Байхад



Их хотын амьдрал үргэжилмой . Миний бие энэ их  түм бум хөл хөдөлгөөн ихтэй  амьдралын нушачаан дунд бусдын нэгэн  адил  амьдраад л явж байхад бас сайхан шүү ингээд л явж байхад гэж хажуудах хүнтэйгээ ярьж байхад нөгөө хүн нь айн гэх шиг хэлж байхад чи сонсож байна уу өөр юм бодоод байна уу хэнийгээ бодоод байна гэж хэлж байхад өөдөөс ямар ч хэцүү юм дээ энэ амьдрал хагацаж салж нийлж зодож нүдэж тарчлаан байж архиа гударч хүн алж эрэмдэг зэрэмдэг болох нь болж яагаад ийм юм бэ гэж хэлж байхад  би энэ чинь амьдрал шүү хүн хүний хувь тавилан юм даа гэж хэлж байхад нээрээ ч тийм ч юм уу гэж хэлж байхад эгэл ард түмний амьдрал  ч бай минийх ч бай чинийх ч бай өнөөдөр утга учиртай байна уу  гэж хэлж байхад өглөө гараад л орой  ирэх юм . 

Өглөө ажил дээрээ өдөржин шөнөжин л суух юм. Гадаа болж буй амьдрал юу ч болж байгаа бүү мэд олон нийтийн дунд ороод явах юмсан нэг удаа ч гэсэн гэж хэлж байхад нээрээ чи  нэг хэвийн амьдралаа өөрчлөөд үзээч алии болгон л  ийм байх гэсийн нэг ч удаа чи хүнтэй болзож үз танилц тэр хүнийхээ доторхи сэтгэлийг нь уутлаад үз хамт ярилцаад үз магад  чи  чиний мэдээгүй сонсоогүй үзээгүй зүйлүүд гарч ирэх ч юм уу гэж хэлж байхад нэг мэдсэн яриандаа болоод  гэрийн гадаа ирчихсээн байх юм.  Нээрээ ч хүн хүний амьдрал нэг иймэрхүү л байгаа мэдээж  нэг хэвийн амьдралдаа ороогдоод л  гэрт ирэхээр л өнөө юм байдаг л хэвээрээ үзэж харах зүйлгүй яг л байдаг л хэвээрээ ийм байхад  гадаах болж буй амьдралд олон нийтийн газарт болон хүмүүсийн харицаанд орж чадахгүй мэт ганцаараа байсаар байгаад жожгирч дуусах биз .

Ингээд бодохоор амьдрал ямар байна . Хүмүүсээс асуудаг л даа за хөгшөөн амьдрал ямар байна даа гэхээр өө болж байна гэж хэлцгээдэг. Миний хажууд хэлэх нэг өөр хүмүүсийн дэргэд нэг хэлэх өөр. Надаа хэлсэн бусад хэлсэн  зөрөөд байгаа байхгүй юу . Энэ юу гэж байна аа гэхээр нэрэлхүү зан нэрэлхүү монгол зан , хэн хэндээ таалагдахын тулд харагдах хэлбэр хүнд муугаа үзүүлэхгүй юм шүү гэсэн үг л дээ.  Хавар боллоо .  Блогуудаараа орж байхад л нэг өөр бичиж буй блогчдын бээгийнүүд нь нэг өөр бодож сэтгэж буй  уураг тархиуд нь нэг өөр . Ингээд бодохоор бичдэг сэдвүүд нь ч бас өөр . Нэг нь гэрэл гэгээтэй бичиж байхад нөгөөх нь уур хилэндээ даграгдсан хэн нэгнийг үзэн ядсан харцаар бичиж байхад  бүүр нөгөөх нь хайр сэтгэлийн тухай шүлэгээр дагнаж бичсэн байхад орж уншиж байгааа зочид болон блогчдын сэтгэл санаа тэнэгэр уужим болж бичих хүсэл эрмэлзлээр дүүрэн болдог байх нь . 

сар ийнхүү гарч байхад үдэш оройн цагаар гудамж талбайгаар алхаж байхад зам дагасан  төмөр сэгэнцэрүүд ар араас цуван цуварсаар явж байхад  энэ тэндгүй байрлах гэрлэн дохионууд  нүд эрээлжилмээр ээлж ээлжжэр асаж байхад  хаа нэгтээ хүрэх  газар луугаа яаран сандчих хаа  хүрэх гэж байгааг мэдэгдэхгүй л  хаашаа ч яараад байгааг мэдэгдэхгүй л алхаж байхад их хотын  амьдрал гэж өглөө нар мандахаас орой нар шингэх хүртлээ  үргэжилж байхад  орой үдэш гудамж талбайгаагаар хүзүү сээрээр тэврэлдэж үнсэлцэж озолцон сууж байгааг харсан өвгөд хөгшид буурлууд  маань ичих нүүрэндээ элгэндээ наасан юмнууд замбараагаа алдаж гэж хэлж байхад одооний хүүхдүүд ухамсаргүй болсоон хөгшин минь чи бид хоёр үглээд яах билээ гэж хэлж байхад  хажууд нь явж байсан хөгшин нь за чи бид залуудаа бас л ингэж байсан гэж ярьж байхад нээрээ ч тийм ч юм уу гэж  дуу алдан  цааш  яван явсаар буурал толгойгоо илэн цааш явж байхад нээрээ ч хаврын улирал гэж нээрээ хайр дурлал энэ тэр гэж шивнэлдэн ярилцан сууж байхад  байрны гадаа хүүхдүүд тоглож бужигналдаж сууж байхад энэ тэндгүй л хайрын гурвалжин дөрвөлжингүүд  үүсэж байхыг хараад сууж байхад  ядаж байхад  хавар ирлээ шүү гэсэн шиг харшил гэж нэг юм нь хөдлөөд хамаг бие арзаагаад блог бичиж сууж байгаа энэ бөлгөө . Хаврын энэ сайхан улирал эхэлж байхад  хэн нэгэн хүмүүн болзоондоо яаран явах гэж байгаа мэт харагдах шиг.  

0 comments: