Блог бичнэ ээ гэдэг


Блог хөтлөнө гэдэг сайхан л даа бичээд сурсан хүмүүсийн хувьд бол. Нэг бичээд эхэлсэн бол бичмээр байдаг. Бичсээр байгаад нэг л мэдэхэд  л зузаан дэвтэр болчихсон байх юм.  За тэгээд  блогоо бичих гэж бодол санаагаа төвлөрүүлэх маягын толгойд орж ирсэн тэр олон л мэдрэмжүүдээ блог дээрээ нийтлэх гэж бас байна.  За тэгээд хувь хүнийх ч бай блог дээрээ нэг нийтлэл бичсэн л бол  хэн нэгэн нь орж ирэх ч юм уу хэн нэгэн блогчин орж ирэх ч юм уу уншиж  уншчихаад сэтгэгдэл гэдэг асар том шүүмжлэл  хэсэг байдаг.  Миний хувьд хэн нэгэн   сэтгэгдэл бичиж санал бодол шүүмжлэл бичих нтрийг ач холбогдол гэж ойлгож болно. 

За тэгээд  ямар нэгэн  бичлэг бичсэн тохиолдолд тэр бичлэг дээр нь сэтгэгдэлүүдийг юу гэж бичиж байна тэр тэгээд бичсэн байна тэр тэгж бичсэн бол би тэгж бичнэ  гээд сэтгэгдэлүүдийг үргэжлүүлээд улам цаашаа сонирхолтой болгох үүднээс бичихийг хүсдэг.  Сэтгэгдэл гэдэг хэн нэгний хэлсэн санал бодлоос тулгуурлан түүнээс гарах үгс , санал бодлоо эрх чөлөөтэй илэрхийлэх болон гомдож тунирхсан хэн нэгнийг үзэн ядсан гээд л сэтгэгдэл бүр өөр өөрийн өнгө аястай хүн бүр өөр  өөрөөр л бичнэ энэнд л сэтгэгдэл гэж орших мэт.   Би өмнө нь нилээн л юм харлаа юу гэхээр хэн нэгний блог уншдаг байлаа байнга .

За тэгсэн яахуу блогын өдөр болгон нүд салгалгүй уншдаг байлаа . Их сонирхолтой . Тэгээд л түүний бичсэн бичлэг бүрдээ сэтгэгдэл бичсээр байгаад за сэтгэгдэл  үлдээх ч хүн байсан гэж бодохоор миний хувьд блог бичих эх үүсвэр сонирхолыг минь төрүүлсэн юм байгаам.  Одоо ингээд харж байхад нэг үеээ бодоход блог бичих нь өдөр өдрөөс нэмэгдээд л байна . Блог бичихийн хэрээр уншигчид нэмэгдэнэ ээ гэж.  Блог унших гэдэг бас урлаг шүү. 

Нэг блогчны сэтгэлээс гарах үгс бүр цээжин дотроос гарч буй тэр  бүхий л зүйлээ блог гэдэг талбар дээрээ үг үсэг холбон бичнэ гэдэг бас урлаг Блог бичихийн хажуугаар бас  хэн нэгнээс  харамлаад хэн нэгэнд өгчихгүй юмсан гэж бичсэн бичлэгээ хайрлах нь аргаггүй. Хувь хүний блог дээрээ бичснийг хэн нэгэн этгээд нь орж ирээд хуулж авах нь дамжиггүй.  Сэтгэлээс гарч буй тэр бодол бүрээ блог дээрээ гаргаж бичнийг нь хуулаад хуулбарлаад авчихаар хэн таатай байхуу дээ. Тийм болохоор л хуулуулахгүй гэсэн арга хэмжээ авдаг байх .  Одоо арга хэмжээ аваад ч  нэмэргүй болж  хуулбарлаж авахыг бол янз янзаар л үзэж тарж байх шиг. 

Хувь хүний блог дээр бичсэн ч бай миний өөрийн блог дээр  өөрийн энэ гараараа сэтгэл гарган үг үсэг холбож бичигдсэн бүхий л зүйл өөр хүнийх өөр хэн нэгэн этгээтэд орчихсон гэж бодохоор хэн хэнд л харамсалтай мэт. Зарим нэг хүмүүс ингэж хэлжийн ингэсийн.. блог бичдэг хүмүүс гэж  хийх ажилгүй юм шиг гэрийн ажил хийдэггүй байхаа за тэгээд тархиндаа юмтай сезоотой мэдрэл гацаануудын хийдэг ажил байхдаа  гэж хэлээд байх шиг . Тэр хүний ингэж хэлэхээр блог бичдэг хүмүүс бүгд л ийм юмуу тэр хүн өөрөө ямар хүн бэ гэдгээ л харуулаад байгаамуу гэлтэй.  Блог бичих сайхаан сайхан. Юу нь сайхан гээч . Энэ цээжний гүнээс гарч буй бодол , эргэцүүлж бодсон бодролууд бүхий л мэдрэмжүүдийг энэ блог гэдэг дээр хар мөрөөр сийчүүлэн бичнэ гэдэг бас хөдөлмөр шүү. Бас ажилгүй хүмүүс биш юм аа гэж бодлоо.  Яахуу ажлын өдрүүдэд бичиж чадахгүй л байх л даа. Зав гарган байж л амралтын өдрүүдээр л сийрүүлэн бичмээр аядах юм.  Бас ийм бодол төрөв.  Нэг хүний блог дээр жишээ авъя гэж бопъё . Юу гэхээр  блог бичсэн байгаам уулна . 

 Хэдэн жил  хөдөлмөр гарган байж , оюун ухаанаа заран байж , нуруугаа өвтгөн байж хэдэн цагаар сууна байж , гар хуруугаа өвтгөн байж кээбоордоо түжигнүүлэн байж ,  тог цахилгаанаа үрэн таран хийнэ байж , цахилгааны мөнгө заран байж  гэж бодохоор энэ цаг хугацаа болон тэр сайхан бичсэн бичлэг болон тэр олон сайхан блогчдын сэтгэгдэл болон блогоор орж гардаг зочид гэж мэгээд л энэ бүгдийг хамтад нь  блогоо устгаад хаячихаар харамсалтай юм даа гэж бодох шиг. 

 Блогоо устгасны дараа  би юу хийчих вээ сая юу болсон бэ  миний бичлэг миний сэтгэлээс гарч буй үгс бүр ингээд байхгүй болчих гэж л бодох биз . Эсүүл  шийдсэн хүмүүс блогоо устгадын болов уу. Учрыг нь мэдэхээр ингэж бодох шиг. Бүтэлгүй хайраас болж , хэн нэгэндээ хаягдсан салж сарнисан гээд л ,  блогчин залуу блогчин охин хоёрын хайраас болж болох юм  , за тэгээд блогоо хаахаар ингэж бичиж байх шиг нэг охины шахалтаар блогоо хаасан болно эсүүл архинд орсон болно гэж мэгээд .

 За миний бодлоор бол нэг иймэрхүү та нарын бодлоор тиймэрхүү бодож байгаа бол  доор байгаа сэтгэгдэл гэсэн юм дээр санал бодлоо бичнэ буй за. :P .  Ойрд миний бие блог дээр бичих зүйл олдохгүй байгаамуу эсүүл хавар болоод ч тэрүү нэг л сонин мэдрэмж төрөөд л блог дээрээ бичих гэхээр гар минь салганаад эв хаваа ололхгүй байгаамуу мэдэхээ байлаа . Салганаж байгаа гар нь саваагүйтэж хэн нэгний хормойгын сөхөх вий дээ.  Сачий нь хүрүүл салгасан гар нь саваагүйсээр сөхчих вий дээ .  

0 comments: