Сайн байна уу блог минь.


Өөрөө өөртэйгээ ярьж, бичссээр байгаад өнөөдрийг хүрчихэж. 
2020 оны 5 сараас хойш блогоо эргэж тойроогүй бүр тоосонд дарагдссан байхын.
8н сар гарчихлаа.
Намрын сэрүүн орчихлоо.
Идвэхи муутай болсны шинж гэхээр бас биш юм аа. 
Хүний амьдрал юм хойно ажил төрөл гэсээр байгаад л нэг л мэдэхэд харвасан сум шиг л хурдан өнгөрчих юм. Дэлхий даяараа коронавирус гэгч өвчинд нэрвэгдээд хэцүү л байх шиг. 
Саяхан Tokyo 2020 олимп болоод өнгөрлөө.
Манай монголын тамирчид ч амжилттай оролцлоо.
Хүний нутгаас мөнгө, хүрэл медалиа өвөртлөөд ирлээ.
Сайхан л байна.
Хэд хоног олимп үзэж монголын тамирчддаа дэмжиж дэвхцссээр байгаад таарлаа.
Өмнөөс нь олимпд оролцож байгаа юм шиг цамцны захыг мушгитал үзлээ.
Амжилттай оролцоод ирсэн тамирчдад ивээн тэтгэгч байгууллагуудаас бэлдсэн бэлгээ гардуулж өглөө.
Хотын амьдрал аа гэж бужигналдаан дунд өрнөөд л.
Халуун ус 3н 7 хоног тасраад удаж байгаа ч амьдрал сайхан байнаөө.
Жилийн жилд л урсгал засварын ажил гэж хийдэг боловч энэ жил арай удаан юмаа.
Нэг болохоор тогоо таслаад хаячихна эсвэл халуун, хүйтэн усаа тасалчихна.
21р зуунд амьдарч байгаа ч яахав болоод л байна.
Хөдөө орон нутгаар явж амрая гэхээр ковидын энэ үед эрсдэл ихтэй гээд явсангүй.
Өдөр бүр л нэмэгдээд л, нас баралтууд ихсээд л.
Айдас түгшүүрт автаад л.
Хүмүүний амьдрал зогсолтгүй үргэжилссээр л.

0 comments: