Аз60гал гэж


Аз60гал гэж..  та өөрөөсөө би аз жаргалтай хүн мөн үү биш үү гэж асууж үзээрэй..  мэдээж би аз жаргалтай хүн гэж бодно.. Нэгэн удаа найз надаас чи аз жаргалыг юу гэж боддог вэ  гэж асууж байсан... хариуд нь би хоол гэж хариулж байсан тэр үед хоол идэж байсан болохоор амттай байсан болохоор тэр..  тэр үед өлсчихсөн байсан болохоор ухаан жолоогүй л идэж байсан болоод тэр байх.... Тэгээд л тэр хоол надад жаргалыг мэдрүүлсэн хэрэг....Зарм нь санал нийлэхгүй байж болно л доо....Хүн бүр л аз жаргалыг хүн бүр янз бүрээр хэлж ярих байх л даа..  Өнөөдөр гэхэд л би..чи.. бүгдээрээ л... гэдэс цатгалан, өвчин зовлонгүй.. орох оромжтой... дулаахан гэрт амьдраад л явж байна... 

Миний хувьд гэхэд л  өглөө босоод  идэх талх тийм ч чухал биш шүү. Харин гадаа даарч суугаа...өдөржин...оройжингоо гуйлга гуйж байгаа хүүхдийн хувьд.... варень маслотай нэг хэрчим талх ямар амттай байх болоо... төсөөлөгдөж байна уу..Тэр хүүхэд тэр талхыг надаас.. чамаас.. магад таниас ч илүүтэй амтархаж идэх байх л даа...Идэж байхдаа илүү жаргалтай байх болох байх л даа..  Аз жаргалыг бид ингэж л хүлээж авдаг... Бид бүхэн  алхам бүртээ аз жаргалыг мэдрэх боломжтой байдаг...Харин хүний хүсэл хязгааргүй гэсэн сэдлээсээ болоод бид тэр бүр анзаардаггүй шдээ...Ердийн нэг жишээ гэхэд л та энэ хорвоод төрсөндөө аз жаргалтай байж болно....Хүнд хамгийн их зовлон авчирдаг зүйл нь өнгөрсөндөө харамсах болон ирээдүйд санаа зовох байдаг... 

Хүн хийгээгүй зүйлдээ, хийсэн зүйлээсээ илүү харамсдаг гэдгийг санаж явдаг.. Худлаа гэвэл та өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээс бодоод үзээрэй.... Хятадууд хоол  идэхдээ хоол үлдээдэггүй гэнэ.  Бараг л бүгдийг нь шахуу.. манайхан л аягандаа хоолоо үлдээгээд сурчихсан зантай... Монголчууд бол маргааш амьд явахаа мэддэг учраас... маргааш иднэ гээд хоол үлдээдэг цамаан загнадаг... Тэгсэн маргааш тэр хоолыг идэхэд ямар болсон байхыг бодоод үздээ. Хоносон хоол ямар олиг байв гэж... Мөн хүмүүс материаллаг зүйлд хэт автсанаас аз жаргалын үнэ цэнэ, утга учрыг мартдаг....Сүүлийн үеийн гар утас өөрт нь аз жаргал авчирна гэж эндүүрэх жишээтэй инээдтэй юм шиг....


0 comments: