Санахрал


Чихэнд чинь саваагүй үг шивнэн аальгүйтаж

Уруулыг чинь зөөлнөөр хөхөн тоглож

Үсийг чинь оролдон, цоо ширтэж

Өвөрт чинь тийчилж чамайгаа эрхлүүлэхсэн

Хооллохыг чинь харан өхөөрдөн сууж

Нойрмоглохын чинь харан эгдүүрхэн тэвэрч

Дурлахыг чинь сонсон уяран сууж

Дулаанхан дотнохон үгээр чамайгаа эрхлүүлэхсэн.

0 comments: