Намрын налгар өдрүүд


Зүрхэнд минь хэлээд байсан хэдэн үгс ч  байхгүй болсон  мэт..
Зүгээр л эргэн эргэж харалгүйгээр хэлээд байсан хэдэн үгсийг чинь санахгүй болтлоо мартах юмсан гэж бодох мэт.. хэцүү санагдах бүрийд сэтгэлд минь нэг хүнд чулуу мэт тээглээд байгаа юм шиг хоосон мэт.. аваад хаячихаж болдоггүй чулуудчихаж болдоггүй.. тэгэсхийгээд л өнгөрөх мэт.. сэтгэлийн зовиуртай явна гэдэг лүд юм аа..  хөл хүнд болчихсэн эх хүний сэтгэл шиг.. тээгээд ч.. тэнүүчлээд ч байгаа юм уу гэмээр санагдах.. эх хүний тэсвэр , тэвчээр, гэдсэндээ тээж байгаа гээд л.. хэдэн сар тээх..  хэвлийд байгаа үрээ төрүүлсний дараах мэдрэмж  цүнтгэр гэдэстэй байснаа  байхгүй болох тэр бүхий л мэдрэмжүүд ямар байдын бол гэж бодох шиг.. 

Манай зарим залуучууд ойлгодоггүй юм шиг ээ.. тээр нэгэн сандал дээр суунам..нар ээнэ.. төөнөх мэт. Эргэн тойронд намуухан орчин ... намрын сэрүүн орчихсон мэт нарны элчид л дулаацана..амнаас уур савах мэт.. сандал дээр суунгаа утсаараа хий дэмий л оролдоно.. оролдох ч хүсэлгүй буцаагаад далд хийх.. санаашран..бодолд автан суух сандалтайгаа ярилцах мэт мухиран ганцаардах.. урдуур алхах .. хэн бүхний алхаа гишгээ өөр.. тог тог хийх  өндөр өсгийтнүүдийн чимээ чихэнд сонсогдох мэт.. зам зуур сохор мэт таашаалд би гэлтгүй бүгдээрээ л автах мэт... Задгай талбай дээрх түргэн хоолны буфет халуун кофе авч уумаар.. дулаалцхаас..



0 comments: