Сонголт



Сонголт гэхээр юу бодогдож байна. Наад зах нь  өдөр бүрийн хэрэглээ болсон сонголт хэмээх бараа бүтээгдэхүүнүүд сонгон, шилнэ гээд. Бас хайр.. Бас шилж сонгох. Энэ амьдралын тасралтгүй үргэжлэх энэ амьдрал өөрөө тэр чигээрээ сонголт. Насаа тоолон амьдралын хэмнэлээ эргэн харан эрэгцүүлэн бодож сууцгаана. Эээ яана даа нас минь яваад л байдаг гэж бодохуйц зурсхийн сэтгэлд нэг тиймэрхүү бодол орохуйц. Амсхийн сууна мартагдсан мөч өнгөрсөн цаг хугацаа... хммм... Ингээд эргээд эрэгцүүлэн бодох аваас өөр зүйлийн төлөө ямар ч үр дүн байхгүй ашиггүй амьдарч байсандаа харамсах бодол орох шиг. Одоо тэгсэн хүн бүхний нэг санаа зовоох асуудал нь энэ сонгууль, аллаг, дээрэм, тонуул. 

Сонгууль болохоор нээх сайхан ааш зантай хүн болоод хувирчихдаг. Гарсан хойно оо ард иргэдийгээ уландаа гишгэчихдэг хүмүүс шүү дээ. Хэн ямар хүн гарч гялаалгах бол, хэн гэдэг хүн ямар албан тушаалтан гэнэ ээ гээд хэдэн хөгшүүд ярьцгаана суунам. Сэтгэл санаа зовоосон асуудал, улс орны хувь заяаны асуудлын талаар хэдэн хөгшүүд нь шаналж, хоорондоо ярьцгааж танай нам, манай нам гэх зэргээрээ талцана. Хэн нэгэн хүнийг магтаж, хэн нэгэн хүний үйлдэл ааш зангийн талаараа ам хуурайггүй маргалдан мэтгэлцэх шахуу л. Угаасаа бид бүхний сэтгэл санаа утаандаа манантаж, өөрийнхөө тухай ч бодох сэхээгүй л алсарна. Хэн гэдэг хүнийг сонгох уу... бөөн асуудал.. 

Сонголтуудын дундаас хүн өөрийгөө олно гэдэг хэцүү олох нь ч олох байх л даа гэхдээ л хэцүү. Нэг ч удаа би гэдэг хүн хэн бол гэж бодож байсан уу.. үгүй байх ...тийм үү.. би өнөөдөр яаж амьдраад байна.. зөв үү.. Буруу юу... миний амьдралыг хэн шийдэх бол... хэн миний өмнөөс амьдрах уу...хэн миний ам руу хоол халбагадаж хийх үү...гээд л балай юм шиг өөрөөсөө асуух хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу.. Эцсийн үр дүнд зөв хариугаа олохын тулд  сонголт гэдэг дээрээ очино.. За тэгээд тэр хөөрхөн...тэр гоё уу.. тэр онгон уу.. тэр ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ гэдгийг асуух бүрдээ голдуу өнгийг нь сонирхиод байдаг юм шиг ээ.  Бас л сонголт биз дээ..

Энэ  сонирхиод байгаа үзэсгэлэнг нь  мөнхийн юм шиг бодож , санаж, бусдыг нь үл тоогоод  байгаа юм шиг санагддаг шдэ.
Тэгэхлээр энэ дэлхий дээр амьдран суугаа бүхий л хүмүүсүүдийг царай муутай, царайлагаар нь ангилиад үзвэл сонголтоо хийдэг боловчиг дараа нь ..ямар үр дүн гарахыг нь боддоггүй. Тэглээ ч энэ гоо үзэсгэлэн, царай гэдгийн тухай төсөөлөл нь хэтэрхий  хийсвэр байгааг үл тоодог юм шиг ээ.. Ер нь хүний амьдрал гэдэг чинь хүн болгоны дотоод сэтгэлийг нь хөтлөөд байдаг юм шиг ээ.. Амьдарч байгаагаас хойш энэ цаг хугацааны асуудлыг өөрөө элж туулсан юм хойно аль нь үнэ цэнэтэй байна  юу нь хийсвэр хоосон зүйл байна гэдгийг ялгаж салгаж чаддаг болоод байгаа юм шиг ээ..

Эцсийн  эцэст бид бүгдээрээ л энэ амьдралыг ориход одоод явахаас хойш яалтай билээ харин энэ амьдралд юуг үлдээх нь бид бүхний  сонголт болж байгаа юм шиг ээ.. Сонголт бүхэн бид нарын үнэ цэнэ. Хүн болгон төгс биш, төгс ухаантай биш шдэ. боломжгүй харин өөр өөрийн гэсэн хэмжээнд л ухаантай байдаг байх..Зүгээр л бусдад таалагдах гэж дүр эсгэхээс чин сэтгэлээсээ хайрлаж, өөрийн чадах зүйлээрээ бусдад тус болох үйлдэл нь хүний сэтгэл зүрхэнд ойрхон очдог юм шиг ээ. Мэдээж хүн өөрөө давтагдашгүй бодгаль учраас хүнд олон чанар гэдгээрээ адилхан байдаг боловч тэр чанаруудаасаа ялгарч байдагаас хойш хүн өөрийгөө таних нь, өөрийнхөө сайн гэсэн чанаруудаа хөгжүүлэх тусам хэрэгтэй, хэрэггүй зүйлүүдэд санаа зовох нь алга болдог юм шиг ээ. Сонголт....

0 comments: