Газраар хөглөрнө


Навчисууд газраар хөглөрнө...энэ тэндгүй...ганц хоёроор унана...моддын мөчирөөс бөнжигнөн тогтоно... модод нүцгэрэнэ... хүйтний эрч аажим аажимаар ихсэнэ.. салхи салхилаад л... хаалга үүд онголзуулах шахуу л ... шагтирах чимээ дуу нь нэг л гунигтай...яндангийн чимээ байнга сонстоно... нааш цааш холхилдон алхах хүмүүсүүдийн царай... уур уцаартай... 

инээмсэглэсэн ... баярласан... уйлсан.. гомдсон... гунисан...уйтгарласан хэмээх харцнууд л холхилдоно... автобуснууд ар араасаа цуврана... автобусандаа суух гэсэн х
үмүүс ур талын хаалгаараа нэг нэгээрээ бус дайрч шахам л уралдах шахуу л сууцгаана харагдана... ганц нэг автобус хоосон шахуу явна... бороо цас холилдож  орно ... замын хажуугаар гол урсаж байгаа мэт...урсаад л...энэ тэндгүй ус тогтоно... уснаас айна.. эмээнэ.. холуур тойрч явна...хэсэг зуурын борооноор... хэдэн минутын борооноор ...

үер болгон хувиргах мэт... явган хүний зам.. автомашины зам хоёр... харшилдана... явган хүний зам дээр машины зогсоол болон хувирна... уурлаж бухимдах... хөгшид буурлууд холуур тойрно... хий дэмий л таягаараа даллана... уб хотын нэгэн өдрийн амьдрал үргэжилсээр л...цонхны тавцан дээр тагтаа  сууна... үл анзаарвал ... үүрэглэх янзтай... Өглөө гэрээс 08 цаг гэж гараад л автобусны буудал дээр  суух автобусаа хэдэн минутаар хүлээнэ... ганц нэг автобус ирвэл шахцалдссан харагдана... 

нэг нь зогсохоороо тээр тэнд зогсохын яаана.... хэдэн арвуулаа ур талын хаалга руу гүйлдэнэ...хэн нь амжиж суусан нь аз гэмээр л... хоцорсон нь дахиад л хэдэн цаг минут хэртээ хүлээх болно...автобусны буудал дээр  багталцахгүй мэт ар араасаа цуврана....

нэг болохоор ирэхгүй... зарим нь зогсохгүй явцгаана... ингээд ажилдаа явж байхад автобус дотор нойрмоглосон үүрэглэсэн хэн боловч сууна... зарим унтах шахуу л харагдана... нэг нэгээрээ картаа уншуулах мэт.. зарим нь бүхэл  мөнгөтэй задлах уу гэж нэг нэгнээсээ асууна....байхгүй бол  жолооч бууцгаа арын хүнээ суулга гэж хэлнэ...автобусны жолооч нэг чиглэл машрутын дагуу хэдэн удаа эргэж тойрч байгаа бүү мэт... 

нэг зам харсаар л ....гөлөрсөөр л.... уйдах шахуу...гэхдээ миний бодлоор ... ажил дээр ирмээр болно... суумаар болно....  хүн бүрийн адил тэгээд ажлаа хийнэ...цайны цаг болохоор л  хажуу ширээний хоолонд орох уу гэнэ.. зарим нь гэртээ харилаа л гэнэ... миний хувьд бол гэр хол... харьж байснаас эндээ цайгаа уучихдаг болохоор тэр...

Цайны цагаар ингээд хараад сууж байхад... гадаархи сүүгээ аваарай сүүгээ аваарай гэж орилдог хүн ирчихсэн харагдана...хүйтнийг үл анзааран зогсоно.... гол нь сүүгээ зарж байвал даарах юу ч биш гэж хэлж байгаа мэт.... хүүхдээ салхилуулах тэргэнцээ түрээд явжгаа хүмүүс.... бээрсэн янзтай суух хөгшид...энэ гудманд хүйтэнд хөрч... халуунд халж хүний нүдэнд хог мэт харагдаж явдаг нэг л хүн байдаг... өглөө.. өдөр... оройггүй... 

нойр хоолоо хагаслан босч өглөө эртүү энэ хавийн замыг цэвэрлэж харагддаг энэ цэвэрлэгч хүнийг хараад өмнөөс нь даарах шиг...хажуугаар явсан ганц нэг хүмүүс.. ууж идсэн хогоо хаяж улам хог тарина... шүлс нусаа нийнэ... хүйтэн байхад... хүйтэн дээр нь улам хүйтэн сэтгэл гаргаад... аргаггүй биздээ... гадаа хүйтэн байгаа шиг дотор нь хүйтэрсэн байлгүй дээ... яаж олигтой байхуу дээ энэ хүний... намрын сэрүүн орчихжээ дулаан явж байгаарай...

0 comments: