Насны доройтолд орчих гэж хэцүү ч юм аа даа тэ



Амьдрал гэж сонин юм шүү.  Хараад л байхад л   эхээс мэндэлж төрөөд улаан нялзрай гарч ирээд байж байтал  хөл дээрээ тогтддог болно  за тэгээд  хөл дээрээсээ тэнцвэрээ олж ядаж байснаа  хүүхэд нас руугаа гээв гэнэт шилжчихнэ . Тэгснээ сургуульд орох нас боллоо гээд л явчихна . За тэгснээ хүүхэд наснаасаа шилжиж ядаж байхад боов энэ тэрдээ үс ургаж гүйцэж ядаж байхад 18  насан дээрээ хайр дурлал энэ тэр гээд  амьдралд хөл толгойгоо олж ядах гэж 20  насан дээрээ анхны хайр гэдгээсээ хагацаж алдаж салж сарнисан насан дээрээ тогтож явж байтал оюутан болов оо гээд л сахал самбаа ургаж гүйцэх гээд аль эсвэл эмэгтэйчүүд нь хагас  боловсорч гүйцэх гэж ядаж байхад  мөөм энэ тэр нь томордог насан дээрээ жирмээ болоол   сургуулиа чүүтэй чаатай төгсмөөр болно.

 За тэгжуугаад залуу насан дээрээ хэдэн жил бөнжигнөнө тогтож байтал ахимаг насруугаа орсоон гэдэс гүзээ ургасан аавын цээж гаргасан аав болчихсон аль эсвэл айлын эхнэр болчихсоон  амьдраад явж байтал хэдэн жилийн дараа тэтгэвэртээ гарах болсоон гээд л ач гуч аа үзчих гэсэн суудаг насруугаа орчихсоон явж байх биз .  За тэгтэл  тэтгэвэрийн насан дээрээ арай ядан амьд мэнд дэгэн догон  таяг тулчихсоон дондогмаа шиг алхаатай болчихсоон алхаж явах байх даа хөөрхий .  Ингээд бодоод байхнээ хөгшрөх бас дэиий ч юм уу хэтэрхий  зөнөөд ч бүүр ч дэмий юм байна гэж бодох шиг .  Манайд  80  гарсан эмээ байдын . Хөөрхий тэгээд л бид хэд өглөө тус тусын ажилдаа явчихна  өдөр тэгээд л зайлуул ганцаараа л үлдэнэ . Юу л хийдийн орондоо л хэвтсээр л өнждөг юм шиг байгаам .

 Орой тэгээд л ажилдаа явсан нөхдүүд нь ирцгээнэ хоол ундаа идэцгээнэ . Өрөөндөө ороол ирэхээрээ чи хэн бэ ямар хүн ороод ирэв Хандмаа юу Алтмаа юм уу  хаа хамаагүй хүний нэр хэлээл . Мөнгө төгрөг өгөхөөр мөнгөө тоолж чадахгүй зайлуул хараа муутай болчихсон болор нь цайрчихсан . Эмчид үзүүлэхээр насны доройтол болсон одоо яая гэхүү дээ асрамжинд орчихож гэж хэлнэ .  Гаднаас хүн ирэхээрээ хаа хамаагүй хүний нэр хэлээл байна таньдаг ч юм уу таньдаггүй ч юм уу  нүдээ аниал ярина . Урьд нь солонгос кино мэтийн зүйлийг хараад л инээгээд суудаг байсан хүн ингээд л байнгын хэвтэрт орчихно гэхээр хэцүү ч юм шиг ээ.

За тэгээд л сарын тэтгэвэрийг нь авах гэхээр заавал тэр хүнээ дагуулж ир гэхий явж чадахгүй байгаа шдээ яаж ирүүлэх билээ гэхээр тэгүүл яая гэхүү дээ та нарт өгч чадахгүйнэ дээ гээд л . Хороо дүүргийн халамж дээр   өөр хүн авч болно гэсэн наториат гэх зүйлийг ав гэхээр бас л дагуулаад ир гэхий  хэвтэрт байгаа хүнийг яаж авчирахын гэхээр  үнэн байна уу худал байна уу хэвтэрт байдаг хүн байна уу очиж шалгана л гэхий . Шалга аа шалга гэхээр дуртай  дургүй хоёрын хооронд очмоор болохын . Гэртээ дагуулж ирмээр боллоо тэгсэн юу юу гэнэ үү та боёож чадах уу л гэнэ нуруу нугас гэмтсэн гэсэн гэрэл зураг рентген нь байна уу л гэхий , алий та босдоо алхаж явж чадах уу л гэхий .

 Үгүй ээ энэ хүний хавирга нь хугачихсан зөөлөн эд нь гэмтчихсэн болгоомтой хөдлөхгүй бол хөгшин хүнийх хэцүү шдээ гэж хэлэхээр бид мэдэж байна би энэ хүнээс асуулт асуужийн л гэхий .  Нэг нотариатаар цаасан дээр цохуулах гэж наян юм болохнээ . Сүүлдээ халамж үйлчилгээний ажилтнуудтай маргалдахын төрсөн охин нь тэтгэвэрийн авах гэж байхад ямар та нарын мөнгийг авах гэсиймуу гэж хэлэхээр  дуртай дургүй нэг жилийн хугацаатай гарын үсэг тамгатай нотариатаар батлуулах гэж бөөн юм боллоо шдээ . Хүний асрамжинд орно гэхээр нэг талаараа яах уу дээ төрсөн ээж аавыгаа асрахаас өөр хэн асрах билээ дээ ямар асрамжын газар луу жийлтээ ч биш . Тийм биз дээ санаанд оромгүй байгааз дээ яаж бодсон асрамжын газар луу оч гэж хэлэхгүй би таныг асарч чадахгүй гэж хэлж чадахгүй шдээ хөөрхийс гэж.

0 comments: