Эрэгцүүлэл



Мөнгөтэй байгаад ч бид үнэндээ мөхөсдөж байна шүү.
Юунаас мөхөсдөж, юунаас айж эмээхээ мэдэх шиг.
Энэ бол өвчин, эдгэшгүй өвчин, эмчлүүллээ гэхэд сэтгэлээ хуурсан төдий л хэдэн жил амьд явах эсэхээ л бодох.
Бусдыгаа бодох.
Хүний амьдрал гэгч богинохон хэрнээ аз жаргалгүйгээр буцаад явчих мэт.
Яахав элэг бүтэн бүтэн амьдрал, үр хүүхдүүдээ гэж бодож байгаа ч өөрийгөө гагууд нь хаячих тохиолдол их.
Хүн, хүний амьдрал өөр.
Хүн бүр математикч болох албаггүй.
Өнөөдрийн бид нарын амьдралыг харах хэрэгтэй.
Бид ядуу байна, тарчигхан амьдралтай байна гэсэн атлаа баян цатгалан, аз жаргалтай мишээсэн харцтай явж харагдах.
Эсвэл худлаа дүр зураг үзүүлдэг юм болов уу.
Таньж мэддэг хүмүүсүүддээ муу, муухайгаа үзүүлэхгүй гэсэн шигээ, хэд хэдэн хуурамч баг зүүгээд л.
Ингэж амьдрахыг хэлбэртэх урлаг гэх байх л даа.
Гэхдээ нийгэм өөрөө хүн төрөлхтөнийг иймэрхүү зан араншинтай болгож байх.
Энгийн хэрнээ яагаад сайхан амьдарч болохгүй гэж.
Би хааяа боддын.
Ингэнэ байж өөрсдийгөө зовоох хэрэг юун гэж.
Тэгэхээр хүмүүс биднээс өөрсдөөс нь болж байгаа хэрэг.
Илүү зүйлд шунана, шунаад л байна, шунаад л
Сэтгэл ханамжын 100% -н баталгаагаас даваад явчихсан.
Ааль уже хэтрүүлээд, норм хэмжээг нь давуулж халиулчихсан.
Мэдээж ганц амьдрах энэ хугацаанд сайхан амьдрахыг бодох байх л даа.
Хүн л юм чинь.
Ингэхэд хүмүүс бид сайхан амьдарч чадаж байгаа болов уу.
Өдөр бүр нэг давтамжтай амьдрал, нэг хэвийн баригдмал дүр төрх.
Минималист болж харагдах гээд эсвэл мөнгөгүй гээд хэлчих тийм хэцүү гэж үү.
Ажлын нэг долоо эхэлж дахиад л эхлэнэ.
Нэг урсгалаа дагаад л явна.
Яваад л байна, яваад л.
Нэг зүйлд баригдмал байна гэдэг үнэн хэцүү л дээ.
2020 он гараад дэлхий нийтээрээ цар тахал хэмээх covid19 гэдэг өвчинтэй тэмцэлдэж ирээд 6н сар гаруй болчихож.
Энэ хугацаанд дэлхий нийтээрээ л хямарч энэ өвчнөөс айж эмээн, ядарч туйлдаж эцэс сүүлдээ ард иргэдийгээ гэрийн хориондоо байлгаж эдийн засгийн хувьд эрсдэлд орж хүмүүсүүдийн амьдрал амжиргаа дээшлэх биш уруудаад л.
Үнэхээр туйлдаж байна.
Туйлдахаас ч яах билээ.
Цаашдаа хэр удаан үргэжлэхийг таашгүй.
Энэ өвчинтэй тэмцэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал, ариун цэврийн сахилт гэх.
Өөр арга байхгүй
Байхгүй ээ.
Ялсан баатар гэж байхгүй ялагдсан нь гэж байх шиг байна шд.



0 comments: