Хоббигоо өвлүүлэх гээд л




Дуу хөгжим сонсож дархлаагаа сайжруулах хэрэгтэй шүү.
Энэ удаа хүүхэдтэй хөгжимний суурь мэдлэг өгөх, цаашид миний энэ хобби болох пянз цуглуулж байгааг өвлөн хадгалж явах зэрэг талаарх хэсэг үзэл бодлоо илэрхийлэх гэж үзэх гээд.
Харин энэ хүүхдүүд бид нарын цуглуулж байсан нандин зүйлүүдийг авч явах нь уу үгүй юу бүү мэд :P
 Гол нь пянз гэдэг зүйлд дурлуулах хэрэгтэй, дуу хөгжимд дуртай болгох хэрэгтэй.
Монголчууд бид найр, наадам, дуу, хөгжимд дуртай ард түмэн.
 Хөлд орсноос хойш Маамуу нааш ир манайд 2уулаа тоглоё гэдэг дуу дуулж сурснаас хойш дуу хөгжим гэдгийг ойлгож байсан байх гэж бодоод байдыншд.
Хүүхэд насан дээрээ ухаан ороогүй ч юм уу эсвэл хөгжмийн боловсрол эзэмшиж сураагүй ч юм уу бүү мэд тэр үедээ аавын цуглуулж байсан хэдэн орос Мелодя пянзнуудыг 5н давхарын болькан дээрээс нисгэж байна мэтээр тоглож үрэн таран хийснийг тэр үедээ аав маань дотроо юу бодож байсан бол гэж бодохоор харамсах шиг.
Тиймээс хүүхдүүддээ аль болох багаас нь хөгжмийн суурь боловсролыг эзэмшүүлж дуу, хөгжимд дурлуулж түүгээрээ дамжуулж энэ сайхан ховор нандин пянзнуудыг өвлөн хадгалан авч явахад нь зааж сургаж байх хэрэгтэй байх гэж боддын.
Дэлхий даяаршиж байгаа энэ үед нийгмийн байдал өөрчлөгдөж шинэ технологийн дэвшил хөгжил асар их хурдацтай өрнөж байгаагийн тод жишээ одоо бид нарын хобби пянз цуглуулагч, түүнийгээ арвижуулах цааш нь хэрхэн авч явах, хадгалах асуудал яригдах байх.
Миний мэдэхээр 10н жилийн сургуульд байх үед дуу хөгжимний хичээл гэж орж байснаа гэв гэнэт 5р ангиасаа орохоо больсныг санаж байна.
Тэр үед орж байсан бол өдийд дуу, хөгжим урлаг ойлгосоон явж байхгүй юу.
Хожим хойно дуу, хөгжим гэдгийг ухаарч ойлгоод түүндээ хоббиндоо хөтлөгдөөд cd, пянз цуглуулах хэлбэр рүү орсон байх гэж боддын.
 Зарим хүмүүсүүдийг харж байхад наад дуу хөгжим ер нь хэнд хэрэгтэй юм гэж хэлдэг.
Нэгэн удаа зарим нэг хүмүүсүүдэд наад балай юм цуглуулж байхаар хадгаламжиндаа хэдэн юм хийгээд хадгалах хэрэгтэй гэх.
Үүний хариуд би чи хэдэн цаасаа хадгаламжиндаа хийгээд амьдралын таашаал, кайфф, мэдрэмж, дуу хөгжим, хоббигүйгээрээ амьдарч чадах уу гэж хэлсэн юм.
Ойлгох нэг нь ойлгоод ойлгохгүй нэгнийг нь нүдээ аниад л өнгөрөх. XXI зууны хүүхдийн боловсролд хамгийн хэрэгтэй хичээл нь дуу хөгжмийн боловсрол юм гэж Америкийн боловсрол судлаач David braick өөрмйнхөө бичиж байсан судалгааны ажилдаа боловсруулж байсан гэдэг.
Тиймээс бид хүүхдүүддээ аль болох суурь боловсролыг хөгжим, урлаг, хобби болох пянз сонсгох, цуглуулах, пянзаа хадгалах зэргээр хөгжүүлбэл тэдний оюуны чадамж илүү хөгжих байхаа гэж бодохын.
Урлагаар хүмүүжсэн хүүхэд илүү их тэвчээртэй, зөөлөн сэтгэлтэй, хүмүүстэй харилцах тал дээрээ ойлголцоход амар гээд л.
 Сошиал мэдээ, мэдээллээр уншаад байхад өнөө маргаашгүй болсон эдгэшгүй өвчтэй хавдартай хүмүүсүүд дуу хөгжмийн эмчилгээгээр эмчлүүлээд илааршиж эдгэрсэн гэж.
Энэ үнэний ортой шүү.
 Цаг хугацаа нүд ирмэхийн зуур харвасан сум шиг өнгөрч байгаа энэ үед наад зах нь хүн бүхэнтэй зөв зохистой мэндлэхээс авахуулаад, нэг л өөр дөлгөөн, эрхэмсэг харагддаг.
Энэ нь хөгжим сонсох, хөгжмийн боловсролоос хамааралтай гэж бодох.
 Зарим нь ч энэ ёстой худлаа гэж бодох л байх.
Аль болох гэгээлэг талаас нь харж, сайн бүхнийг урдаа тавьж, саар бүхнийг холуур өнгөрөөж байхыг хичээх хэрэгтэй гэж боддын.
Урлагын ертөнцөөр хүмүүжсэн хүүхдүүд соёлтой, боловсон зантай, биеэ авч явах чадвартай, эмх цэгцтэй, бусадтай харилцах чадвар тэвчээртэй гээд л.
Дуу хөгжим, урлаг, одоо бид нарын энэ хобби их өвөрмөц шинж чанартай гэж боддын.
 Юу гэхээр хийсвэрлэн дүрсэлж, сонсож, түүнийгээ мэдэрч гээд л.
Бид нарын хобби цуглуулгууд янз бүр.
Сонсож байгаа пянзнуудын төрөл жанарууд төрөл бүр.
Агуулга хэлбэрийн хувьд ижил төстэй хэрнээ стиль, жанар сонголтууд нь өөр.
Сонсож байгаа аяз, дуунуудын төрөл тэс өөр хэрнээ бүгд пянз хэлбэрээр сонсдог.



0 comments: