Сайн байна уу хаврын улирал минь


Хаврын улирал аль хэдийнэ ээ эхэлчихжээ. Гадаа өнөөдөр бүрхэг хэрнээ сэтгэл цэлмэг тэнэгэр ч юм шиг. Хавар ирлээ шүү гэсэн шиг намайг урин дулаанаар угтан аваарай гэсэн шиг хүмүүсүүдийн сэтгэл нь хөнгөрөн уужирч ирэх цагийн түрүүг баярлан угтаж авах шиг. Хавар гэхээр хамгийн сайхан улирал хүн болгон боддог байх би ч тийм.  Хаврын улиралыг хайртай хослуулах нь аргаггүй хүн болгон л бичээгүй зохиолч сэтгүүлч болон блог хөтөлдөг хэн боловч байхгүй байх гэж бодож байна. Хавар болохоор хайр ирдэг гэж хэн хэнгүй л хэлж ярилцдаг. Жилийн улирал тойрон эргэлдсээр л эргэлдэж эргэлдэж нэг хавартаагаа золгох шив дээ.

Хамгийн урин нь , хамгийн хайрлаж уярмаар ,  хамгийн зөөлөн байж мэдэх энэ улиралд ягаад ч юм би дуртай. Энэ их хотын энэ их хөл хөдөлгөөн ихтэй бужигнаан дундаас  уйтай санагдаж байв чиг хэд хоног уул хад асгадаар явсан шигээ эзгүй хээр зэлүүд алсад  тэнүүчлээл явахсан гэж бодох шиг. Хэдэн өдөр гадаа сайхан нартай дулаахан л байна хаврын шинж төрхөндөө орсон юм шиг тодроод ялгараад л. Хүмүүс ч аль хэдийнэ ээ өвлийн хувцаснаасаа салсан харагдана хувцасаа нимгэлээд л. Үе үехэн л шороогоор шуурч салхилаад нэг бүрсгэрдүү байна.

Ингээд сууж байхад хийх ажил гэж их байна даа гэж бодох тусам л ар араас ундараад ихсээд л ажлаас их юм алга өө гэж хэн нэгэнд туних аваас тэр их ажлыг чимээгүйхэн амжуулчихаад сууж байхад үлдсэн тэр цаг хугацааг нь сэтгэл зүрх гэдгээ чагнаад сууж байх нь жаргал гэмээр. Нээрээ бас ингэж бодох юм шигээ монгол хүн болж төрсөндөө азтай хүн гэж. Чухамдаа ингэж хэлэхийн учир монгол хүн болж төрсөндөө баярлах гэж монголын салхины үнэрийг мэдэх гэж, тойрон эргэлдэх жилийн улиралын өнгийг мэдрэх гэж, монгол орны баялаг түүх газруудаараа тойрон аялах гэж, монголын бахархал болсон түүхт дурсгалт зүйл болон монгол ардын язгуур урлагын гайхамшгийг сонсож харах гэж , сайхан бүхэнд шунана дурлах гэж , саар бүхнээс хол байх гэж эрэгцүүлэн бодох шигээ амьдралын хар цагаантай эрээнтэй бараантай бүхий л зүйлүүдийг мэдэх гэж төрсөн мэт .

 Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд  аз жаргалыг шүүрэн авах гэж байгаад явж буй нэгэн хүн л байна. Хаврын улирал болоод ч тэрүү хорвоогийн амьдралын мөн чанарыг таньж мэдэх гэж хазгай муруй гишгэхээс эмээж яваа нэгэн хүн байна . Заримдаа ингэж бодох юм. Өөрөө өөртөө дурлах нь зүгээр ч юм уу гэж бодохын. Өөрийгөө олж өөрийгөө таних гэж,  энэ бидний амьдарч буй орчлонгийн ороо бусгааг сөрөхөөс хойш гэж тиймээ. 

0 comments: