ИрээгүЙ БолзоО



Оосор бүсгүй сэтгэлийн өрхийг татсан

Омголон залуу насны омогшил дунд

Сартай шөнийн болзоонд охин хонгортой учирч

Саруул хорвоогийн амьдралыг нэгэн хором мартах гэж

Дэвтрийн хуудсан дээр хэдэн удаа тонгойлоо

Дэвэргэн бодолдоо хэдэн удаа хөлчүүрхлээ

Довтлон одох насыг урсан одохыг анзаарахгүй

Дэгэлзэх мөрөөдөлдөө хэдэн удаа итгэлээ

Найргаар ундаалсан сэтгэлд болзоо байсангүй

Насаараа хүссэн хүслийн чөдөр тайлагдсангүй

Болзоо гэдэг үгийг наснаасаа олон бичсэн ч

Болзоод уулзсан өдөр огтхон ч байсангүй

Хүслийн тэнгэр болсон болзоо чи

Хүний амьдралд ховор юм шиг байна

Өөрийг минь тоогоогүй эмзэгхэн учрал чамайг

Өчнөөн их хүлээлээ одоо болно доо

Болзоо чи ингэж надтай учирахдаа

Богинохон боловч жаргалтай  байгаарай

Насаараа мөрөөдсөн сэтгэлийн чөдөрийг тайлж

Намайг өөрийнхөө хайрын эгшигээр хөглөөрэй


0 comments: