхийн хийлээ.  Яагаад өдий болтол ээжтэйгээ хоёулахнаа авахуулж байгаагүй юм бол гэж дотроо бодох шиг. Нэг л муухай санагдаад явчихлаа шүү.

 Ээжтэйгээ гадуур гараад явахдаа  ярилцангаа хуучилаад уучлалт гуйх уу гэж дотроо бодож байгаа юм чинь.  Эсэн бусын зүйлүүд бодож байгаа юм чинь. Би гэдэг хүн ээжийгээ баярлуулахаасаа илүүтэйгээр үглүүлж , уурлуулж , гомдоож байсан удаатай байх.  Эх хүн гэдэг чинь  хүүхдүүдээ загнах ч эрх бий зодох ч эрх бий.  Хүн болгоны л аав ээжүүд үр хүүхдүүдээ өдий зэрэгтэй явуулахр гэж л бид нарт үглэн шүү дээ. Үргэлжл бид нарын төлөө гэж сэтгэл санаагаа чилээн суух ээж аавын сэтгэлийг нь дүүрэн байлгах юмсан даа.  Ажилдаа явахаас өмнө ээж минь цүнхэнд чинь  хиамтай талх хийчлээ гэнэ ажил дээрээ хоол ундтай байдаг уу сайн идэж байгаарай гээд л утасдана.  Оройтохоор хаана байна гээд л.  Хоолоо идээрэй хүйтэн нойтон юм идээд ходоодоо муутгалаа гээд л.  

Ажил тарахаас өмнө  ирэх болжынуу замаараа тэр тэр эмийг аваад ирээрэй гэнэ. Мөнгө төгрөг байна уу гээд л санаа нь их зовцгоох юм даа. Ажил ажил гэсээр байгаад өөрийгөө бодохгүй юм аа нэг дэлгэц ширтээд суучихын гэнэ. Заримдаа ч ажил ихтэй байх үед ээж залгах болгонд л ажил ихтэй байна аа ээжээ за эргээд ярья гэдэг үгээр амыг нь таглаад л утсаа тасалдаг би гэдэг хүн тэнэг байх аа. Хааяа ээжтэйгээ утсаар яриад тэр газар хоолонд оръё гээд л ярина хааяа ч хувийн амьдралаа ч ярина зөвлөлдөнө. Өөр хэн надад ингэж ярих билээ дээ гэж бодно. Ээжтэйгээ хамт авахуулсан зураг гэхээр тоотой хэд бага насандаа л хамт байсан хэдэн зурагнаас өөр зураг авахуулаагүй юм байна шдээ.  Амьд сэрүүн байгаа дээр нь ээжтэйгээ хамт зургаа авахуулж байгаарай гэж хэлье дээ 

2 comments:

Ээжтэйгээ тгээд зургаа авахуулав уу?

 

Авахуулсан бүр цөөхөн байна Москвад байхдаа эмнэлэгээс оргон зугтааж байсан зураг ном уншиж байсан зураг гээд л байна өөр байхгүй бналээ