2014.11.07




За юу байцгаана залуус ажил төрөл,  ар гэрийн амьдрал сайн  мэдээж сайн л байх юу гэж муу байв гэж тийм үү . Блог бичдэг биднуусын хувьд сая хэдэн өдөр ажилгүй байлаа шдээ тийм үү.  Ингээд ажил хаялт мэтийн зүйл болчуул та нар хаашаа явах вэ хаашаа нүүж орогнох бол айнн.  Уг нь бид нар чинь энэ блогоос цалин мөнгө  хараагүй , хэний ч хараат бус тус тусын ажлаа хийгээд л мөр мөрөөрөө айрр даруухан хирнээ өөрсдийнхөө бүхий л зүйлээ зориулаад хийчихдэг болохоор  бид нар энэ блог мэтийн зүйлээс цалин авъя гэж хэлэхгүй л байгаам даа. Тэгсэн блог маань ажил хаяаад  байгаам уу бид нараас юу хүсээд байгаам бүү мэд учир нь олдохгүй ааш гаргах юм аа.

 Ажил хийдэг болуул яая гэхсэн тэгсэн  та нарын ажил хийдэг гэж юу байсын хий дэмий цаг нараа үрэн таран хийдэг биз гэж бид нараар даажигнаадээн уу айнн.  Ер нь явж явж сүүлдээ энэ блог хийж бүтээсэн , бүтээлцэж явсан хэдэн жилийн нөр хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийг нь минь залгихчихвал биднуус яаж муухай царайлах бол гэж бодохоос зэхүүц хүрэхийн. Дампуу гэдэг нь .  Сүүлдээ ингэж бодохын Блогчдын  холбоо сайн дурын холбоо гэж байгуулдын билүү яадын билээ. Уг нь холбоо энэ тэр байдаг л юм шиг байгаам хэн мэдэхэв хаана байдын хэн гэдэг хүн байдын бүү мэд . За за энэ ч яахав . Ашгүй өнөөдөр блог ажилгаатай болчиж гэж мэгээд ороод ирчлээ шүү. За нэг юм хиймээр болохоос доо гэтэл өнөө муу ажлын ком нь гажигтаад насс .

Аргаггүй шдээ энэ тэндээс ажилчид албан хаагчид хүрч ирээд май энийг гаргаад өг гэж мэгээд флаш мэтийн вирус халдварын зүйл хийчихээр өнөө муу персонал ком чинь гацаад  элдэв шалдав микро орж ирээд муу комыг минь өвчтэй болгоод хаячих шиг . Халваржуултаас сэргийлэх аян гэж нэг орж ирсиймаа байгуулагад үнэггүй вирусны хамгаалттай хэдэн жилийн баталгаатай хугацаа нь дуусах болоогүй гэж ирээд л өнөө муу комыг минь тарьчих шиг .  Тарихаас өмнө ком дээр илүү дутуу хэрэгцээтэй гэсэн юм байна уу байвал ав гэж хэлсэн ээ за  хэдэн микронуудыг устгаж гарна дөө гэж хэлээл  гайгүй юм суулгалаа гэсэн чинь хулхи брендийн юм суулгачихаж ажилдаггүй шүү  балайнн.

За энэ ч яахав . Өнөөдөр чинь нээрээ октябрийн баяр мэтийн зүйл болжгаам байна шдээ. Манай аав ээж наруудын үед л болдог байсан гэсэн . Мань мэт тэр үед нусан жулдрайнууд л байдаг байж , зарим нь октябрийн баяр гэдгийг мэдэх ч үгүй байсан биз . 11 сар гарчаад л байхад дулааханаараа уг нь хүйтэн л цас нтр орчихсон байдагсан эсүүл би андуурсан уу андуурчиж магад шүү .  Сүүлийн үед жоохон мартамхай болоод байгаа .

Ямар сайн даа гэхэд өглөө яааран сандран цайгаа ч уулгүй гараад явж байтал өмссөн тавчик нтртэйгээ гарчихсоон явж байдаг байгаа . Даанч тийм байх аа доогуур салхи салхилаад байсын доошоогоо тонгойж хартал тавчиктай хөл нүцгэн айнн. Заримдаа ч ажлын өрөөний түлхүүрээ мартаа л явчдаг тал байсан шүү . 11 сар гарчихаад байхад дулааханаараа жоохон оройдоо сэрүүн байдаг болохоос уг нь дулаахан байдаг шүү . Намайг л хүүхэд байхын үед л Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан мэтийн зүйл болоол байдагсан . Хуучинаараа яриул октябрийн баяр гэдэг нь болж. Тэр нь өнөөдөр юмсанж өөрөөр хэлүүл 2014. 11.07 . Хэн мэдэхэв золиг гэж баяр нь болжаамуу айнн.

Талбай хажуугаар явжуухад мэдэгдэх юм алга нтр . Ёслол болгоод талбай дээр цэцэгс тавьжынуу гэлтэй за за би яаж мэдэх үү.  Хэрэв байна шдээ хэрэв шүү дээ Орос мэтийн ивануудын орон тарж бутраагүй байсан бол манай монголд ардчилал мэтийн зүйл байгаагүй бол өнөөдөр ингээд гэртээ ч юм уу ажил дээр ком мэтийн зүйлийн ард биш байх байсан биз гэж бодохын. Тэгсэн өнөөдөр хүн болгон л ажил дээрээ ком мэтийн зүйл харчихсоон Candy crush  тоглоол mouse мэтийн зүйл тогшоол сууж байх жишээний. 

За баярын мэнд хүргэе ээ гэж хэлсэн чинь хаана баях болоод байгаан ямар  баяр тийм баяр байдымуу гэж мэгээд л өнөөдөр чинь Орос ах нарын Ивануудын манай хоёрын ахан дүүс нтрийн баяр аа гэтэл өө улиг болсон комунист үзэлтэн нтр гээд байдаг уу гэж мэгээд  хэлээд байх шиг.  Хүрэл баганы дэргэд нэгэн Лүүнзээ мэт зогсож байлаа тэр нь Сүх жанжины хөшөө байлаа нтр энэ талбай дээр улаан туг намируулсоон зурагт хуудас лозунг мэтийн зүйл барьчихсоон алхаж явах биз  гэж бодохын. Та нарын зарим нь алхаж явсан биз зарим нь ч алхаж яваагүй байх .

0 comments: