Солонгос кино үзээд байсан чинь Согтуу хүүхэн үүрч явмаарч юм шиг Сөжү архи шилээр нь уумаарч юм шиг нтр


Амралтын энэ хагас сайн өдрийн мэнд . Мэнд мэнд гэсээр байгаад улиг болохнуудээ өдөрт хэдэн удаа өдрийн мэнд сайн уу гэхий юм бэ нтр. Өнөөдөр жоохон харилцаа гэдгээр бичмээр аяддаг юм билүү.  Аядаад ч юу байх уу . Санаж явдаг бодлоо  эрэгцүүлэн бодож тунгааж үзсэний ундсэн дээр бичье гэж бодлоо нтр. Харилцах урлаг гэж бас байна аа байна . Наад зах нь хүмүүстэй харилцахдаа яаж харилцвал халуун дулаан уур амьсгалтай ямар орчинд гэж мэгээд л .

 Өдөр хэдэн удаа хүнтэй уулздагаас шалтгаалж гар барилцан  мэндэлж амар мэндийг нь эрж ажил төрөл ар гэр гээд л асуудаг.  Өөрийгөө хүндлүүлэхийн тулд эхлээд цаад хүмүүстэй цаад эргэн тойронд байгаа найз нөхөд хэн гуай боловч харилцахдаа  боловсон харилцаад сурчих дараа нь  тэд нар чам дээр сайхан хандах болов уу.  Дуу дуугаа хүн гэж бас байна аа байна. Дуу муутай хүний доодох нь нойтон гэж дуугаа царайлчаад дараа нь ар нуруугаар хутга зоож мэдэх л улс. Хараад байхад хүмүүсийн харилцаа гэж ийм болсиймуу гэлтэй .

Тэгсэн ингэж хэлж байхын . Солонгос кино үзсэнээр хүмүүсүүдийн зан ааш зан эвдэрчийнаа гэж байхын.. Яасын гэсэн чинь.. Солонгос кино болгон адил байхын үйл явдал энэ тэр  хайртай хүндээ хаягдаж түүндээ гутарсанаас болж Сөжү архи шил шилээр нь ууж согтуу болохоор нь үүрч явах шиг.. Энэ тэнд явахаар хаанахын атаман вэ гээд довон дээр дошин дээр гарч ирээд араас хөөгөөд байх шиг..  Киног үзээд байхаар духаараа мөргөж ой санамжаа алдах хэсэг их гарахымаа... Нэг хэсэг нь өшөө хонзонгоо аваад байх шиг.. Нөгөө хэсэг нь хүргэн ч бай бэр ч бай хамаатан садангуудтайгаа хоор хоорондоо цус холилдож гэрлээд байх шиг.

Ах нь дүүс байна цусан төрөл гэдгээ мэдэж авсан аа  салж сарних дээрээ тулж уйлж унжиж үхэх  дээрээ тулцгааж  хан мөрөн рүү үсэрч үхээд л байх шиг..  Хайрынхаа төлөө аав ээжтэйгээ тэмцэлдээд байх шиг.. Ядуу залуу баян компанийн эзнийн охинтой суулгахгүй гэж тэмцэлдээд байх шиг.. Аав ээжүүд нь үүнийгээ мэдэж хайртай хосуудыг салгах гэж арга чарга хэрэглээд байх шиг..  Хамаагүй дурлаад бас хэрэггүй юм байна аа хайртай дуртай үүрд чамаасаа салахгүй гэж хэлээл гээв гэнэт нэг өдөр нь хэн нэгэн нь хавдартай болоод байх шиг эдгэшгүй өвчтэй болжээ гэх шиг.

Киног хараад байхаар  том том компанийн хүргэнтэй суумаар ч юм шиг бэртэй нь суумаар ч юм шиг нэг л .. За тэгсэн дүү охид убаа убаа гэж мэгээд л төрсөн дүүдээ ч дурлаад байх шиг..  Хэн нэгэнтэй ч солигдмоор ч юм шиг..  За тэгээд гэр бүл болсон хосууд хадам ээж хадам аавдаа дарамтлуулаад байх шиг..  Нэг л их зодоон нүдээн хутга шөвөг хэрэглэсэн залуус нэг зоригтой ганц залуу олон залуусыг зодоод байх шиг.. Гурвалжин дөрвөлжин хайрууд үүсээд байх шиг.. Хэн нэгэн таалагдахгүй бол өөр залуу руу яваад байх шиг.. Гутал хувцастай унтаад байх шиг.. гэнэтийн осолд орж найзынхаа эхнэртэй сүйлэрч араар нь явалдаж нөхрийг нь булааж авч суугаад байх шиг..  Солонгос кино гэж нэг иймэрхүү харагдаад байх шиг.

Энэ шиг манай монгол яг солонгос хүмүүжлээр хүмүүжиж солонгос сэтэлгээтэй болж баян тарган ядуу зүдүү гэж ялгаварлан гадуурхаж баян айлын охин баян компанийн хүргэнтэй суух гэж элдэж арга чарга хэрэлэж байх шиг.. Охид эмэгтэйчүүд нь төгс эр төгс амьдралыг хүсэмжлээд байх шиг..  Таалагдахгүй бол хаяна гэж яриад байх шиг.. Айл гэрийн эзэгтэй болж хүүхэд гаргаж  айл гэрийн боол зарц болж аяга тавга , шал нтр угаамааргүй  байна аа гэж хэлээд байх шиг. Иймэрхүү тэнэг юм ярьж явдаг цаагуур чинь байна аа байна. 

0 comments: