2014.11.11


 Өвлийн улирал  хаяанд ирчихжээ .  Хүйтрээд л өглөө оройдоо нэг л зэврүүн.  Хүйтрэхийн хирээр   ханиад томуу гээд л өвчин эмгэгүүд нэмэгдэхийн яалтай ч билээ .  Хоолой хорсогном утаа униар ,  нус цэрээ нийсэн , татаж дууссан тамхины ишээ хаядаг нь  хув хүний бүдүүлэг зан байх . За тэгээд том жижиггүй л татдаг болчихож . Өнөө татаж дууссан тамхины иш , нус цэрээ нийж  хаядаг энэ л бүхий л зүйлийг  өнөө л өдөр шөнөггүй өглөөнөөс шөнө хүртэл зам талбай нтрийг цэвэрлэдэг ТҮК гэдгийхэн цэвэрлэх юм даа.   Жилээс жилд энэ балиар утааг үнэрлэх гэж лайтайн. Өнөө утаа униарыг арилгана гээд хуцаад солиороод байсан хэдэн  нөхдүүд.

Худлаа амлаж амлаж гарч ирчихээд  хийж бүтээж байгаа юм ч байхгүй сандал ширээний асуудал дээрээ булаацалдаж зодоон нүдээн хийхийн аргаггүй л суудал дээрээ бөнжигнөнө суужгаа байх жишээний . Хэдэн жил утааны асуудлыг арилгана гэж яриад л байна яриад л яриад л...  ярьж сууж байхаар биечлэн өөрөө гардан хийж бүтээвэл болох байх . Даанч манай энэ 76 их хурлын гишүүн гэх нөхдүүд мэдэхгүй ээ.  Би улс төр гэдгийг мэдэхгүй ээ гэхдээ л бага сага гадарлана .  Үнэндээ бол эд нар бүгд л сандал ширээний асуудалтай суудлаасаа огцорчихгүй юмсан гэж  чүүтэй чатай л өдөр хоногоо л аргацааж байгаа мэт л .

 За тэгээд мань мэтийн асуудал ямар хамаа байх уу гэхээр бас хамаатай болчих гээд байгаам шиг. Ерөнхий сайдын асуудал өчдөрөөс хойш яригдаа л  байна Амаржаргал уу Сайханбилэг үү нөгөөх нь  Ганбат ч гэнэ үү сураггүй хүн. Энэ гурван хүнээс арай л гайгүй нь гэхээр Амаржаргалыг гараасай гэж бодохын нөгөө хоёрыг мэдэхгүй ээ.  За за  энэ улс төр  яриад яахав. Ярихгүй байх гэхээр аргаггүй эрхэнд л бичигдээд байхын . Үйлийн лайтай  гэдэг нь эд нар байх даа. Улаанбаатар хотын гэр хороололын айлуудыг орон сууцжуулна аа гээд  тоть шиг ярьж нохой шиг хуцажгаагаад л бие биенээсээ түрүүлж хийх юм болоол байсан одоо хүртэл байхгүй .

Жижиг дунд үйлдвэрлэл байгуулъя  өрхийн аммжиргаагаа сайжруулъя гэхээр дээрээс татвар гэх зүйлээрээ дарамтлаад байхын. Одоо нээх олон оффисын барилгууд баригдаад л байхын түрээс энэ тэрээ нь хямдраад л байх жишээний.  Манай монголд хэн овсгоо самбаатай байна тэр хүмүүс нь баяжина хэн сул дорой ноомой байна , хэн үнэнч энхийн цагаан тагтаа байна тэр хүмүүс нь амьдралаараа хохироод л үлдэх жишээний . Өнөө баяжиж байгаа улсууд нь ичих зовох энэ тэрээ нь байхгүй нассс.  Мөрөөрөө л амьдарч явах юмсандаа  хэнд ч гай болохгүй хэнд ч саад хийхгүй атаа жөтөө энэ тэрээ байхгүй амьдрах юмсан гэж бодохын.

Блог бичээд ингээд сууж байхад бусад блогчдынхоо бээгийг уншиж байхад сонирхолтой ч юм бий сонирхолгүй ч юм бий алдаа дутагдалтай  ч бий тэр болгоныг нүдэн дээр нь хэлээд хүний мууг үзэх нь хааший үзээд байх нь хаашийн. Блог бичихэд монгол хэлний зөв бичих  дүрэм энэ тэр ээ нь хамаатай ч байна уу хамаагүй ч байна уу энэ бол чөлөөт индэр алдаатай бичсэн байна монгол хэлний соёлыг алж байна бараг л блогоо хаа гэхийн халгүй л байх шиг харагдахын.  Би угаас 10 жилд л монгол хэлний хичээл дээр муу байсын. Уран зохиол мэтийн хичээл дээр гайгүй. Тэгсэн хирнээ монгол хэлний хичээл гэхээр дүрэм энэ тэр гэхээр нэг л хэцүү санагдаад байдаг байлаа. Бусад дээр бол гайгүй .

Миний хувьд л гэхэд монгол хэл соёлоо алдаад л гээгээд л монгол хэлээ дорожилоод байгаам шиг албаар алдаатай бичих нь хааший алдаагүй ч бичих нь хааший өөрийнхөөрөө л байхад л хангалттай . Хотын маань амьдрал ийнхүү л байх шиг байна шдээ. Асуудалгүй хүн гэж бараг байх аа байчихаж бүгд л ноотой ч бай ноцтой бай бүгд л адил.  Бүгд биш юм аа гэхэд зарим нь мөнгө санхүү тал дээрээ гачигдалтай ч байгаа . Манай монголчууд хэзээний нэрэлхүү зантай. Мөнгөггүй байсан ч мөнгөтэй л гэнэ , идэх хоол өмсөж зүүх байна уу гэхээр байгаа л гэнэ . Амны билэгээс ашдын билэг юм даа.

Автобусанд суухаараа л хамаг юмаа нууж хаахын аргаггүй л өнөө карманы хулгайч нарт юмсуудаа алдчихгүй юмсан гэж айх . Эсвэл суух суудлаа  алдчихгүй юмсан  гэж худлаа унтаж байгаа дүр зураг , эсүүл  автобусны цонх нь цантсан байх чинь л ширтэж суух залуусын дүр зураг. Автобусанд суучихаад л самраа цөмөхийн .  Цөмсөн самрынхаа ясыг автобусны шалаар нь нэг  хаяхдаа өчүүхэн ч  эргэлзэхсэн шинжгүй хүмүүс яваад л байдаг. За тэгээд есүс ч юм уу толгой тэрүүгээрээ алчуур зангидчихсан эр эмгүй хүмүүс нэг бурхан багшын сургууль гэх ном сурталчилаад л хар үүргэвч үүрээд явдаг хэдэн хүмүүс.

 За тэгээд автобусанд суумаар боллоо тэгсэн шуудай шуудайгаар нь хийчихсэн хуванцар савтай лаазнууд  тэр үнэр танар гэж байна аа байна . Ишш тэгээд кондуктор нь загнаад л байхын нөгөөдүүл нь тоожгоо юм ч алга бүүр хэнэггүйхэн зогсоод л. Халаасны хулгайч нар ажлаа хийх гээд л энэ тэнд зогсоцгооно , хүмүүсийн ая эвийг олж зөрөх гэж зарим нь ч уурлахын зарим нь ч зөрөхийн . Автобусанд суухаараа хэдэн зорчигчидыг кондуктор нь загнана дарамтлана хэдэн виза карттай оюутнуудыг харааж зүхнэ. Энэ бүгд л хотын маань нэгээхэн хэсэг бид нарын амьдрал юм даа. 

0 comments: