Жоргүй онош




Өвчин гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг гэлцдэг. Үнэний ортой. Нэг л мэдэхэд өвчинд ороогдсон ямар нэгэн хавдарт өвчинтэй болсон л байх шиг. Хавдартай болсон нэгэнт л эдгэрэшгүй өвчинтэй болчихоор хүний сэтгэл ямар байх билээ. Сэтгэл санаагаар унана, гонсойно, доройтно, бүүр сүүлдээ сэтгэл санааны гутралд орсоор байгаад эцсийнхээ замд оржгаам. Яагаад хүмүүсд хавдар мэтийн өвчин, халдварт гэх зэргийн өвчин тусдын бол.
Компүүтерийг бол бид бүхэн хэрэглэнэ гадны ямар нэгэн байдлаар вирус тархана халдварлана үүнтэй адил хүнд бас вирус зэргийн өвчин халдвардлагдаад байдаг жишээний. Өвдлөө гэхэд  тоохгүй явсаар байгаад хүндрэлийн эцсийнхээ шатанд нь оруулчихдаг талтай.Уг нь бага дээр нь эмчилгээ хийлгээд байсан бол энэ хүн өнөөдөр амьд байх байсан байхаа гэж зарим нэг хүмүүсүүд нь ярьцгаана. Хүний биед нян бактери шиг наалддаг энэ өвчин хаанаас ирж ямар  замаар дамжиж ирдгийг хүн болгон л мэднэ. Одоо бол бүгд л энэ Улаанбаатарын утаанаас болж уушигаа муутгалаа шүү. Би уг нь тамхи татдаггүй атал тамхи татдаг хүний уушигтай адилхан хэмжээний болсон байхын гэж ярина.  
Бүгд л муу муухайгаа Улаанбаатарын утаа, хог, ялгадас руу буруугаа чихнэ. Хог, ялгадас муу муухай үнэр танарлуу чихээд байлгүй хүн бас өөрөөсөө болж байгаа  шдээ наад зах нь архинаас болж байна,  эрүүл хоол хүнс хэрэглэхгүйгээсээ ч болж байна, за тэгээд ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанаас хамгаалтгүйгээсээ болж сүрьеэ гэдгээсээ  болж байна бүүр цаашлаад  улс гүрэн орнуудаас ирж буй элдэв янзын тахал өвчин гэдгээс болж байна янз бүрийн ханиаднаас болж байна  бүүр сүүлдээ вирусны гаралтай өвчин гэх зэргээс.
 Ээж нь хүүгээ гүйээ  хүү минь ээ чи наад өвдөөд байгаагаа үзүүлээд эм тан аваачээ.Ээжийнхээ сэтгэл санааг зовоогоод байхын. Хажуухан талд чинь өрхийн эмнэлэг байна ороод үзүүлчихээч эсвэл дүүргийнхээ эмнэлэг орохиймуу яахын гээд. Ишш ээж минь эмчид үзүүллээ гэхэд ямар хариу хэлэх билээ, үзүүллээ гэхэд ямар эд эрхтэн өвдсөн гэх бол аягүй бол эмнэлэгт хэвт гэнэ дээ гээд. Аягүй бол өвдсөн байна эмнэлэгт хэвтсэн байна гээд миний оронд өөр хүнийг ажилд авчихвал хүү нь ажилгүй болно шүү дээ гэнэ.  Гүйээ яаасан хүү гэхээр ийм байдаг байна аа гээд.
 Наад бие чинь ажлаас тийм чухал биш гэж үү ажил чинь чухал юм уу гэхээр одоо үе ийм болчихож дээ гэнэ. Гэхдээ нэг талаараа зарим нэг байгуулагынхан ажилчин албан хаагчдынхаа эрүүл мэндийг бодож жилд хэдэн удаа ч байдгын эмнэлэгийн байгуулагаар үнэ төлбөргүй үзүүлчихдэг болчихож. Ер нь байна шдээ эмнэлэгт үзүүлнэ гэдэг оношоо зөв тогтоогоод эмчилгээ хийлгэлээ гэхэп хэдэн сарын дараахан буруу онош байна аа гээд сайжирсан ч юмгүй болдог.  Хэдэн сараар эм уусан нэртэй сүүлдээ эм тангийн тоо ч тоймоо  алдсан шигээ.
Нэг эм уулаа гэхэд эхлээд хэд хоног өвчин нь намдахгүй байсан ч үйчлэхгүй боллоо гэхэд өөр нэгэн эмээр сольж уух жишээний.  Эм уулаа  биенд янз бүрийн харшил өгөн загтнаа маягаар шинж тэмдэг илэрч биеээр тууралт үүсэж гаж нөлөө үзүүлнэ. Бүр сүүлдээ толгой эргэж дотор муухайрна, нойр хүрэхээ болих гэх зэргээр. Сүүлдээ  аргаа бараад эмч дээрээ очоод үзүүлтэл наад эмээ уухаа болиод энэ эмийг хэрэглэ гээд эрүүл мэндийн карт нь дээрээ өөр оноштой гээд уух эмийг нь солиод бичсэн байвал яах бол. 

0 comments: