Ном.


Сүүлийн үед янз бүрийн сонин сэтгүүл ,  бас интернэт байхад ном хэрэгтэй ч юм уу гэсэн асуудал тавигдаад байгаа ажгуу.
Миний бодлоор ном хоцрогдох болоогүй. Номны нэг онцлог бол урт удаан хугацааны туршид нүдэнд үзэгдэж , гарт баригдаад байдагт оршино. Сонинг  хэн л юм шиг олон жил хадгалаад , дахин дахин уншаад байдаг билээ.

 Интернэт  хэн л ном унших гэж  ордог билээ. Яахав номыг файл хэлбэрээр тавьсан , түүнийг хүмүүс татаж аваад уншаад байж болох байх. Гэхдээ л би лав өөрийнхөө туршлагаас харахад номыг комьпютерийн  дэлгэц дээрээс унших , гартаа бариад унших , тухалж суугаад унших 2 шал өөр юм  билээ. Би комьпютердаа энд тэндээс  татаж авсан уншдаггүй уншигдаагүй номнууд зөндөө байж байгаал даа. За нэг завтай өдөр сайхан уншина аа гээд худлаа болдог. Гэтэл би номныхоо тавиур дээр байгаа номнуудыг бол байнга уншдаг.

За тэгээд л адаглаад  "нойл руу орж нэг ном шүүрэн авч орж байгаа юм даа. Номыг хэрэв сонин , сэтгүүлтэ харьцуулбал гол давуу тал нь илүү дэлгэрэнгүй байдагт оршино. Сонин , сэтгүүл бүхэн тодорхой ЦЕНЗУРТАЙ , наанадаж л үгийн тоо заачихдаг учраас зохиогчид үүнд нь тохируулж , бодол санаагаа товчилж бичдэг... харин ном бичиж буй хүн өөрийнхөө бичье гэсэн бүхнээ дэлгэрэнгүй бичих боломжтой. Ийнхүү түүний бодол  санаа нь уншигчдад бүрэн бүтнээрээ оригоороо" хүрдэг....
Ном сонирхолтой юу та нар юу гэж бодож байдгуу ?Яагаад ингэв гэхээр номноос хол хөндий  явдаг хүмүүс нилээдгүй байдаг.... тэднийг номонд дуртай болгох гэж санаатай  буй. Ном мэдээж янз бүр байна... Зарим нь сонирхолтой , зарим нь сонирхолгүй ... Тийм учраас ном авах гэж буй хүн яаралгүй , авах гэж буй  эхлээд ноныхоо талаар эхлээд мэдээлэлтэй байх хэрэгтэй.....
Номны дэлгүүрээр ороход дор хаяж нэг цаг за үгүйдээ гэхэд хоёр цаг зарцуулдаг... За энэ ч яахав.. харин  нэг юмыг хэлмээр байна. Ном бол зөвхөн онц сурлагатнууд , гавал толгойтнууд , өөр юу ч гэмээр юм иймэрхүү хүмүүст тусгайлан зориулсан эд биш ээ. Ном бол нийт хүн төрөлхтөний өмч бөлгөө. Ном хүнийг баян ядуу гэж ялгадаггүй.. Би Билл Гейтсийн унадаг машины унах чадалгүй ч гэсэн унших дуртай номыг нь адилхан уншиж чадна.

Гоё байгааздээ. номыг сонирхцгооё. Янз бүрийн зорилгоор  ном уншиж болно. Ядаж л хүмүүнлэг чанараа хадгалахын тулд ном уншаараа.. Ном хэрэглэх тухайд тусад нь хэлэхгүй бол монголын нэг шог өгүүллэг дээр гардаг байсан санагдаж байна.Нэг авгай ном худалдан авах гэж буй нөхөртөө , үзэмж сайтайгаар энийг авъя гэж хэлдэг зөвлөсөн гэдэг. Иймэрхүү хандлагатай байж болох уу болохгүй байх хэхэ.

Ном бол Сувинер биш авсан д бол унших хэрэгтэй . Хэрэглэхийн тулд эхнээсээ ямар ном авахаа бодох хэрэгтэй. Харж байна уу,ном авахынхаа өмнө бодно , уншиж байхдаа бодно ,уншсаныхаа дараа бодно, тэгэхээр ном шиг оюунлаг зүйл хаана байна вэ?... Гэхдээ нөгөө талаар ном бол ном уншдаг хүний хувьд үнэт зүйл болчихож байгаа юм. Миний дуртай номтой хэн нэгэн хүн тэгж муухай харьцана гэдэг миний нүүр лүү нулимсантай адил ялгаа юу байхуу дээ гэж.

0 comments: