Life and death


  • Бороо орсны дараах дүнсгэр уй гуниг дүүрэн тийм л өдөр.. Үхэл..  Хагарсан чулууГ дахиад эвлэдэггүйг хэн бүхэн мэддэг болой.. хагацахын цагт л ҮХЭЛ давж уулздаггүй гашуун үнэн болой.. хэцүү ч юм аа даа.. үхэл хагацал гэж.. гэрээр дүүрэн халуун дулаан уур амьсгалтай, инээлдэж хөхрөлдөж байсан тэр мөч бүхэн гэв гэнэт намгүмхэн болчихоор нэг л сонин хоосон оргиод байх шиг..
Ажлаас тараад ирэх болгонд л орон дээрээ суучихсоон эрхээ барьж суудагсан.. Өвчин гэж хөгшин гэлтгүй залуучууд бүгдэд л тохиолдохын.. Хэзээ нэгэн өдөр үхээд өгөх байхдаа гэж үхлээ хүлээгээд хэвтэж байгаа хүмүүсүүдийг харахаар өрөвдөх юм.. Өвчин гэж хүн бүрийг дийлэн чадаж байна шүү золиг гэж. Эм тариа, тан хэрэглээд ч нэмэргүй.. би үхэж болохгүй юм шүү гэж.. үхчихвэл миний хүүхдүүд , үр ач , зээ нар минь яах бол гэсээр өдөр шөнөггүй санаа зовдог эх хүний сэтгэл гэж үргэлж хүүхдүүдийнхээ төлөө байх юм.

 Харин ингээд бодоход.. би тэр хүний ачыг хариулсан болов уу гэж бодно.. цонхоор нэг хэсэг харж зогсоно.. Ачыг нь хариулахаас илүүтэйгээр харин зовоосон юм биш үү гэж бас бодно. Бодохоох цаашгүй.. санаа алдана зогсоно.. орой ажлаар тарахаар өнөө л орон дээрээ суудаг.. эрхээ эргүүлэн маань уншдаг тэр хүн байхгүй гэхээрээ л сонин болоод явчих шиг.. хэд хоног эвгүй л байгаа байх л даа.. тэгж байгаад дасах л байх..  

Ер нь үхэхэд юу мэдрэгддийн бол ..энэ талаар ёстой а, б гүй шдээ нэг ч ойлголт байхгүй.. тэгсэн лам ингэж хэлж байгаан үхсэн хүн хэд дэхь долоо хоног дээрээ  даардаг тэр үедээ зул сайн өргө.. дараагийн долоо хоног дээрээ өлсөнө тэр үед сайн буян үйлдэж хооллож ундла гээд л.. би ямар урьд нь ийм тохиолдолд орж байсан биш анх удаагаа л харж байгаа болохоор  хүнд тусаж байна л даа гэхдээ зүгээрээ өнөөдрөөс эхлэж ажил төрлөө хийгээд явж байна.. үхэхээс айдаггүй.. үхэх цаг  болоогүй байна гэж хэлж болохгүй байна шүү гээв гэнэт л зуурдаар.. хэн нэгэн хүнд хорлогдох .. золгүйгээр .. өвчиндөө удаашраад өвчтэй гэдгээ мэдээгүй явжуугаад л...  

Хүн төрөлхтний энэ хорвоод.. амьдрах энэ л хугацааны эцэс ,төгсгөл хэмээх үүргээ гүйцэтгээд явсны дохио ч юм билүү.. хойч үе болох ирээдүйн төлөөс ч юм билүү.. хүн бүрийн өөрийн энэ үйлдээ ороогдож явсаар байгаад л.. нүгэлт энэ хүмүүний ертөнцөөс аваад явах энэ л мөч юм билүү... Үхэл хэмээх махан биеийг энэ л байгаьд нь шингээх нэгэн увидас ч юм билүү.. надаас өөр хэн нэгний үхэл.. аваад явчих гэсэн бодол.. айдас.. айдас дунд л амьдраад байх шиг.. нэг л мэдэхэд л хүн өөрийгөө өвдснөө мэддэггүй ..одоо  ч мэдрэхгүй байх л даа гэхдээ л хожмын нэгэн өдөр л..за за мэдэхгүй юм даа.. 

4 comments:

Үхэл гэдэг чинь хэнд ч хэзээ ч хэлж ирдэггүй тийм л хүний ээлж дараатай л байдаг юм шиг санагддышд. Өглөө нар мандана, үдэш сар гарна. Хүн төрсөн тэгээд үхнэ.. Төрөх үхэхийн хооронд хэнд ч хэрэггүй нэр алдар, хөрөнгө мөнгөний хойноос өдөр шөнө, өглөө оройгүй тэмцэлдэнэ.. Хайртай хүмүүстээ ч цаг зав гаргаагүйгээ хамгийн сүүлийн амьсгалдаа нэг бодно. PS: үхэл гэдэгтэй нүүр тулж үзэж байсымөө юууу ч бүр юуууг ч мэдэрдэггүй, мэддэггүй юм байна лээ. :)
Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлэе!

 

Би ёстой энэ үхэл гэдгийн талаар урьд нь үзээгүй болохоор их л сонин цочирдох шиг санагдсан нэг л хоосон хөндий байсан хүн маань гэв гэнэт байхгүй болчихоор нэг л эвгүй санагдаад л

 

Мхнн, хүн бүр л тэгдэг байхөө. Хэсэг хугацааны дараа мартагдсан байдаг. Тэр хүнийг сануулж, дурсуулах зүйлс гарч ирэхээр л санадаг.. Хорвоогийн жам л юм.

 

Харин хэсэг хугацаанд хэцүү санагдаж байгаад л аяндаа сэтгэл санаа зүгээр болоол бараг л мартагдаад л. тэгээд л хааяа цугларахаараа санана дурсаа л..