Түүнийгээ бодон байж бичлээ


Дэргэд минь байхад хүрээд байж чаддаггүй
Дараа иргэж ирээд авъя даа гэж хэлээд буцах юм
Авчмаар авмаар
Аргаггүй эрхэнд л гараад явах юм
Санах л байх даа гэсээр  сэтгэл минь хорогдсоор л
Салъя гэж бодсонгүй ээ  гэж хэлсээр л
Бие сэтгэл минь түүнд л  шингэчихэж
Бодолд орсоор л тэсээд л тэссээр л
Холдоод ирэхээрээ санаад байх юм золиг гэж
Хорогдоод байхын  чамдаа
Хорхой хүргэмээр ч юм даа чи минь  гэж өөртөө хэлэх шиг
Өлсөж цангасан үедээ чамайг л бодох юм даа
Өрвөгөр үс минь босчихож гэдэс минь хонхолцоод байхын
Ороод ирэхээр  мишээсэн харцтай чи минь намайг хүлээж  байхын
Одоо яаая гэхүү дээ чи минь ярьж хэлж чадахгүй ч эгдүү хүргэмээр юм даа
Байгаа байдал нь тэр чигээрээ миний сэтгэлд  хайр татам булаамхан шүү
Барьж аваад  түүнтэй байхдаа  юу ч гэмээр юм дээ нэг л тийм л мэдрэмж   төрөх шиг
Хажууд минь байхаар хараад баймаар
Харамсалтай нь чи ярьж хэлж чадахгүй юм даа за за би чамайг идлээ шүү гэдэс хонхолзоод байна. Цайны цагаар  чамайгаа бодож бичлээ.

Энэ юу юм бол

0 comments: