2016.03. 07




Урин дулаан хавар цаг хэдийнэ ирчихсэн гэлтэй хүмүүн бид нарын амьдрал улам ихээр хөл хөдөлгөөнд орчихсон гудамж талбайгаар завгүй мэт завтай хүмүүс бүгд л өөр өөрсдийн гэсэн өнгө аястайгаар энэхэн л хорвоог элээж өөрсдөө ч дагаад элэгдэж байгаагаа умартсан мэт нааш цааш холхилдох нь миний УБ нэгэн өдрийн амьдралын нэгээхэн хэсэг энэ буй. Дөнгөжгуч эргэм насыг шүргээд явж байгаа миний хувьд энэхэн сэтгэлд хааяа нэг юмс бодогдож хааяахан гуниглах нь энүүхэнд. Нааш цааш холхилдон явах энэ олон хүмүүс миний нэгэн адил гэлтэй хаашаа ч юмдээ ямар нэгэн зүйл рүү яаран тэвдэцгээсэн алхах нь харагдахуйц. 
Зарим нэгүүд нь инээмсэглэл тодруулсан байхад нөгөө хэсэг нь бухимдуухан, гунигтайхан, дууггүйхэн уур уцаарласан, гомдол цөхрөл дагуулсан харцтайхан явах мэт. Ингээд бодохоор би ээжийгээ бодох тусам улам ихээр хайрлахсан гэх улмаар ухаараруй дор гуниглах шиг. Ажиллаж ажиллаж нэг амрахаар нэг л сонин. Нэг өдөржингөө үхсэн юм шиг нам унтаж үзлээ шдээ унтаад байвал унтаад л баймаар. Амралтын байдалтай байсан болохоор гарч орох ийш тийш явах ажил алийг тэр гэх үү явас хийгээд л.
Хүмүүс бид гэлтгүй би ягаад амьд байгаа үедээ яагаад ээжийгээ би жаргахаас илүүтэйгээр зовоож байсын бол гэж, яагаад ээжийнхээ дэргэд байжыж ээж таньдаа хайртай гэж хэлж чадахгүй  байгаа юм бол гэж бидэнд тэгж өөрийгөө илэрхийлэх хүч зориг дутдаг нь нуух нь юу байх билээ. Нэг удаа ч гэсэн тэгэж хэлэхгүй яавдаа гэж харамсах үе гарах байх.
Яагаад өдөр болгон ээж миний төлөө санаа зовж утсаар байнга яриад байгааг нь би яагаад уцаарлаад утсаа таслах шахуу байдын бол гэж бодох шиг мунхаг миний бие ээжийгээ ойлгож ухаарахад нас даанч богинхон, бүхэл бүтэн амьдрал утгаггүй болж амьдрал дууссан мэтээр мунхаглан бодож ээжийгээ болон өөрийгөө  бүрэн яаж ойлгондоо гэж бодоход гунигтай байгаа юм шүү. Ээж хүн гэдэг энэхэн хорвоо дээр ганц л олддог амьдрал дээр тохиох хайрын эзэн гэж боддог учраас хүн болгон л эх хүнээс төрдөг учраас ганцхан энэ л амьдрал дээр ээжийгээ хайрлаж явахгүй бол дахиж хэзээ ч олдошгүй эх хүний л хайр гэж бодохуй.
Тиймээ ганц л амьдрахаас хойш ээжийгээ хайрлаж явах нь хамгийн нандин гэж боддог шүү. Мэдээж бид бүхэн хань ижилтэй болж хэн нэгэн хүнд хайртай болж хайр гэдэг үгээр илэрхийлэгдэж харьцдаг. Харин эх хүн ээж хүний хайр үүнээс гэгээлэг байдаг учраас хэзээ ч үрээсээ урвадаггүй харин үр нь эхээсээ, нөхөр нь эхнэрээсээ урвадаг гэдгийг хүн болгон мэддэг хэрнээ бид бүхэн амьдралын хамгийн үнэ цэнэтэй тэр л хүнийгээ бид орхигдуулдаг нь харамсмаар санагдахын.
Ээж хүн гэдэг насаараа үрийнхээ төлөө амьдарч байдгыг мэддэг хэрнээ, үрийнхээ төлөө гэсэн сэтгэл өөрийн бие сэтгэлийг умартаж амьдрах нь хамгийн гэгээлэг боловч гунигтайяа. Үр нь өвдсөн байвал өөрөө өвдсөн мэт нас нь нэгээр хорогдож үс бууралтах нь хэд хэдээр нэмэгдэнэ үрчлээ нь тодруулан суухуй. Оройтож ирсэн ч хаагуур яваад ирж байгаа хүү вэ гээд нойроо хагаслан суух, загнаж үглэх ньцаана аа хайр шингээж сэтгэл нь тайтгарч байдаг нь юутай.
Та унтаж амрахгүй яасын гэхээр чамайг байхгүйд би унтаж чадна гэж үү гэж хэлэхэд нь өөрийн эрхгүй нулимс хуран тэврээд авмаар. Бодохоор би тэнэг хүн юмдаа гэмээр. Амьд байгаа цагт нь хэлж байхгүй яавдаа гэмээр дараа нь толгойгоо шаах цаг ирэх вий гэж өөрийгөө буруутгах цаг нь ирэх байх гэж бодохуй. Ээж хүн гэдэг үр хүүхдүүдээсээ юу горьдож шалив гэж дээ хөөрхий. Элэг бүтэн эрүүл мэнд явж байгаад нь эх хүн, ээж хүний нандин бэлэг гэж бодохуй.
Хүмүүн бид чинь хайр сэтгэлээ хэн нэгэнтэй хуваалцах гэж ээж хүнийг бидэнд заяаж хайр оршин байдгыг мунхаг би энэхэн мөчид ухаарч энэхэн амьдралын нэгэн өдрийн амьдралын ухаарахуй дор хүмүүс бид бүхэн ээжийгээ амьд байгаа дээр нь ядаж зориглоод хайртай шүү гээд ганц л үгийг ээжийнхээ гараас нь бариад хэлчихвэл ээж хүний сэтгэл зөөлөрч буй мэт төрөх. Ээжийгээ хайрлаж яваарай.
2016 оны 03 сарын 07 ны өдөр. 20:58 минут.

0 comments: