AFFLICTION буюу Зовлон


Урин дулаан хаврын энэ оройн  мэнд хүргэе. Нэгэн өдөр нэгэн энгийн жирийн иргэн  би бээр энэ оройн нь ийнхүү сууж бичиж суунам. Тиймээ Улаанбаатар нийслэл өдөр өдрөөр л өнгө төрх нэмэхийн хэрээр  л нэг доор бужигналдаад л бөөгнөрөлдөөд л бухимдаад л аж төрч суунам.  Урин дулаан улирал эхэлсэндээ холбогдуулж өнөө муусайн харшилнууд хөдлөх гээд байх юм. Хөдлөөд эхэлсэн л дээ.  Ингээд хөөрхий Зовлон гэдэг найзтай ийнхүү найзалж байгаа юм даа . Эм тан хэрэглээд ч нэмэргүй мэт . Хүмүүс бидний амьдрал нэг үеээ бодоход сайжраад байгаа юм уу гэхээр  арай үгүй юм аа.

 Юу гэхээр сайн сайханы хажуугаар аар саарууд Зовлон зүдгүүрүүд бэрхшээлүүд ар араас гарч ирсээр л байхын . Хүн бүрт л толгой гашилгамаар өдөр болгон бухимдуулж байдаг хэн нэгний араас уй гашуудаж байдаг санаа сэтгэлээр нь наадаж байдаг энэ муухай зүйлийг хэн гэдэг вэ. Тиймээ түүнийг Зовлон гэдэг . Энэ Зовлон хаана ч төрөөд гарч ирсийн бүү мэд . Хүн бүхэн л эхээс мэндлэхдээ улаан нялзрай уйлагнан чарлан төрцгөөдөг.  Анх би төрөхдөө л надтай хамт төрсөн  одоо ч байсаар л байна энэ Зовлон .

 Гэхдээ төрөхийн хажуугаар Зовлон дагуулдаг болохоор энэ нь амьдралын жам юмуу даа гэж бодож суунам.   Хаана хүмүүс байна хаана ард иргэд байна тэнд л байж байдаг тийм л Зовлон . Амьд биет болсон юм хойно өвдөж шаналгах гэж гарсан юм хойно  нулимстай байлгах гэж гарсан юм хойно  энэ л Зовлон юм даа . Энэ Зовлон бол үхэхшгүй мөнх .  Хүн хэзээд хэдийд үхнэ тэр цагт л хүнтэйгээ цуг Зовлон алга болдог гэх жишээтэй . Магад  амьд биет үхчихвэл  алга болчихвол өөр хэн нэгнийг хайх дараагийн хүндээ очино.  Хэнийг ч олохгүй олдохгүй бол  Зовлонгийн Зовлон болж байж болохын.  Олон салаа мөчиртэй мөчир болгон салаа замтай зам болгон салаалсан байх жишээтэй энэ бол Зовлонгуудын хаммсаатангууд юм. За энэ олон салаа мөчиртэй салаа замуудыг нэрлэвэл олон олон.

Бүтэлгүй болсон дурлалт хосуудын Зовлон , хэн нэгний араас  уйлагнана үдэх гашуудлын Зовлон ,  энэ олон өвчний дундаас эдгэрдэггүй өвчний Зовлон , мянга хэдэн удаа хэлээд ч нэмэргүй ар гэрээ заран байж үр хүүхэд эхнэр хүүхдээ дарамтлан байж зодон танхайрдаг архичин хүний Зовлон , уур хилэндээ дарагдсан огцом уурандаа хүн алж мэдэхээр сэтгэгцийн өвчтэй хүний Зовлон , ажилгүйчүүдийн Зовлон ар араас шилэрсээр л нэмэгдсээр л ингээд л бодохлоор Зовлон гэдэг дуусахгүй мэт.

 Зовлонгүй хүн гэж байдаггүй байх заавал хэн нэгэнд ар гэрийхэнд нэг л Зовлон гэдэг зүйлтэй байдаг . Яг үнэндээ хүн бүр тэгш амьдрал гэж байхгүй байх заавал нэг Зовлонтой байцгаа та нар гэж бурхан цаанаас заяагаад төрүүлээд өгсөн  юмуу гэлтэй . Ягаад бид нарт чамд болон надад ийм Зовлонтой төрүүлсэн юм дээ.  Яагаад яагаад .. Зовлон ийнхүү дуусгавар болсонгүй ээ цаашид үргэжилсээр л. 

0 comments: