Амьдрал дээрх спорт


Спорт бол хүн бүхний оролцоо  байх л даа.. эрүүл мэнд талаасаа бодсон ч тэр. Өөрийнхөө гоо сайхан эрүүл биеэ бодсон ч тэр. Эрүүл байхын нэг хэлбэр нь болох байнга л хөдөлгөөн, явган алхах, уул хадаар мацах гээд л. Өнөөдөр хэдэн хувь нь хөдөлгөөний хомсдолтой байна хэдэн нь спортоор хичээллэж байна гэх. Сүүлийн үед зарим залуучууд спортоор хичээллэх нь ихсээд байгаа шүү. Энэ ч цаг үетэйгээ уялдаж байгаа хэрэг байх л даа.  Уг нь ч хөдөлгөөн хүн болгонд л хэрэгтэй.

 Мэдээж байнгын хөдөлгөөнтэй байна гэж юу байхав. Өдөржин ажил дээр сандал дээр суугаастай. Машинаар байнга яваастай. Хааяа ч гэсэн алхаж явмаар гэх.. Хүмүүсүүдийг дотор нь хоёр хуваах юм уу хааший ч юм. Эхнийх нь спортоор хичээллэж байгаа  этгээтүүд.. харин нөгөөх нь спортод дургүй гэх хүмүүс эрүүл мэндээр хичээллэх дургүй этгээтүүд гэх..  

Нэг байрны Дулмаа ч юм уу Дорж өвгөн байна аа гэж бодоход. Жишээ авья л даа.. мэдээж энэ хоёр  тохилог сайхан дулаан  орон сууцанд амьдарч байна гэж үзье л дээ.. энэ хоёр хүн дээр жишээ авахад ч өрөвдмөөр ч юм уу.. за за .. тэгсэн яас нь байх нь уу.. энэ байрны лифт хэдэн сараар ажиллахгүй гээд жижүүрийн самбар дээр зарлал наачихаж.. Өглөө болгон энэ хоёр хөгшин тээр нэгэн сүү аваарай сүү аваарай гэсэн хүнээс сүү авах гэж гардаг байсан бол.

Энэ удаа лифтээр биш 8,9 давхараас 1 давхар хүртэл уруудаж , өгсөх хэрэг гарна аа даа.. тэгвэл энэ удаа энэ хоёр хүн яах уу гэхээр унтаж байгаа хүүхдүүдээ сэрээх хэцүү, сэрлээ гэхэд хэн ч явахын билээ.. тэгснээс өөрөө явья гэж үглэн салган нэг явмаар болно.. арай гэж доошоогоо бууж бууж нэг сүүгээ авмаар болно.. нэг хэсэг сууж байгаад дээшээгээ өгсөнөингэсээр байгаад энэ хөгшидүүдэд өглөөний дасгал болчихож байгаа юм шиг санагддаг ч бас муухай л байхгүй юу.

Олигтой  ээж аавын хүүхдүүд , үр хүүхэд, ач гуч зээ нарууд байсан бол аль хэдийнэ сүүгийн аваад өгчихсөн банштай цайгийн хийчихсэн ууж идэж байгаа байхгүй юу.. за за энэ ч яах уу.. амьдрал дээр бол энэ мэтчлэн байж л байгаа. Мэдээж энэ хоёх хөгшинд хөөрхөөн спорт маягын болоод явчихаж байгаа биздээ... за энэ ч яах уу.. автобусанд суухдаа ч тэр бөөн спорт. Америк  хөлбөмбөг маягаар цүнхээ тас тэврээд хэн нэгнийг дайрчих шахуу л мөрлөөд зүтгээд байх нь тэр.  

Хүн болгон л өглөө болгон өглөөний гэх дасгал хийж байгаа болов уу магад бүгдээрээ биш юм аа гэхэд зарим нь хийж байгаа байх.. тэгээд л ажилдаа ирэхдээ ч сэргэлэн цовоо болчихсоон цэх сайхан алхаатай хэмээн орж ирцгээдэг байх.. за тэгээд л цайныхаа цагаар хоолондоо ормоор болно..
 Сайхан царай зүс сайтай охидуудын дунд ч суухдаа хүртэд бодибилдий тамирчин шиг л хамаг биеэ чангалсоон..  эсвэл  үд гэхэд цайны цагаараа хожих шахуу л самбочин мэт л харагдана.. хоолноос ирээд л ширээн дээр суугаад л сансарт дүүлэн нисэж байгаа сансрын нисгэгч шиг л нойрмоглоол үе үе нүд анилдаад л.. ажлын цаг тарлаа гэх сургаар би гэдэг хүн марафон спорт алхааны тамирчин хүн шиг л энэ усан борооноор хурдан алхаж харагдана.. зайлуул автобусны буудал орох гэж яарч байгаа энэ л дээ. Ядаж байх нь ээ усан бороо цастай холилдож ороод л.  Замаараа дэлгүүр орж  пиво мэтийн зүйл авч гарч ирээд л нэгийг задлан гудманд алхаастай ууж харагдана.. накаутанд  орсон боксын төрлийн тамирчин хүн шиг л гуйвалж дайвлах шиг.. за тэгсэн яасан байх нь уу..  

Эргэн тойронд байгаа охидууд хүүхнүүд гээд л мөсөн дээр гулгаад байдаг уран гулгалтын хос шиг л гар дээрээ өргөж байгаа мэт  доороо эргэлдэх шиг  яриа өрнүүлэн хэдэн бөглөөмултлана . харих цаг ч боллоо өнөө охидуудаас нэг саллаа. Автомашины зам гарах боллоо.. явган хүний замын тал нь хайссан бүү мэд нэг талыг нь будаад нөгөө талыг нь будаагүй гэр хороололын золбин нохойнд хөөгдөж байгаа мэт өндрийн харайлтын тамирчин хүн шиг л давахын байна л даа гэж бодох.

 Аз таарвал мэргэн буудагч шиг яаг тэр голыг нь олоод машины дээгүүр ч гарахыг хэн байг гэхийн.  Зам хөндлөн гарахTez Cadet – Seve ая нь дээр шиг ээ цоглог алхаж явах мэт.Үгүй бол торгуулийн арга хэмжээ авч Жудо бөхийн талбар дээр гардаг шиг юуко үнэлгээгээр ялагдах хэрэг гарна.. гэртээ арай гэж ирмээр болно.

Өрөөндөө ороод л basketball- н  тамирчин шиг л  барьж байсан цүнхээ шидэх нь тэр.. орвол аз орохгүй бол хожигдоно. Эр хүний дотор эмээлтэй хазаартай юу ч багтдаг гэлээ.. өнөө орой гарвал нэг газар суучихаар хэн байгаа билээ гэх хэн олдох бол гэх. Бараг л чөлөөт жингийн тамирчин шиг нэг охинтой шөнөжингөө байхын байна л даа энэ янзаараа бол. Бороо цас хоёр холилолдож орж байгаа ч шалбааг шавхай нь дунд хүртэл спортоор хөөрхөөн хичээллэж байгаа мэт. Энэ мэтчлэн бид нарын амьдрал гэж спорт, хөдөлгөөн, алхаа, гишгээ, уул хадаар мацах гэх зэрэг спорт болоод явчих шиг санагдаж байгаа мэт.

 Тамирчдын дунд нэг брэнд үг байдаг тамирчны алдар ялалт хямдхан олдоогүй гэж. Хямдхан олоогүй тэгээд яаж олсон байх уу.. мэдээж спортоор хичээллэж амжилтаараа л олсон байх нь. Харин  энэ  тамирчны нэр алдар, ялалтын зардал, төсөв гээд хэдэн сая төгрөг үрээд байгаа юм хэдээр нь найраа хийж олоод байгаа юм би мээдэхгүй . ямартай ч хямдхан олдоогүй гэж дуулаад байдаг. 

2 comments:

Хаха, хөгжилтэй пост байна

 

Явган хүний гарцаар гарахад тал зам дээр нь будссан нөгөө зам дээр нь бодвол харайхымуу эсвэл кэнгру шиг үсэрч цовхчих юм уу ккк бөөн л спорт болоод бгааздэ