Ухаалаг утас

Нүдний хараа муудах олон шалтаан байгаагын нэг болох бидний дунд их яригдаад байгаа зүйлийн нэг дээ юу гэхээр ухаалаг утас. Хүн бүхний хэрэглээ болж дээ. Том жижигүй л ухаалаг утас  барих юм. Нэг талаараа сайхан ч юм шиг нөгөө талаараа сөрөг муу талтай. Миний нүд муудсан байхөө ухаалаг утас өдөржингөө л ширтсээр байгаад нүдний хараа муудсан байх гэж боддын шд.  Ээ дээ энэ амьдралын нэгээхэн хэдэн хувийг эзлээд байгаа энэ нөхөр бол ухаалаг утас юм . Үүнийг  буруутгах үгүйсгэх хэн ч  байхгүй. Нийгэм бүхэлдээ л тэр чигээрээ л эрин зуунд  хөл нийлүүлэн алхаж явч байгаа учраас  бүгд л  энэ ухаалаг гэсэн бүхий л зүйлүүдийг хэрэглэхээс ч яах билээ. Хол ойрыг холбох нэгэн гүүр бол  ухаалаг утас болой хэмээнэ  email   гэх мэтийн зүйлүүд.  Хүмүүс бид бүхэн өдөр бүр утсаар ярина, ажил төрлөө утсаараа амжуулчихна, гэртээ байж байгаад л ухаалаг утсаараа дамжуулан амьдарч буй  орон сууцныхаа төлбөр тооцоогоо хийчихнэ, хааяа хэн ч мэдэгдэхгүй хүмүүс дугаар андуурч залгачихаад утасны цаана наанаас утсаараа хэрэлдэнэ, маргалдана, хэл амаа ололцоно, утсаар ярихаас илүүтэйгээр хоорондоо  хүссэн үедээ мэссэж бичилцэж смайлнууд явалцана.  
За хэн нэгний бие муудлаа гэхэд   яасан байх нь уу мэдээж  ухаалаг утсаараа түргэн тусламж дуудчихна эрүүл мэндийн апп ашиглан эмийн сангаасаа хүссэн тусламж үйлчилгээгээ авчихна.  За өнөөдөр амарч байх зуураа нэг сайхан  жүжиг юм уу кино үзчихэе гэнэ заавал касс орохгүйгээр ухаалаг утасны тусламжтайгаар апп ашиглан хэзээ, хэдэн цагт гарахаа харчихна. Гэртээ байхдаа  өлссөн үедээ эсвэл гэв гэнэт зочид хүрээд ирдэг гэрт идэх юм байдаггүй ээ тэгэхээр яасан байх нь уу уг утасны тусламжтайгаар өөрийн дуртай хоолнуудаа хэдэн минутын дотор захиалаад хүргүүлээд ирсэн зочиддоо дайлаад идчихдэг жишээний. Уйдсан үедээ ухаалаг утсан дээрээ байгаа хэдэн тоглоомоо л тоглох юм даа уйддаг ч үгүй, залхдаг ч үгүй тоглоод л. Харин ч утасны батарей цэнэгийг ч дуусгаж байгаамаа. Амархан ч юм цэнэг дуусах ч. Цэнэг дуусах асуудлыг би Romoss power bank гэдгээр шийдсэн, авсаархан, хөнгөн гээд л.  Ухаалга утсаар яаралтай албан бичиг явуулах хэрэгтэй болчихлоо гэхэд email ашиглан бичээд сканердаад явуулчихна.  Урьд нь ганцхан телефон утас  гэж байхад  төв шуудангийн ажилчнаараа дамжуулан хөдөө орон  нутаг руу, алс хол байгаа ахан дүүсүүдтэй оросын цагаан утсаараа чанга чангаар орлилдон ярьдаг байлаа  гэж.  
Тэгээд сүүлдээ  товчлууртай утаснууд гарч чөлөөтэй ярьж, мэссэж бичдэг болсон үе.  Ухаалаг мэтийн утас гэж байхгүй байхад компүүтэрээ асаана яахоо мэссэнжрээрээ эсвэл skype мэссэнжрээрээ дүрсээн харалзан яридаг байлаа  шдэ. Одоо тэгсэн бүх зүйлээ ухаалаг утсаараа дамжуулан таны болон миний өмнөөс ухаалаг утас үүргээ гүйцэтгээд байгаа нь сайшаалтай. За тэгээд цаашлаад яриад байвал компүүтэр гэдгээс илүүтэйгээр биед амар , авсаархан гэдгийн үүднээс хүн болгон хаа нэгтээгээс, хаанаас бол хаана нетэд холбогдож ажил албаа амжуулахаас аргаггүй биз. Цаашлаад  өнөө бидний байнгын хэрэглээ болсон нүүр ном олон жилийн дараах энэ нүүр номоор дамжуулан алга болсон эрэл сурал болоод байсан танил нөхөдтэйгээ таарах шиг цаашлаад ажил хэргийн, амин хувийн, найз нөхдийн харилцаа, амраг садангийн харилцаа гээд, зар мэдээ, мэдээлэл, чат, цаашлаад юу байдгын хэлээд байвал зөндөө..Урьд нь хэзээ ийм байлаа айнн. Техник дэвшилийн хувьсал гэж энэ. Үүнийгээ дагаад бид ч бас хувьсан өөрчлөгдөөд байгаам.
 Одоо ухаалаг утсаараа дамжуулан Google ахаар дамжуулан олдохгүй байсан зүйлээ эрэл сурал болсон зүйлээ ганц хоёр секундын дотор Search  хийгээд гаргаад ирэх жишээний зүгээр л хоол хийж байх зуураа шүү дээ. Тэгэхээр яах аргаггүй л энэ ухаалаг утсаар амьдрал өрнөөд байгаамдаа. Хэрэглэхэд амар, авсаархан, хөнгөн, хэлбэр хэмжээгээрээ л том, жижиг гэхээс биш бусдаараа адил бас хурдан, явж байх зуураа, хүлээж байх зуураа хаана л бол хаана хэрэглэж болохоор миний өмнөөс магад бас чиний өмнөөс ажил биш зүйлүүдийг амжуулж байгаам. Энэ бүхний үр дүнд бас саар гэгчээр нүднийхээ хараагаа муутгаад амжиж байгаам. Өглөө, өдөр , орой, шөнө хүртэл байнга л хажууд минь гар утас өглөө, өдөр, шөнөжингөө л ухаалаг утсаараа оролдоостой хэрэгтэй хэрэггүй мэдээ, мэдээлэл хараастай. Унтаж хэвтэхээ үл мартссан нэг л мэдэхэд үүр цайгаастай. Эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэдгийг мэдэж байна л даа. Эмчид үзүүлэхээр  нүдний хараа муудах болсон шалтгаан нь энэ утас тэгээд цаг агаарын нөхцөл байдал, тоосжилт гэх байх л даа.  Нүдний харааг сайжруулна аа гээд өвдөөд байгаа нүдэндээ эм уугаад ямар эмчилгээ авах биш гэж бас нэг ойлгоод байгаамаа. Өвчнийг намдаах биш өвдөлтийг мэдрэхгүй болгох зүгээр л нэг түр зуурын сатааруулах арга хэмээх. 
Хэзээ билээдээ машины янданг гагнуураар гагнаад л байсын тэгсэн маргааш өглөө нь нүд нээгдэхгүй  өвдөөд байсын арай ядан нээх гэж үзээд за баларсаан даанч тэр гагнуурын юмыг хараад байсымаа гээд хүйтэн түүхий махаар нүдэндээ тавьчих гээд тэгж  байж гайгүй болсын. Нүд өвдөх лүд юм байналээ шүү. Нээрээ утасруу харахаар нүд өвдөөд  байгаа мэт нулимс гоожоод л.  Хэрэглээ л юм болохоороо энэ ухаалааг утас  хэрэглээд сурчихсан юм болохоороо сарвайгаад л байхым. Ухаалаг утастай байхаар ухаангүй утастай болдог ч юм билүү гэж бодохын.  Үнэхээр ухаалаг утас юм бол хайгаад олддогүй эрэл сурал болоод байгаа гэмт хэрэгтнүүдийг хэдэн секундын дотор хайгаад олчихмоор даанч үгүй юмаа. Үүнийг хийхэд бас л цаг хугацаа хэрэгтэй биз.  Харин энэ ухаалаг биш ухаангүй утаснууд гээд байгаа  чинь хэзээ хэнтэй ярсныг нь хэлэхээс цаашгүй, илүү дутуу ганц хоёр үг ган хийдэггүй ам чангатай эд шүү. Ухаалаг утсаараа дамжуулан гэмт хэрэгтнүүдийн чинь ухаан нь утсанд биш толгойд нь байдаг байна шд айнн. 

0 comments: