Амьдралын
утга учир ер нь юу юм бэ. Амьдраад л байдаг амьдраад л өдөр
хоног өнгөрсөөр л байдаг . Нэг л мэдэхэд өвөлтэйгээ золгохнээ. Дахиад
л өнөө хар утаа нүүрсээ үнэртэх гэж . Өглөө болгон
яаарч тэвдсэн хүмүүс автобусны буудал дээр даарч бээрсэн харагдана . Хүмүүсийн
цонхигор царай , үрчлээтэй уур уцаартай царай гээд л нааш цааш
холхилдоно алххцгаана . Өглөө болгон ажилдаа явах болгонд л
таардаг хажуугаар нь зөрөөд явдаг тэр нэгэн тамхи зардаг эгч суусан
харагдана . Манайх гэдэг айл захын хажууд байдаг юм хойно өглөө болгон
нэг ах цонхны цаанаас сүүгээ аваарай таргаа аваарай гэж хашгирна. Энэ бүх дуу
чимээнд дасал болжээ .
Амьдрал гэж сонин юм . Адармаатай эрээн
бараантай хэдий ч хүмүүс бид аж төрөөд л явж л байна шүү дээ.
Хэн нэг нь бурхан болоочийн газарт очиж байхад өнөөх нь
эхийн хэвлийгээс улаан нялзрай төрж байх жишээний. Амьдралын жам юм
хойно одоо яалтай ч билээ. Болж бүтэхгүй байна , идэх хоолгүй өлсөж үхэх
гээд гуйлга гуйгаад явж л харагддаг гуйлга гуйж байсан ч тэр
автобусаны буудал дээр хөгжмөө дуугаргаад дуулж харагдсан ч бай бид нарын
амьдрал үргэжилдэгээрээ л үргэжилж байна . Амьдралаа гэж ийм л
байдаг даа айнн. Амьдралын утга учир ер нь юу юм бол гэхээр маш олон асуулт ар
араас гарч ирдэг . Амьдрахын тулд яах уу бид . Мэдээж ажил хийнэ хиймээр
болно . Ажил хийх гэж цалингаа голно.
Ажил хийх хийхдээ манай залуус цалингыг
нь голно шидлэнэ . Тэгсэн хирнээ шоудах наргих цэнгэх дээрээ тулахаараа бүгдээрээ
л баян болчихдог сонин юм шүү. Өнөөдөр яагаад хүмүүс эрүүл мэндээ
бодохгүй байж гоёж гоодох дуртай байдын бол. Яахуудээ ганц амьдрах энэ л насан
дээрээ гоёж гоодолгүй л яахуу . Гэхдээ чааваас самар цөмөх гэж шүдгүй
мөртлөө самар цөмөхийн яаана. Тэгсэн чихэндээ гарын хуруундаа алт мөнгөөр
дүүрэн зүүсэн харагдахын .
Ядаж шүдээ бүтэн болгочоод алт мөнгөө зүүмээрсэн
дээ. Эрүүл мэндээсээ илүү эд хөрөнгө бараа таваар гоёл чимэглэл
нь дээр харагдсан бололтой . Гэв гэнэт өнхөрөөд унаад өглөө л
гэхэд чиний хуруунд зүүсэн бөгж , ээмэг чинь байдаг газартаа л байна . Харин чи
, би та , ер нь хэн гуай ч тэр газарт булшлагдаастай аль эсвэл үнс болоод
агаарт замхраад алга болоод шандарлагдаад дуусах биз.
Байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай , эгэл
жирийн амьдрал , юунд ч шуналгүй , хэнд ч атаархаад явахгүй , хүнд гай болохгүй
, өөрийнхөөрөө л мөрөөрөө тэгээд л чааваас зөнгөөрөө ,
бусдад гай болохгүй юм шиг л тайван сайхан амьдрах юмсан даа. Би
боддын шдээ яагаад хүмүүс банкандаа мөнгөө хадгалаад л байдын бол . Өөр өөрөөсөө харамлаад
л өрөөл бусдаас ч тэр эхнэр хүүхдээсээ ч тэр нууж хаагаастай банканд
л хадгалуулдаг яах гэж , хэнд гээд асуулт гарч ирнэ.. Мэдээж аав ээж нь
юм болсон хойно . чиний миний үр ач гучид цаашдын амьдрал , сургууль
соёлд ороход чинь , байр , машин авахад чинь хадгалж байна аа гэж хариулах
байх. Тэгсэн хирнээ өөрөө арчаагүй царай гаргаад л өмсөж зүүж
байгаа нь хараад байгаарай гэж гадны хүн хэлэх байх . За гадны хүн юу ч хэлж
байсан хэнд хамаатайнн гэх л байх.
Сэтгэл ханамжтай амьдарч байна уу
гэхээр зарим нь үгүй зарим нь ч тийм гэх байх . Өнөөдөр
би кармандаа түрийвчэндээ сохор зоос ч үгүй мөнгө төгрөг ч үгүй
байлаа гэхэд ээж ааваасаа ахан дүүгээсээ мөнгө зээлэлтэй ч биш тэгж
муугаа үзүүлэхгүй шүү гэсээр дараагийн сарын цалин дээр арай гэж
золгоно. Хүнд муугаа үзүүлэхгүй юм шүү гэж боддог нь бас
манайханы дунд нэрэлхүү зантай ч гэмээр хэллэгдэх байх л даа .
Амьдрал гэж хатуудаа хатуу зөөлөн үедээ дэндүү зөөлөн гээд л
ярицгааж байдын хэн мэдэхэв.
Би өнөөдөр яагаад эрх дураараа хэнд ч
харъяалагдахгүй хэнд ч дээрэлхүүлээд байхгүй хэнд ч зодуулаад явахгүй , зодлоо
гэхэд намайг өмөөрөх хүнтэй , эрхлэх үедээ эрхлээд л хамтдаа
идэж ууж наргиж цэнгэж яагаад болохгүй гэж бодох л байх л даа . Амьдралдаа
сэтгэл ханамжтай амьдрах гэж сайхан шүү . Ойрдоо би гэдэг хүн нэг л
үгийн авцалдаа байхгүй , дан нуршссан үглээ яншаа маягын
бичээд байна уу үгүй сүүлдээ бичсэн зүйлээ ч мэдэхээ байлаа эргээд
бичсэн зүйлээ дээрээс уншгтал нуль стресссд орохоор бухимдлаар дүүрэн л
байхын гэж харлаа . За тэгээд ямар чихэр боовны тухай хүүхдийн үлгэрийн
тухай сээгс нтрийн тухай бичилттэй ч биш . Бүхэл бүтэн амьдралд болж буй бидний
эргэн тойронд болж буй зүйлийг л бичмээр болохын тэгссэн нуль
..............за за ойлгоно биз дээ.
0 comments:
Post a Comment