Сайн байна уу 2020 он минь

Блог бичих уг нь сайхан байдагсан.


Өдөр бүр л тэмдэглэлээ хөтөлж бичнэ, үзэл бодлоо илэрхийлдэг байлаа.
Хамгийн сүүлд жилийн өмнөх тэмдэглэлээ хөтлөөд орхиж шүү.
Блог маань тоосонд дарагдаж.
Тоосоо гөвөнгөө тэмдэглэлээ оруулангаа салхи оруулдаг юм уу гэж бодоод.
Одоо ч блогоо бичээд зав зай ч гарахаа байлаа урьдных шигээ блогоо хөтөлж чадахаа байчихаж шүү.
Ажил төрөл, амьдрал хоёрыгоо зохицуулангаа л нэг их завгүй хүн шиг явах юм.
Тэгсэн хэрнээ л завтай байгаа юм шиг.
Энэ жил 2020 он гэхэд дэлхий даяараа covid19 гэдэг халдварт өвчин бүх нийтээр хамарсан өвчин гараад хэдэн сарын нүүр үзчихлээ.
Өвчин гэдгээс болж сөхөрдөг үе ирдэг л юм байна.
Одоогоор ялан дийлж байгаа улс орон ч алга.
За энэ ч яахав болдог зүйл болоод л явж байна.
Хуучин гогоблог гэж байхад сайхан л байдаг байлаа.
Блогчин хамт олонтойгоо үзэл бодлуудаа хуваалцаж санал бодлоо илэрхийлсэн шигээ л.
Одоо ч блог гэх зүйл чив чимээгүй л боллоо шүү.
Бичээд л байдаг бичээд, бичээд л.
Бичснийг минь хэн уншив, хэн сэтгэгдэлээ бичив гэж харах ч хэрэггүй боллоо шүү.
Блог бичдэг нь цөөрсний шинж юм уу гэж бодох.
Энэ балиар өвчнөөс болж бүх үйчилдгээний төвүүд хаалга үүдээ хаацгааж гэрийн хорионд орох нь орцгоож, гадуур явах нь маск, бээлийтэйгээ явж сонор сэрэмжтэй л байх шиг байнашд.
Энэ жилийн эрийн гурван наадам ч үгүй, Playtime ч үгүй, үзчихээр үзвэр үйчилгээ ч үгүй болцгоох байх шив.
Ямар сайндаа гэхэд хөдөө орон нутгаас нэг даага авсан юм яахав энэ жилийн наадмаар түрүүлчих байх гэж бодоод уяа уналагыг нь тааруулаад байж байсан чинь хэрэггүй болж байх шиг байна даа.
Бас начин хийгээдхий гээд хэдэн арван цаас хадгалж байсан чинь бас л будаа болох нь.
Энэ ч яахав цаана чинь хүмүүсүүдийн амьдрал, амжиргаанууд нь доройтож цалингүй, орлогоггүй болцгоож ажлын цомхтголд орох нь орж гэрийн мухарт шигдссэн хүмүүсүүд л байх боллоо шүү.
Сайхан зун болох нь ээ гэтэл эрх дураараа хөдөөгүүр тэнэж болохгүй, загас жараахай гэсэн шиг барьж болохгүй, хараа хяналттай л яваад байхын биш үү.
Ай life аа гэж.
Энэ жил сонгуультай жил гээд хаа сайгүй л ухуулга хуудас тараасан, гарын үсэг цуглуулсан хүмүүсүүд л харагдах боллоо.
Манай нэр дэвшигчийг сонгоорой, саналаа өгөөрэй гэсэн шиг.
Нэр дэвшигчийн танилцуулга намтарыг нь уншихаар инээд хүрээд ичмээр ч юм шиг баахан л өөрийгөө магтссан юм бичссэн харагдах.
Болдогсон бол саналаа өгөхгүй юмсан гэж бодох шиг.
Амьдрал үргэжилсээр л.
Бичье гэтэл өчнөөн л байхын.
Бичээд барахгүй юм даа.


0 comments: