Нэг элээсэн оймстойгоо зууралдсаар л

Цаг хуагацаа юу хэн бүхэн л цаг хугацаа гэдэгтэй уралдан явах гэж хичээж байна шд. Хүн өдөр болгон дурлаж явдаг гээздэ. Нэг биш хэдэн хүнтэй ч дурлалцдын бүү мэд. Дурлаад л байхын тэгээд л тун удалгүй саллаа гээд уй гашуудал болж байгаа юм шиг муухай царайлаад л явахын.  Энэ салалт гэдгийг монгол хэлний үгсийн сангаас  аваад хаячихмаар санагдахын.   Нэг дурлалцахаараа нэгнийгээ шүтэн  биширчихийн нөгөө нь ядаж байхад онгироог гэж хэлэх үү бүүр дүрдээ ороод оодгорохын яаана. Зөвхөн түүнийхээ төлөө  амьсгалж, түүнгүйгээр би амьд явж чадахааргүй мэтээр бие биендээ уусаад шингэчихийн.  Бараг л чи миний хувьд амьдралын утга учир хэмээн хүлээн зөвшөөрөх мэтээр сэтгэлийн хөөрөлд автан умбачихийн.

Хорвоо дэлхийд ганцхан чи миний  нархан юм гэчихийн.  Зарим хос хосоороо дурлалцаад явж байхад зарим нь муухай царайлаад ганцааралдаа  найзлачихийн. Зарим нэг нь ганцаараа явахаас залхаж байна гээд хэн нэгэнтэй шууд л хоор хоорондоо нэг гэрт орж холбогдох гэж яаарчихийн. Яаарснаас болж дахиад л сална. Бие биенээ сайн таниагүйгээс болж л ааш зангаа мэдэлцээгүйгээс болж салахийн дохио болчихийн.  Хүн ганцаараа байхдаа эрх чөлөөгөө мэдэрч юу ч бодож санахгүйгүйгээр эрх дураараа байх сайхныг мэдэрч  хүнтэй суучихвал эрх чөлөөгөө булаалгахаа мэдрээд, эрх дураараа байсныгаа боогдуулана гэдгээ мэдрээд бүх юмс үзэгдэлд хязгаардмал байдалд оруулах гэж байгаагаа мэдрээд ганцаар  байх гэдгээ хамгийн түрүүнд  бодох шиг.

 Өөрийгөө нэг ёсондоо харанхуй  ангалд  оруулж байгаа мэт санагдах байх л даа.  Өөрийнхөө  төлөө  амьдарч байсан бол энэ удаа өөр хэн нэгний төлөө амьдрах гэдгийг бодохоос илүү  муухай санагдах мэт хүнд ачаа үүрэхээс зайлсхийх  байдалд орох мэт. Хайр гэдэг  хүнд ганцхан удаа л гоё санагдах боловч дахин дахин дурлаж мэдрэлтсээр байгаад сүүлдээ бүүр тоохоо ч больчих юм аа.  Ямар нэгэн сэтгэлийн хөөрөл, догдлол мэтийн зүйлгүй.  Эхлэл төгсгөл байдгын учир өрнөл гэдэг энэ амттай ч бас шим тэжээлтэй бас гашуун нялуун байдгыг мэдэх атал.  Нэг удаа гомдоож болно, нэг удаа уучилж болно, гомдсон болгоны цаана нулимс хэрхэн урсдгийг, хэрхэн гуниглаж гутралд орж суудгийг,  гомдоохийн хэрээр  зүрхэнд нь  ямар их хадаас шааж байдгыг хэн хэнггүй л мэдэхгүй лав.


Тэгсэн хэрнээ  эргэж буцаж нийлээд хэсэг хугацааны дараахь нь дахиад л өнөө р байдалдаа  хуучин төрхөндөө ороод дахиад л хэрүүл маргаанд умбаж бие биенээ харааж зүхэн салж сарнина. Сүүлдээ салж сарних нь моод болон хувирахийн. Хайр дурлал гэдэг алдар цуутай хүмүүсүүдийн хувьд бол нэг элээсэн оймсноосоо салаад өөр төрлийн нэг шинэ оймсоор сольдогтой адил. Нэг элээсэн оймстойгоо зууралдаад байвал өнөө оймс нь шивэртээд, шивэртснээсээ болж түлэгдээд эвгүй үнэртэй болохтой адил боловч залхдаг юм шиг байгаан. Жилд хэдэн удаа ингэж сольж байдгын ёстой мэдэхгүй. Хайр ямартаа ч тоглоом биш баймаар юм  уг н бол. 

0 comments: