Зовлон зүдгүүрээр шоу хийгч




Хаврын энэ сайхан урин дулаан улиралын мэнд хүргэе. Хаврын улиралд төрсөн юм болохоор надад нэг дотно байдын.  Амьдрал үргэжилсээр өрнөрсөөр л байна . Амьд мэнд болсон хойно амьдрах гэж үзэж тарж л явна. Өнөө маргаашаа үл харан алсын хараатай гээд шатрын хэдэн бээрийн хожлын нүүдлийг харан  явж л байна даа.  

Эгэл жирийн амьдралтай ард түмний амьдрал үргэжилсээр л. Эгэл жирийн амьдралыг сүүлийн үел  мэдээ мэдээлэлээс хүлээн авч үздэг болсон шүү. Танайд хоноё гээд нэвтрүүлэг гардаг даа айл болгонд л хонож нэвтрүүлэг хийгээд байдаг.  Уг нь ч сайхан нэвтрүүлэг дээ даанч  сүүлдээ шоу маркын болоол сүүлдээ ч гарахаа байсан. Ухаандаа нэг өдөр нь ядуу айлд хоноод л дараа өдөр нь баячуудын гэрт хоноод л эцэс сүүлдээ траншейнд хоносон байх.

Хоноогүй газар байхгүй бүх л албан газар айлаар хоносон байх.  Гэсэн хэдий болов ч хонодог айл бүр өөр болохоош биш асуул хариултууд нь зохиомж гээд нэг хэвийн уйтгартай юм шиг л.  За энэ танайд хоноё ч яах уу тэр чигээрээ шоу нэвтрүүлэг. Сүүлдээ нэг залуу эмэгтэй гудманд тааралдаад санамсаргүйгээр. Тэр нь тэгсэн эдгэшгүй өвчтэй Тунгалаг гэдэг эмэгтэй  таарсан.

Тэгсэн энэ хүнээр  энэ телевизийхэн өвчтэй зовлонгоор нь далимдуулан даажигнаж баахан шоу хийсэн өөрсдийгөө од болгоод авсан. Хүний зовлонгоор шоу хийжгаа хэн боловч ямар олигтой байх уу дээ.  Хэрэв үхэх гэж байсан хүнээр ч бай ар гэрийн гачигдалтай ч бай шоу хийж , гэв гэнэт л үхэх гэж байсан хүн босоод ирэх, ар гэрийн гачигдалтай нь гэв гэнэв л бэлээхэн гар дээр орлоо гэхэд л энэ хандивын мөнгө нь яагаад ч хүрэлцэхгүй мэдээж.

Энэ мэтчилэн Тунгалаг гэх эмэгтэйн амьдралаар кино хийсэн. Киног ч харсан л даа үзээгүй л дээ бараг л ямар үйл явдалтай гэдгийн гадарлаад Алтантүрүү сурвалжлаад өгсөн болохоор ямар үйл явдал гардгыг ч мэдээ л байна л даа.  Энэ танайд хоноё нэвтрүүлэг сүүлдээ мөнгө өгсөний айл болгонд л хонодог нэвтрүүлэг болоод сүүлдээ ч гарахаа больсон энэ ч дээр биз.  

Ай энэ амьдралаа гэж. Амьд мэнд байхад нь өвчин зовлонгүй амьд байхад нь тусалж дэмждэггүй байж өвчинд нэрвэгдсэн ар гэрийн гачигдалд орсон айл болгонд л хандив өгч бид нар сайн үйлс хийсээн гээд нүүр бардам явж байгаа хэсэг нөхдүүд өөрсдийгөө бид сайн үйлс хийлсэн гэж бодоод явж байгаа байх.  Өвчтэй зовлонтой хүн гэж хүн болгон л хэлэх байх. Манай монгол хичнээн сая хүн амтай билээ.

Хэдэн ядуу зүдүү хэдэн өвчтэй зовлонтой хэдэн баян гэдгийг ч мэдэхгүй. Өнөөдөр ганц нэг хүнд хандив өгч болно . Тэгүүл цаана бас өчнөөн олон хүн байгаа л байхгүй юу. Хандив өгч тэр хүнд туслая гэсэн нэг блогыг эртээд нэг харсан л даа. Тэгсэн тийшээ ордог танил найз нөхөд блогчид яасан ч олон юм бүгдээрээ л  сайн үйлс бүтээе гээд л тэр тэр блогчин тэд тэдэн төгрөг өгсөн гээд .

Өөрсдийгөө дөвийлгөөд сайн үйлс хийсэн юм шиг мундаг хүмүүс болсон юм шиг шоу хийцгээсэн байхын. Зайлуул нэг хүнд туслаал биз мөнгө төгрөг өгөөд л биз. Наад хандив чинь тэд нарт дор хаяж өдрийн л хоол хүнс л байх л даа. Үүний оронд арай өөрөөр тусалсан бол.

Навсайсан гэр орны нь нэг шинэ 5 ханатай гэр ч юм уу нэг 4 хана босгоод нэг байшин бариад өгөх л хэрэгтэй гэж бодож байна.  Хэдэн халтар мөнгө төгрөг өгч байхаар өдрийн хоолны мөнгө өгч байхаар энэ нь дээр байх. Гэхдээ эд нарт бол сайн үйлс хийж байгаа нь эд нарт л бахархалтай харагдаж байгаа байх. 

0 comments: