Жаргасан бол хайр тэгдэг юм уу


 Хадтай газар харгана ургадаг нь юуных вэ
Хатуу нь хатуудаа зохицддог болоод тэгдэг юм аа

Хайрт чи минь хайраан хувиргадаг нь юуных вэ

Хайраан өгөлгүй гомдоож явсан болсон юм аа

Чулуугүй газар цэцэг ургадаг нь юуных вэ

Цэцгэндээ хөрс нь зөөлөн болохоор ургадаг юм аа

Чиний минь хайр үгүй болсон нь юуных вэ

Чин сэтгэлээс хайрлаж чадаагүйгээс болсон юм аа

Хатуу зөөлөндөө идэгдэж дуусдаг нь юуных вэ

Хатуу нь хайлж элэгддэгээс болсон юм аа

Хайрын минь сэтгэл чамлагдаад байдаг юуных вэ

Хонгор чамайгаа хайрлаж яваагүйгээс тэгсэн юм аа

Зөөлөн нь зөөлөндөө сүжирээд байдаг нь юуных вэ

Зөн билгээрээ тохирдог болохоороо тэгдэг юм аа

Зөвхөн чамайг үгүйлээд  байдаг нь юуных вэ

Зөндөө хайранд чинь жаргасан болохоор тэгдэг юм аа

0 comments: