Псий бол ертөнцийн харах цонх мөн - Ном бол ертөнцийн харах цонх мөн



Псийгээс ертөнцийг ч харна ном уншснаар бас ертөнцийг ч харна . Ном бол ойлгомжтой . Номны хуудас  эргүүллээ  доторхийн уншаад үзлээ юуны тухай байна мэдээж миний сонирхолыг татах сэдвээр бичсэн тийм л ном. Номыг хэн зохиох уу гэхээр урьд нь том том мундаг эрдэмтэн доктор профессорууд зохиодог байсан бол одоо цагт хэн ч хамаагүй хэн дуртай нэгүүд нь хэвлэлийн газар өгөөд л болоо . Тэгээд л ном бүтэж байгаа нь тэр.  

Нүүр ном гэж яриад байдаг бид нар Facebook –г энэ нүүр ном  дотор их зүйл байна аа байна . Элдэв бусын мэдээллээр  баяжигдсан янз янзын порц профорц хэмжээ дамжаатай  бие галбирууд л . Энэ номоор аялахын бол өдөржингөө л юм болно оо салж ядахын аргаггүй .  За энэ ч яах уу. Уншдаг ном болохоос  файсбүүк нүүр ном биш болой. Нэт гэдэг зүйл хөгжсөн энэ цагт хүмүүс хоорондын харилцаа  холбоо үүсэж , мэдээлэлээ харилцан  солилолцон , хамтран ажиллаж буй хэрэг . Сайшаалтай хэдий боловч бас саар ихтэй хор хөнөөл ихтэй бус уу. 

Аливаа бүхнийг цахимаар шийддэг болчихож . Юмс болгон цахимаараа гарын үсэг хурууны хээ энэ тэр бас цахимаараа . Тэгэхээр яалтчгүй  цахимтайгаа найзлахаас ч аргаггүй биз гэж бодохын.  Сүүлдээ цахим сургууль цахим ном , цахимаараа дамжуулж хичээл номоо хийцгээдэг болно гээд л.  За энэ ч яах уу. Өнөөдөр гэхэд л псийнд донтсон хүүхдүүд залуучуудыг харахаар хэцүү юм шиг санагдаад байгаа юм даа.  Өнөөдөр  оюутан ч бай арван жилийн сурагчид ч бай хичээл ном гэж хийж харагдаж байгаам уу гэлтэй . 

Хичээл  хийнэ гэж үзүүлж байгаамаа хөөрхий хальм мульт нэг дэвтэр номоо шагайлаа хэсэг байж байгаад далд хийлээ. сарын нд авсан хичээлийн номнууд нь цоо шинээрээ нэг ч хуудас эргүүлж харагдсангүй байх жишээний. Хичээлдээ явах гэж  дуртай ч мэдэгдэхгүй дургүй ч мэдэгдэхгүй гудамжаар  лааз өшиглөөд нэг очмоор болохын.  Очоод даалгавараа хийгээгүй учир бие биенээсээ худал үнэн нь хамаагүй хуулаал  багшдаа нэг үзүүлмээр болно.  Өнөө хүүхдэд хичээл хийх сонирхолгүй өнөө нэг псий тоглоомын газар очих тухай л бодогдохоос өөр юу ч бодогдохгүй байх жишээний .

 Гэртээ ирэхээрээ ихэнхи цагаа файсбүүк чат  мэссэнжрээр , CS  мэтийн тоглоом тоглож бичсээр байгаад хичээл  хийнэ гэдгийг  мартаж байх жишээний.  Псий тоглоом тоглосоны ашиг гэж нэг иймэрхүү л харагдаж байгаам. Сдаа , ллараав гэчий , за тэгээд  май гэчий минь , ***даа минь , наад салтаа руугаа хийгээч ллараа гэж хэлжгаа жишээний болж бүтэхгүй хэлж ярих ярихгүй хамаагүй . Эд нарын хувьд бол донтолт гэдэг нь болжгаа байх . Архичин хүн архиа уух гэж  яаж буцахаас аргаггүй байдалд ордог , тамхи татахгүй бол ажил бүтэхгүй байна аа ***даа гээд л  эд нар шиг л псий тоглоомын газарт очиж тоглохгүй бол  үхчих гээд байгаам шиг гэртээ байж ядан байх жишээний .

 Псий тоглоом тоглосоор байгаад  элдэв янзын татдаг өвчтэй унаж тусдаг тархи толгойндоо саажилттай болчуул яаана гэж бодох юм . Энэ тоглоомоос болж зарим нь мангартаад супермэн болж үсэрчийн гээд цонхоор , болканоор үсрээд үхэж байх жишээний.  Иймэрхүү юм яриад байхаар гэр бүлийн доторхи хүмүүжил бол аав ээжийн тэд нарын ямар байгаа гэр бүлийн тогтвортой байдал таатай нөхцөлд амьдарч байна уу үгүй юу гэдгийг харах л байх .

Ягаад өнөөдөр миний хүүхэд гэртээ тогтохгүй хичээл номондоо ч явахгүй , явахлаараа хичээлээ хийхгүй  , ээж аавынхаа түрүүвчнээсээ хэдэн арван төгрөг суга татчихна хумсалчихна эсүүл гэрт байгаа үнэтэй сайтай юмыг нь ломбардчихна иймэрхүү асуудлаас болжгаа байх гэж бодохын. За мань мэт гэр бүлийн тухай яриад ч яахав гэхдээ ерөнхийдөө бол гадарлана аа . Хүүхдийг багаас нь жоохон номтой нөхөрлөвөл  зүгээр ч юм шиг , номтой нөхөрлөж чадахгүйгээсээ болж энэ гайтай псий тоглоом гэх зүйлдээ толгойгоо мэдүүлээд байгаа байх гэж бодном .

Аав ээж нь өөрсдөө хүүхэдтэй ямар үлгэр дуурайл үзүүлнэ түүгээр л хүүхэд чинь ямар орчинд байгаагаа мэдрээд л гудамжы  байдалтай ороод л цаашлаад нэг газар бүлэг хүүхдүүдтэй нөхөрлөөл явчих бий гэж бодох юм . Хүмүүжил гэхээс илүү  энэ эргэн тойронд болж байгаа зүйлүүдийг ярьж өгөх , номтой нөхөрлүүлэх цаашлаад  сэтгэн бодох тал дээр нь хөгжүүлбэл дээр юм шиг.  Аав ээж нь шоучин бол  хүүхэд нь  манай аав ээж хоёр  байнга л уудаг , аав согтохоороо намайг зоддог , ээжийг үсдэж банны өрөө рүү чирж оруулаад орилуулж чарлуулдаг гэж л хэлэх байх  хүүхэд бол хүүхэд шүү дээ .

 Автобусанд явж байтал хүүхэд нь ийнхүү хэлжийнэ гэжийн шүү ааваа та ээжийг зодохгүй бол гоё тэ гэсэн чинь автобус дотор явж байсан хүмүүс нь инээх ч биш  дор дороо нэг юм бодсон байх .  Гол нь юу гэхээр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа аав ээж наруудын өөрсдөөс нь л болдог байх.  Псий тоглоом гэснээс би өөрийгөө бас блог бичих гэж блог , блог  гэж улайраад байгааг донтолт гэж хэлэх болов уу гэж бодохын заримдаа  хэхэ. Ихэнхи цагаа нэтээр өнгөрөөхийн  нэтээр өнгөрөөх ч юу байх уу ажил  маань дан л нэтээр дамжигдаж  албан байгуулагатай нэтээр харилцаж гэрээ контракт гээд л .


Ер нь нэт гэдэг зүйлээр бүх ажлаа зохицуулах юм дөө.  Хааяа энэ нэтээс хөндийрөөд агаар салхинд гардаг ч юм билүү гэж бодохым .  Агаар салхи гэснээс хөдөө нутагт амьдраад үзчихвэл бүх юмнаас тасархай болох байх даа  утас, нэт энэ тэрээ гээд л.  За за  дэмий зүйл бодох ч яах уу   аливаа юмс бүхнийг бодоод байхын бол хүний тархин доторхи болж байгаа процесс гэдэг нь элдэв бусаар дүүрээд дүнкүүрээд  л  байх шиг . 

0 comments: