Ижийтэй байхад хүү нь үхдэггүй юм ижийгээ баярлуулж яваарай 3.8 by Энхүүш


Ижийгээ хайрлаж хүндэлж явбал энэ насны жаргал ирдэг гэж ярьдаг.  Бид бүхэн л эхийн хэвлийд торниж байхдаа ижийгээс төрөн эхийн цагаан сүүгийн нь өдөр шөнөггүй хөхөж бойжиж ижий аавынхаа гар дээр хүн болдог билээ. Хүн эхийнхээ хэвлийд торниж бойжихдоо л ижийтэйгээ хүйсээр холбогддог шүү дээ. Арван хэдэн сар тээгээд гаргасаны дараах хүйн холбоотой байсаныг нь таслахаар сүүн холбоотойгоор болдог хойно. Иймээс л бид бүхэн л юу юунаас л ижийгээ хайрлаж хүндэлж явах учиртай . Одоогоор миний би ижий аав хоёртоо ингээд инээх үедээ инээчих нь маргахдаа марган уйлахдаа уйлчихна тоглохдоо тоглочихно гээд  ингээд  би эд нарынхаа дэргэд байгаа  хэдий боловчиг үүрд эд нартайгаа байхгүй мэдээж шүү дээ. Би эд нарынхаа дэргэд бол жоохноороо л гэсэн үг. Надад хэлдийн шдээ  байнга л хэлнэ загнана зандчина болохгүй байгааг зөв болгож хэлж өгнө  байнга л анхаарал халамж тавина бид хоёр байгаа цагт л чи бид хоёртоо л жоохоноороо л байгаа шүү дээ гэж .

Тиймдээ энэ хоёрыг амьд байгаа үед үргэлж жоохоноороо хүүхдээрээ л гэсэн үг . Хүн болгон л хэлдэг айлын хүүхдүүдийн аав ээж нар нь амьд байхдаа л  хүүхдээрээ жоохоноороо л гэж .  Жилийн жилд л мартын найман болдог . Жилийн жилд л хүн болгон л ээж аавуудаа баярлуулах гэж боддог. Баярлуулсан болоол өнгөрдөг. Жилийн жилд л эд маань улам л хөгширч жам ёсоороо л явж чадахаа байна хараа муудна жилийн жилд л нэг өвчин хэлнэ. Энэ бол амьдралын хууль үүнд хэн ч буруу байхгүй . Амьдар гээд төрүүлсэн болохоор үх гэдэг бас үнэн . Тиймээс л ганц амьдарч байгаа дээрээ л ижий аавыгаа л баярлуулж явч байвал эд нарын сэтгэл баясах нь мэдээж. Мэдээж ээж жилийн жилд л  нүд хуурчихаар юм авч өгч байснаас элэг бүтэн л байгаа бол  өвчих зовлонгүй л байгаа  бол би баярладаг гэж хэлдэг юм.  Ээж минь байнга л хэлдийн ээ дээ ээж аав хоёр чинь мөнхийн биш шүү дээ . Хэзээ нэгэн өдөр бид хоёрын нэг нь унаад өгнө юмыг яаж мэдэх үү дээ гэж .  Энэ өвчин гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор гэв гэнэт л яваад өгнө. Үргэлж мөнхийн юм шиг бид хоёр байхгүй шүү дээ гэж .

Нээрээ ч тиймдээ амьд байгаа дээр нь ижий аавыгаа хайрлаж хүндэлж баярлуулж байхгүй бол. Гэв гэнэт унаад өгөхийг гэв гэнэт яваад өгөхийг хэн байг гэхүү дээ. Би боддын хааяа ер нь ижийгээ яаж баярлуулж байсан болоо гэж. Баярлуулахаас илүүтэйгээр зовлон тарьж явж байсан биш үү гэж бодлоо. Нээрээ ч би баярлуулсан удаа байхгүй юм байна гэж . Ижийгээ баярлуулана аа гээд гэв гэнэт ухаан ороод л сайн хүн болох гээд хичээгээд яваад байх надад худлаа дүр үзүүлээд явах муухай санагддаг. Мэдээж гайхна нь биздээ чи чинь юу болов оо гэв гэнэт сонин содон юмаар гаргаж ирээд байх чинь гэж гайхах биз. Хараад байхад л тиймэрхүү л болоод байх шиг байна шдээ.  Ээжийгээ баярлуулах гээд явжынөө нэг тоглолт үзүүлдийн билүү тэр эрэстраант хоолонд гэр бүлээрээ ордын билүү гээд л хэн бүхэнд л найз нөхөдтэй ч сайн харагдах гээд л .

 Одоо иймэрхүү л болсын юм шиг харагдаад байгаа нь. Баяр дууслаа за одоо баярлуулж дууссан юм чинь хуучин төрхөндөө орно оо гэж мэгээд л . Эхийн сэтгэлийг юугаар баярлуулах вэ байз чихэр жимсгэнэ эд хөрөнгө мөнгөөр үү эд таваар бараагаар уу гоёл чимэглэлээр үү.  Үүнээс илүү тээр тэнд  ганцаар ханын дунд байх тавилантай галзуугийн шар хаданд хэвтэж буй ижий нарууд  хөөрхийлэлтэй.

Хэцүү юм даа энэ амьдрал ижий тань хүний чамайг хүн болгочоод эрийн цээнэд хүргэчээд ингэж ачийг нь хариулна гэж байдаг болов уу гэж ижий чинь бодон суугаа байх даа. Үүнээс илүү гэвэл ижийдээ нэг очоод баярлуулаарай гэж хэлье. Ижий тань хүйтэн байшинд даарч ханын дунд тааз ширтэн суухдаа хүү минь хэзээ ирэхийн болоо гэж горьдон суугааа байхдаа. Ижий минь өдөр шөнөггүй нойр хоолоо хагаслан байж ажиллахдаа хүйтэнд даарч  гадаа гандаж явахдаа яаж зовж байсныг чи мэдэх болов уу гэж хэлмээр байна.

 Хүний амьдралын зам гэж шулуун дардан байдаггүй гэж энэ дээ.  Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж зүйр үг байдаг. Энэ зүйр үг нь төрсөн цагаасаа л ямар орчинд өсөж байна ямар амьдралд хүмүүжиж байна цаашдаа ямар хувь тавилангаар явах бол ямар тэмүүлэл зорилготой явах бол гээд л . Эцэст нь амьд мэнд байхдаа ижий аавыгаа хайрлаж яваарай л гэж хэлье дээ. Ижий аав нарууд мөнхийн биш шүү дээ. Жам ёсоор л нэг нэгээрээ ар араасаа л унаад өгнө. Амьд мэнд сэрэнгэ байхдаа ижий аав хоёртоо эрхэлж ижий аав хоёртоо элэг бүтэн эрүүл саруул  халуун дулаан уур амьсгалаараа байх шиг өөр юу хүсэх билээ дээ.

0 comments: