Зун цагийн бодрол

Жилийн дөрүүн улирал бүхэн өөр өөрийн өнгө төрхтэй.   
Өнгө төрхтэйгээс гадна өөрийн гэсэн үнэртэй бас амттай байдаг. Зуны улирал  халуун нар шараад л  царай харлаад л, борлоод л заримын арьс нь хууларч унаад байдаг. Заримдаа ч хүйтэн бороо цутгахаас өөр улирлын сайхныг мэдэрдэггүй оронд төрөөгүйдээ баярлах юм байна шдэ айнн. За даа манай монгол орон шиг жилийн дөрүүн улирал ээлжлэн солигдож байдаг, байгалийн ер бусын өнгө төрх үзэмжийг мэдэрнэ гэдэг бас сайхан биш гэж үү.

  Өвлийн улирал  гэдгийг... хөвсгөр зөөлөн цас хаялан бударч, хөл доор цас чийхран дуугарч, хүйтэн жавар хацар хайрах нь цаанаа л ихэмсэг

Хаврын улиралд....
би гэдэг хүн төрсөн юм болохоор энэ улиралд дуртай мэдээж амьтай бүхэн л дуртай. Хүн малын зоо тэнийх урин дулаан цагийн эхлэл болсон хаварт хөлдүү бүхэн гэсч, хөшүүн бүхэн хөдөлдөг учиртай. Иймээс энэ улиралд хөр цасанд дарагдсан өвс ногоо соёлж, алдсан өнгөө эргэн олдог юм шиг ээ.

Хөдөө нутагт дөнгөж төрсөн төл майлалдан, амьтад бүхэн л ичээнээсээ цухуйн гарцгааж, ургамал цэцэг навчис бүхэн л амьтай бүхний амьдрал цэцэглээд байгаа аястай.  Харин зун цагийг.. ногоон өнгөөр төсөөлөхөөс өөр юу билээ. Байгаль дэлхий тэр чигээрээ нил ногооноор хучигдаж дэгжирхэж гоо сайхан үлэмжээ гайхуулах мэт, зун цаг ч сайхан шүү шувууд жиргэнэ, цэцэгсүүд өнгө өнгөөр алаглан дэлбээлэнэ, амьтад тааваараа идээшилнэ. 

Зуны цагийн өнгө ,
 үнэр, дурсамж бүхэн залуучуудын хайраар бялхсан залуустай зүйрлэх шиг. Шаргал өнгөөр нүд гялбуулах намрын өнгөөр илэрхийлэх шиг. Хүн бүрийн сэтгэлд гуниг хөвүүлэх шиг, санаашрал тодруулсаар л энэ улирал яагаад ч юм эмзэг, энхрий мэт байдгын бол. Залуу нас гэдэг чинь мөнхийн биш шүү дээ гэмээр бодогдуулмаар санагдуулмаар, гоо сайхан үзэсгэлэн үүрдийн юм шиг биш гэмээр мэдрүүлэхээр..Саяхан л гоо сайхнаа гайхуулж байсан  цэцэгс бүхэн хагдарч, өвс ногоо гандаж гундаж өнгөө хувилцгаах шиг. Амьдрал гэж мөнхийн эргүүлэгтэй, өөрчлөлттэй, ээлжлэн өнгөрөх жилийн дөрүүн улиралтай жилийн жилд л хүн болгон л нэг насаар нэмцгээж, насны тоогоор  үрчлээ сууцгааж, насны эрэмбээр намба заацгааж, байр сууриа олцгоодог мэт.

Энэ жилийн зун ингээд өнгөрлөө гээд л зургаан сарын хорин хоёр дээр нар буцлаа даа сайхан зун болсонгүй дээ гэж сууцгааж буй хөгшид буурлуудын хууч ярианаас сонсоод байхнээ нээрээ ч тийм ч юм уу даа. Хотын гудамжаар явж байхад нааш цааш холхилдон алхацгааж буй хүмүүсүүдийн нүүр царай хувцаслалт бүр даарсан бээрсэн харагдах шиг.  Хөдөө нутгийхан  үгээ хэлж нээрэв гэгчээ барж байгаа байх л даа.. Нар ч гарахгүй олигтойхон ч сүү цагаан идээ ч авахуулахгүй юм. Сүү саалийн гарз энэ жил олиггүй болжээ зуншлага тааруухан зүлэг ногоо ч ургасан юм байхгүй  за хө атарт явдымуу дөө гэцгээж байгаа байх. Зуны улирал ч богинохон шүү дээ наадам боллоо бол маргааш нь намрын улирал гэгч нь болно.

 Наадмын маргааш нь ухаан орсийн байлгүй гэв гэнэт нөгөө  их ажил хадлан тариа энэ тэрээ гээд ажил их ундарч эхлэнэ дээ.  Ингэсээр байгаад өвөл , өвлийн хүйтнийг давах бэлтгэлийн ажил өрнөнө дөө. Ингээд бодохоор жилийн дөрүүн улирал яасан ч хурдан солигдож байдын гэмээр.  Саяхан  бид чинь утаагаа үзэн ядацгаагаад, өвлийн хүйтэнд даарч чичирч байсан улсууд чинь хаврын улиралд юу ч болсныг анзаарсанчгүй гээв гэнэт л зуны улиралтай золгочихсон аль хэдийнэ ээ нар буцлаа хө гээд л. За юутай ч зуны улиралд дунд явжгаа юм байна даа нэг сайхан өдөр хөдөө орон нутгуудаараа явах биз. Угаасаа л зун гэдэг чинь хур бороо тэгширсэн, нар бороогоор л төсөөлдөг бус уу. Дандаа бороо ороод байвал ч уйдмаар шүү тэ.  

2 comments:

Хэхэ, би ч гэсэн хавар төрсөн болохоор хаварт дуртай.

 

Би 4 сард төрсөн боолохоор энэ улиралд дуртай