2015.09.21


Ойрын үед цаана аа л сэрүүн....намрын улирал гэхээр яагаад хүн бүрийн сэтгэл гуниж гутарч.. уйтгарлаж байдын бол... хүн бүр л хэлэх юм ... угаасаа цаанаас нь сэтгэл санаанаас нь зүрхээс нь хэлээд байгаа юм болов уу.. чи гуниж уйтгарлаж яв аа гэсэн шиг ирдийн болов уу... хүн болгоноос л ахсуухаар дан л ижил төрлийн хариулт...Уулсын оройгоор манан суучихжээ...усны шувууд дуулалдаад буцахад нэг л сонин...  Модод бүрээс шарлаж гундсан навчис бүр нэг нэгээрээ унана шарлаж.. навчсын дээгүүр алхаж явахад тэр шахирах чимээ нь хүртэл цаанаа  нэг л сонин... Бодол минь энэ хөл дөөр хөглөрсөн навчисууд шиг нэг л сонин...нар ээх мэт... нарны гэрэлд эзэгнэх алгуурхан аажим аажимаар шарлаж моддоос бөнжигнөн салхины аясаар дуугарах чимээ нь нэг л сонин....

Намрын  улирал  гэж... газар дэлхийг тэр чигээр нь шаргал навчаараа  дэвсээд хаячих шиг хуччихсан мэт... тэр чигээрээ ч юу байхав зарим нэг улс оронд зунаараа ..зарим ул оронд цас мөсөөрөө байгаа...Намрын улирал гэхээр л  жилийн жилд л танил болсон сэтгэлд хоногшсон тод дурсамж бүхий зүйлүүд аль хэзээнээ ард үлдчихсээн бодоод суух нь хааяахан...гуниг уйтгарлах үеээрээ гуниад л хааяахан санаа алдчихсоон тэр нэгэн сандал дээр суугаад бодлогоширон суух нь хааяахан... жил болгоны л намар л өөр түүхтэй өөр санаж бодох дурсамжтай байх юм...Хүн болгоны л сэтгэл зүрхийг нь гэгэлзүүлсэн хөвөрсөн намрын шаргалтсан өдрүүд үргэжлээл ....

Хүн болгон л намрын улирал гэхээр л  гунигтай  ..уйтгартай гэх юм...хүн байгаль хоёрын хооронд л шүтэн барилдлагатай холбоотой байдаг нь үнэн аж... Намар болохоор л өнгөрөн одох цаг хугацаа...дурсамж болоод.. усны шувуудын адил улиран одох мэт...сэтгэлд үлдэх гунигыг үлдээх аж... Хүмүүний сэтгэл.. цаг хугацаатай уялдан .. хамт хувисан өөрчлөгдөн айсуй.... намартаа гуниж... өвөлдөө тайтгарч...хавартаа хөгжиж... зуны улиралдаа залууждаг гэлцдэг...Моддын доор суухаар л мөчир дээр тогтох навчисууд нэг нэгээрээ газарт унана  олны хөлд хөглөрөхүй...хүн бүр л өмнөх амьдралаа эргэн санана дурсахыг намрын улиралтай зүйрлэх мэт...

 Энэ улиралд дуртай гэх нь хааший..гэхдээ л  аливаа юмс үзэгдэл болдогоороо болоол жам ёсоороо элээгээд хорогдоод явдаг жам юм хойно... намар.. моддоос нэг нэгээрээ унах навчис бүрл..  хөнгөхөн бодол хөврөөд л.. зарим нь ч гоо сайхны талаар хэлдэг л дээ... Өвсний толгой гандаж ээ... хаа нэгтээ хөдөө хээр явахаараа царцаануудын чимээ гаргах нь аргаггүй л намар болж дээ гээд л...Намрын улирал болохоор л хүн бүрийн биеийн организмыг өвөлдөө бэлтгэж сэтгэл санааг нь засчихдаг болохоор тэр биз...бас тайтгарна...сэрүүн сэвэлзүүр салхинд хүртэд гүнзгий гэгчлэн уртаас урт амьсгаа авчихна...дараа жил бас л намрын улирал тохионо.. бас л гунина.. зөндөө их дурсамж цуглуулаад л үлдэнэ..усны шувууд хүртэл халуун орныг зорино...

2 comments:

Мхнн, яг одоогийнх шиг цаг агаар нь нэг л гунигтай, жаахан уйтгартай, дүнсгэрдүү, дээрээс нь бүрхэг.. Бас бодлогоширонгуй мэт. Ер нь намрын улиралд л ийм бүрхэг өдөр их таардаг юм шиг санагдлаа. Ийм бүрхэг өдөр дүнсийсэн ч гэсэн, надад хааяа таалагддаг...

 

Нар ээгээд л навчис хөлөөр хөглөрөөд л цэцэгсүүд өнгө зүс нь гундаж гунигласан наалинхай ааштай охид дуу аяласан шигээ гэгэлзсэн.хөдөөгүүр бол айраг сэнгэнээд л.