Эргэн тойронд болж буй амьдрал


Бичмээр санагдсан үедээ бичиж байвал зүгээр л юмдаа тийм үү. Өнөөдөр  сайхан байхад маргааш нь гунигтай болно. Нөгөөдөр инээж байхад магад дараагийн өдрүүдэд уйлна, уйтгарлана... Амьдралд  хэцүү шантармаар, санасанаар болдоггүй байхад гэв гэнэт нэг өдөр нь санасан бүхэн биелэх жишээний. Зарим хүмүүс өөрөө өөрөөсөө асууж үзнэ, бодно, санаашран сууцгаана.  Амьдралд чинь тэгээд бэрхшээл тохиолддоггүй, уйтгарладаггүй, гунидаггүй,  утга учиргүй юу гэж их жаргаад байхав дээ. Тийм бол ёстой төгс амьдрал гэдэг нь болно биздээ. Мэдээж хүн гэдэг чинь ямар нэгэн зүйлд амархан дасаж, амархан уйдаж, залхах ч үе ч байдаг. Үргэлж нэгээрээ, нэг хэвийнээрээ байхгүйгээс хойш олон дахин хувирч олон удаа өөрчлөгдөж хувирамтгай болж эхэлдэг.  Заримдаа сайхан ааш зантай болно, сайхан ааш зантай болсныг нь эргэн тойроныхон гайхна, урьд нь хичнээн их ааш муутай ад зэдгэр мэт байсныг нь бодно. Урьд нь хичнээн их өнгө зүс муутай, уранхай ноорхой хувцастай, идэж уух хоолгүй, хоноглох газаргүй байсныг нь санана. 

Тэгсэн гэв гэнэт  орох оронтой, өмсөж зүүх, хувцас хунартай, унаад явчих машинтай болсныг нь гайхаад  түүн дээр овоорно бараг л хажууд нь наалдах шахуу л.  Урьд нь хичнээн их үзэн яддаг хүн байлаа даа тэгсэн хүнийг ингэж өөрчлөгдөхөөр наалдахаас ч яахуу. Мэдээж гайхна биздээ. Хүн гэдэг чинь  тэгээд маш олон хувирч олон дахин эргэж буцна, урьд нь бие биенээ үзэн яддаг байсан хүмүүс нь эвлэрээд хамт амьдарсан байх жишээний. Аргаггүй эрхэнд  л энэ хоёрыг хүүхэд нь холбож байх жишээний. Гэр бүл салалт гэдэг  хүүхдэд ямар буруу байх уу дээ. Болж бүтэхгүй болоол салаал биз таарч тохирохгүй болоол нэг гэрт амьдарч чадахгүйгээс хойш энэ бяцхан хүүхэд юуныхан буруу байх билээ. 

Гэр бүлийн салалт маш олон байдлаараа салах юм.. Энд хэн хэнийг буруу шаахгүй мэдээж өөр өөрсдийнхний л ухамсрын асуудал. Өнөөдөр мэдээ мэдээллээр прогнозоор гэр бүлийн хүчирхийлэл болон хойд эцэг, хойд эхийн талаарх асуудлаар ярилцлага гарахыг харлаа л даа. Ганцхан манай монгол улсад энэ байдал нүүрлээгүй биш маш олон улс гүрэнд болж байгаа асуудал. Брачное Чтиво гэр бүлийн мөрдлөгө нэвтрүүлэгийг хараад байхад гэр бүлийн тогтворгүй байдал,  эхнэр нь ч бай нөхөр нь ч бай хэн хэн л илүү юманд шунасан нууц амраг, бэлгийн харилцаа гэх мэтийн зүйлээс болж гэр бүлийн салалт үүсдэг байх л даа магад өөр юунаас ч юм дээ  зөндөө олон шалтгаан байж л байгаа.  Гэр бүл болж тоглоно гэдэг ямар чулуугаар айл гэр бүл тоглохтой адил бишдээ.  Бүхэл бүтэн амьдрал, амьдралын утга учрыг мэдэхгүй тарчигхан бодолтой хүмүүс л өнөө маргаашдаа болгож байвал болоо гэх мэтээр урсгалаараа явцгаадаг. 

Сургууль соёл  төгссөн ч юм байхгүй, хормойгоо чирсэн нэг хүүхэдтэй л үлдэх жишээний, хүүхэдтэй хүнтэй суух, сууж амьдрах хүмүүс юу л бол. Амьдрал дээрээ хүмүүс бүгд л муу санаалж явцгаадаг аргаггүй биздээ энэ нийгэм тэр чигээрээ бараантай хойно. Энэ нийгэм л бид нарыг иймхэн амьтад болгож байгаа мэт. Дэлхий даяар алдаршсан энэ томоохон нэртэй жүжигчид, хамтлаг дуучид, спортын төрлөөрөө дагнасан аваргууд цөмөөрөө л оддын өвчинөөрөө өвдссөн улсууд. Гол нь тэдэнд хэдэн саяаараа тоологдох хөрөнгөтэй улсууд. Яг бодит байдал дээрээ бол эдгээр нь үхмэл хөрөнгүүд. Хичнээн сайхан амьдраад  баян чинээлэг амьдраад байгаа хэдий боловч тэд нарт  хоосон, хөндий мэдрэмж төрцгөөнө хайр сэтгэл хэмээх зүйлсүүд нь алга болцгооно. Зүгээр л үхмэл, үхмэл гэхээс илүүтэйгээр зүрх сэтгэл гэдэг нь хөндий хоосон.

Магад хүний бодлыг уншиж чадахгүй байх л даа. Магад бид нарын нүдэн дээр нэг л их аз жаргалтай амьдарч байгаагаа харуулдаг хэдий боловчиг түүний амьдралд гүнзгий ороод үзвэл өөр хэрэг л дээ. Тиймээс  үгүйсгэж болохгүй, гүжирдэж, гүтгэж, доромжилж болохгүй. Бусдын адил л амьдрах гэжуугаа хүмүүс. Бусдын адил хөдөлмөрлөж байгаа улсууд. Бид нар тэдгээр улсуудын хөдөлмөрлөсөн болгоныг энэ зурагтаараа амтархан үзээд суужгаа. Бид ч ялгаагүй өөрсдийн хэдэн таньж мэддэг, мэддэггүй дуучид, жүжигчдийгээ хараад суучихдаг. Өнөөдөр утга учиртай амьдарч байна уу, азжаргалтай амьдарч байна уу гэхээр сэтгэлээрээ л юм даа. Бүгд биш юм аа гэхэд зарим нь тиймээ сайхаан сайхан, сайхан л байна гэж хэлцгээдэг.

Үнэ цэнийн асуудал гэхээр хүн бүхний амьдралд байдгаас хойш. Хайрлаж, тордож байх хэрэгтэй болохоос биш хэцүү байна, тээртэй, зовлонтой байна, энэ бүгдээс залхаж байна гээд урвайгаад суугаад байвал юу бүтэх билээ. Хүн бүр л дотроо бодоод бачуураад байгаа энэ бүгдийгээ бичиж бусадтайгаа санаа бодлоо илэрхийлээд биччихвэл хэсэгхэн зуурдаа л хөнгөрөөд эрүүл саруул ухаанаар сэтгээд явах нь  ч бий.  Заримдаа ч дуу сонсоод юу ч бодохгүй байдаг үе ч бий. Яг одооноос би шинэ хүн болно оо, энэ муу муухай зүйлсээ хаяж шинээр эхэлнэ ээ гэж хэлээд л хэд хоногын дараа дахиад л хуучин төрхөмдөө ороод л урьдных шигээ л байх жишээний. Бид нарынг амьдрал иймэрхүү шүү дээ....

0 comments: