Өөрөөрөө амьдрах сайхаан.


Ихэнх хүмүүс олон нийтийн жишгийг дагаж амьдардаг. Гэтэл нийтийн жишгийг үүсгэдэг тодорхой хүмүүс буюу энэ талаар судалгаа хийж, зориудаар аливаа  үзэл суртлыг ч юм уу , ямар нэгэн моод үүсгэж , нэвтрүүлдэг байгуулагууд ч байх....
Заа жишээ дурдахад сонин , сэтгүүлүүд гээд л... ингээд бодоход ихэнхи хүмүүс сайн дураараа бусдын зааж өгсөн загвараар бодож сэтгэж, бусдын өмс гэснийг өмсч амьдардаг байх...
Хэвлэл мэдээллээр Элбэгдорж бол үндэсний удирдагч , жинхэнэ лидер  гээд л шуугиад ирэх үед монголчууд ихэнхи нь Элбэгдоржыг магтаад  л байсан , тэгж яривал үндэсний удирдагч гэдэг цолыг ардчиллын анхдагчын нэг Батүүл , Баавар мэтийн хүмүүс гуай анх гаргаж ирэн юмдаг.... Гэтэл хэвлийнхэн Элбэгдоржийг бүгдээрээ муулаад ирэхийн цагт монголчууд  мөн л бүгдээрээ Элбэгдоржид дургүй болчихдог юм байна даа. 
За даа над шиг хүн улс төрөөр ч яахуу.. улс төр яриул буруудах биз... Тэгсэн дорвол хувцаслал дээрээ ярисан дээр байхоо... Манайхан ч хувцсыг нийтээрээ өмсөх тал дээрээ бол Хятадуудаас нээх дутахгүй л дээ ... Сүүлийн үед  манайхан Солонгос . Евро маягаар  дутахааргүй болж дээ..... Би 90 ээд оны  үед гурван ямаатын шаахай авахын бөөн хүслэн болж байж арай гэж олж авчихаад бөөн баяр болж байж билээ.......
Израйль гутал, пирамид өмд,  хэлийг нь өмднийхөө гадуур гаргаж өмсдөг цагаан пүүз, сээтгэн малгай гэж гарч ирээд л 90 ээд оны нийтийн моод болсон хувцсуудыг нэрлээд байвал зөндөө зөндөө..... Одоо манай хөдөөнийхний имижийг кобой малгай илэрхийлэх болждээ.....
Хувцаснаас халиад тавилга руу орох уу ...эсвэл машин ярих уу... Алийг нь ч ярисан манайд ёс заншлаас дутуугүй хүчтэй тархаж моод болсон жишээ зөндөөө зөндөө.. тавилганы хувьд ханын стенк, хивс ,  машины хувьд марк2 , эксэл  гээд л ганц ганц жишээ хэлье.....
Заа яахав манайхан Чингис хаанаа шүтдэгийн хувьд ханандаа өлгөж, гэтэл зарим тавилга , гэрийн эд зүйлсийн хувьд ямар ч логикгүйгээр зүгээр л бусдыг дуурайгаад тавьчихсан байх нь элбэг...
За жишээ нь тюль байна.. хөшиг байхад дахиад нэг торон хөшиг байх ямар  шаардлага байдаг юм бол... Цонхоор нь гэрийн доторхи нь гаднаас нэвт харагддаг айлууд цонхоо халхлах гэж тюль тавьдаг байж болох юм... гэтэл 12 түүнээс дээш давхрын айлд бол уг нь ямар ч хэрэггүй санагдах юм....
Ер нь бусдыг дуурайх уу үгүй юу гэдэг чинь ерөөсөө өөрийн гэсэн шийдвэрээ гаргах зориг,чадавхи байна уу гэсэн асуулт ч юм шиг санагдах юм..Яадаг юм, би шийдвэр гаргая, хариуцлагаа хүлээе... миний шийдвэр бусдад таалагдвал сайн л биз...таалагдахгүй бол одоо яая гэхүүдээ, тэдний таашаалд нийцүүлж өөрийгөө өөрчлөх сонирхол надад , гүйцээ....Хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө бусдын хүсэн хүлээсэн дүр зурагт нийцүүлэхийг оролддог....
Тэд нийтийн сэтгэхүйд тохирсон зүйлийг ярьж , нийтэд таалагдсан хувцсыг өмсч, гэрээ бусдад таалагдах  байдлаар тохижуулдаг.. Ихэнхи айлууд зочныхоо өрөөнд хамгийн үнэтэй тавилга тавьдаг.. Инээдтэй байгаа биз..Хэний төлөө амьдарч байгаа юм бэ? ..миний бодлоор хүн гэртээ юуны түрүүнд сайхан тохилог ортой байх хэрэгтэй,дараа нь гал тогооны өрөө , ванн, жорлонгоо тохижуулбал зүйтэй мэт санагддаг.

Зочны өрөөнд бол хүн суулгачих хэдэн сандал ,өмнө нь хоол цай тавьчихаар ширээ байхад л барав.....миний бодлоор хүн болгон хүүхэд байхдаа өөрийгөө хэн бэ гэдэг асуултын хариуг олохыг хүсдэг... хүн бүр хүүхэд байхдаа бусдаас ямар нэгэн байдлаар ялгарч , өөрийгөө давтагдашгүй гэдгийг илэрхийлэхийг хүсдэг... Яваандаа янз бүрийн шалтгааны улмаас , ялангуяа сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа дутсаны улмаас өөртөө итгэх итгэл нь суларсаар, аяндаа бусдыг аялдан дагалдаж, бусдыг дуурайж амьдрах нь тэдний хувьд хэвийн зүйл болж хувирна....
Дээр нь хүнийг хар нялхаас нь адгуус мал мэт ангилж, ялгадаг орчинд өсвөл тэгээд сүүлдээ бусдаас ялгарах вэ биш харин бусдаас яаж дутахгүй байх вэ гэсэн асуудал тэдний сэтгэлийг зовоож эхэлдэг... Өмнөх үеийнийхээ жишээг харвал нэгэнт ийм сэтгэхүйгээр төлөвшсөн хүн засал авдаггүй бололтой... Гэтэл зарим нэг нь өөрийхөө хүссэнээрээ сэтгэн бодож , үзэл бодол , гадаад төрх ,амьдралын хэв маягаа өөрийнхөө хүсснээр сонгодог... Ийм хүмүүсийг индивидуалистууд гэж нэрлэдэг.

 Тэд ингэж амьдарснаар хэдийгээр дандаа хождоггүй , харин ч ихэвчлэн бусдад гадуурхаж , ганцаарддаг боловч хүн төрөлхтний түүхийг тэд л бичдэг , хэдэн үе өнгөрсөн ч мартагдашгүй дурсамжийг тэд л үлдээдэг бөлгөө....
Индивидуалистууд байгаагүй бол соёл урлаг соёл ч, шинжлэх ухаан ч хөгжихгүй байх байсан.. Индивидуалистуудын хамгийн нийтлэг чанар бол өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүнийгээ улайран хамгаалдагт оршино.. Бас нэг сонин зүйл гэвэл дэлхийн түүхэнд ховорхон төрсөн агуу суутнуудын  ихэнхи нь багадаа муу хүүхэд" байж , тэнэг мулгуугаараа дуудуулж явсан юм билээ.......

0 comments: