Хавар


Хавар болж сэтгэл гэгэлзээд 
Хаялах цас чимээ өгөн будраад
Хацрыг минь хөнгөн жавар хайрч
Хавар болж миний сэтгэл гэгэлзээд
Хээрийн салхи хөнгөнөөр гунигт автуулаад
Хэтэрхий их нимгэлжээ хавирга нэвтлэм сийгээд
Хэн нэгний  тэвэрт зөөлөн тэврүүлж дулаацмаар
Хээрийн салхи хөнгөнөөр гунигт автуулаад
Хаврын жавар зүрхэнд хунгарлаад
Хаялах цастай нийлж бүүр их жиндүүлээд
Хааяаа хааяаа жихүүн салхиар үлээгээд
Хаврын жавар зүрхэнд хунгарлаад......
Хааяахан цонхны цаана хөнгөн будрах цас
Халуун уур савсах аяга дүүрэн цай
Хацар жиндүүлэн хайрах жихүүн  жавар  
Хаврын салхитай цуг ирсэн миний хөнгөн гуниг

0 comments: