Энэ хугацаа гэж хурдан
ч юм. Хэдэн жил хар дөрвөлжин дэлгэц ширтэн сууж хавь ойрын юмс үзэгдэл
болгоныг шиншлэнэ сууж нойр гэдгээ хагаслан байж бусдын гэрээр өдөр ч шөнө ч хамаагүй тэнүүчлэн идэж уух юм хоолойгоор
давахгүй
болтлоо ижилдэн нөхөрлөсөөр өдий хүртэл ирлээ. Блог
намайг орж ирсэнгүй гэж загнахгүй, буруу зүйл
бичээд байна гэж овилгоггүй шй аашилж шийтгээд байхгүй, хайр халамж хүсэхгүй, хэн нэгэнтэй
хардаж сэрдээд тоосонгүй гэж туниад байхгүй, хэдэн сар жилээр алга боллоо
тоосыг минь гөвсөнгүй гэж уурлаж урвайгаад байхгүй болохоор хичнээн
амар гээч.
Зарим нь зүгээр л блог гэдэг сонирхгчдын талбар мэтээр тоодоггүй юм шиг
харагдсан. Бусдад таалагдах гэж сэтгэхгүй, буруу зөвийг засах гэ хөндөхгүй, бултаараа бөөнөөрөө гүн ухаантан болж цэгцэрж бүлт бүлт үсрэхгүй, бүгдийг мэднэ чадна
гэж царай гаргахгүй гэгээлэг бодол тээж явахад л болох байх гэж боддог. Блог минь дээ блог
минь. Блогтой холбоотой дурсамж, дурдатгала
бичээд байхын бол барагдахгүй хэдэн хуудас ч болно. Эзэнгүй байхад минь блогоор хэн боловч зочилогсод та наргүйгээр бэхгүй үзэг л гэсэн үг.
Блог гэдэг бусдын алжаалыг тайлах гэж, бухимдал
гомдлоо хуваалуах гэсэндээ, буруу зөвийг ялгах гэсэндээ, хэдэн моониг хуруугаа салж унатал
кээборд тачигнуулан нүдэн сууцгаадаг. Саваагүйтэх дуртай хэрнээ сониуч зандаа хөтлөгдөн,
сахилгаггүй хэрнээ
цаанаа л даруухан хэрнээ цоглог, авяасгүй гэж хэлдэг хэрнээ бүгд л нүүр нь хагарчихаараа авяасаа гаргачихдаг блогчин нөхдүүдтэй хүн шүү дээ.
0 comments:
Post a Comment