Би бодоо л байдын 2



Амралтын өдөр зурагт үзээд л хажуугаар  нь гар утсаа маажилзаад л үе үе фсбүүк твитерр мэтийн зүйлрүү шагайчихаад л элдвийн юмс сонин содонг хараад  байхад хийж үзчихмээр  яагаад би хийж болохгүй гэж, аз туршиж хийж үзнэ ээ яагаад  болдог л байхгүй юу гэсэн шигээ л байна шд. За байз өө бичье гэхээр юу бичих үү гэж байх шиг  бодолд автаад байна уу үгүй юу гэмээр. Ингээд  бичээд л  амандаа дуу аялаад л исгэрээд  байж  байх ь ээ нэр гарчиг олдох нь уу үгүй юу за за бичиж байхад  ундраад гараад ирэх байгаа тийм ээ. Эсвэл  бичиж чадахгүй  авьяас байхгүй оюуны потенциал хүрэхгүй байгаа юм болов уу  өөрийгөө маангар их голоод нассс. Зарим  хүмүүс чинь өөрийгөө их голдын шд. Онгод.. энэ онгод хэдийд орж ирдэг вэ гэсэн чинь  архи уугаад л бай тэгэхээр чинь согтоно. Согтохоороо  элий балай юм шиг л болчихдог юм.  Нэг л мэдэхэд л би цаасан дээрээ л биччихдэг шд гэж хэлдэг хүмүүс байдаг болов уу.
 Шүлэг, зохиол, яруу найрагчид болгон ийм маягаар онгодоо оруулдын болов уу эсвэл угийн  авьяастай уран цэцэн үгтэй болоод төрчдиймуу гайхаад байдын. Нүдний хараагаа муутган байж орой шөнийн цагаар сууж бичих гэж, элэгээ  муутган байж гашуун усаа ууна байж архинд орж улаан хамарт болж хувирах юм бол. Нэг бол хайрын тухай бичнэ, нэг бол үхэл хагацал, нэг бол өрөөлд лай хураах үйл үйлдээд үхмээр байна амьдралаас залхаад байна гэж бичнэ, нэг бол жигтэйхэн сайхан ааш зан нь хөдөлсөн бид хоёр буцаад эвлэрсээн сайхан байна, жаргаж байна, умбаж байна гэж бичнэ, нэг бол хоол унднаасаа болоод тарган, бүдүүн, нарийн болсоноо бичнэ.
 Би яаадии миний мэдэхээр хүүхэн л мэдэхийн хүүхний талаар лээвчик, бандаашны талаар бичдиймуу яаадии билээ. Бөгс гэж төмпөн, гөх мөх нь гэж уул шиг тиймэрхүү охид эмэгтэйчүүдийг сонирхдог бол яах бол тэрнээс биш тураалдаа орсон хонин гүрвэл шиг сонирхдоггүй гээд бичдиймуу яаадии билээ. Гудамжаар явжуухад  богинохон мини банзлынх нь хормой салхинд жоохон сөхөгдөх гээд  бичдиимуу яаадии билээ.  Дотоожынх нь өнгийг нь харах гэж тонгойх шахам л зөрөх тухай бичдиймуу. Эрчүүд болгон иймэрхүү зүйл бодож сэтгэж явдаг байхдаа тийм үү. Эмэгтэйчүүд болохоор эрчүүдийн тухай бодоо л бодоод л. Нэг дуу байдаг биздээ.
Бүсгүй хүний бие нь хө
Бүсэлхий  хавиараа нарийхан байдаг даа  гээд.
Тэгээд бодох нь ээ  эрэгтэй хүнийх яагаад  бүсэлхий хавиараа  бүдүүн унжгар байх ёстой юм бол гэж.  Аан тийм энэ дууг чинь Түмэндэмбэрэл дуулдаг шдэ. Нарийхан ч байх ёстой юм уу ёсгүй ч юм уу бүдүүвтэр байвал ч хэцүү дээ гээд л  орой үдэш зуны цагт нэг хүүхэн панаалдан ууж идснээс болж сүүлдээ хөдлөхөөсөө ч дургүй болж  ийм муухай унжгар гэдэстэй болсым даа гээд л. Тэгсэн өтгөн хар хөмсөгтэй болмоорээн үү тэгүүл ум маани бадми хум ум сайн Намрайноров суухай гээд хэлүүл өтгөн хар хамсөгтэй болно гэжиин шдээ хайраа гэтэл ягшдээ надаа мөнгө өг би хөмсгөө шивүүлье гээд л. Өнөө  хийлгэсэн хөмсөг ч билүү сормуус ч билүү 3,4 хоноод унаад өгөхийн. Эдийн засгийн гүн хямрал нүүрлээд байхад наад сормуус, хөмсөг ч яамай гээд л.  Гэзэгний чинь үзүүрт сэрэл хөдлөөд ай хө гэдэг байсан бол..  үнэхээр сэрэл  хөдөлдийн болов уу гээд  атуусан дотор шахцалдаад явж байхад  нэг хүүхний хажууханд Тэгсэн үнэхээр сэрэл хөдөлдийм болов уу гээд  куртикний чинь үзүүрт сэрэл хөдлөх нь үү гэтэл наашаа харснаа  яах гэж түлхээд байдын цаашаа гэх шиг . Үнэхээр сэрэл  хөдөлдөггүй юм байналээ шүү.

0 comments: