Амьдрал гэгч


Амьдралд алдаж бололгүй л яахав. Гэнэн насны томоогүй зандаа хөтлөгдөнө  юугаа ч мэдэхгүй амьдрал гэдгийг ямар байдгыг ч мэдэхгүй хүмүүс хожим хойно харамсаад л байх жишээтэй. Амьдралд тэгш хүн гэж байхгүй өө ноотой цэвэр цэмцгэр хүн гэж байхгүй . Бүгд л ямар нэг хэмжээний  алдаа дутагдалтай байдгаас хойш өнгөрсөний хойноос харамсаад хэрэггүй мэт. Амьдрал бүгдийг харуулаад өгнө өө. Энэ жилийн хугаацаанд блог бичихэд их л зүйлийг олж мэдэрлээ их ч олон хүмүүсийн блогчдийн үзэл бодол үгээр илэрхийлж байгаа утга санаа агууламж бүхнийг харлаа. Бидний амьдарч байгаа орчин тойрон хүрээлэн буй орчин бүхэн өөр.  

Жишээ нь бүх хүмүүсд өөрийгөө болон өрөөлийн нүдэнд тохируулах гэж  харуулан оролдохын оронд өөрөө би хэн юм бэ гэж хүмүүсд болон өрөөлийн хэн нэгэнд зохицож амьдардаг ч юм билүү гэж хэлэх дуртай хүмүүс ч байгаа. Зарим нь ч дагадаг байх зарим нь дагахгүй ч байгаа. Хүн болгон л өөрийн гэсэн дүр төрх , арьстай , гар хуруутай , ухаан санаагаа илэрхийлэх толгойтой  
2 хөлтэй  гээд л. Гэхдээ хүн болгон  ийм байх албаггүй ээ. Өвчин гэж хэлж ирдэггүй хийсээд ирдэгээс хойш . Зарим нь гар хурууггүй доголон таяг тулсан , хараа муутай гээд цаашлаад байвал тоолж барахгүй өвчин зовлонгууд зөндөө. 

Үүнтэй бид эвлэрэх нэг нь эвлэрч хувь заяандаа даатгаад явжуугаа байх . Амьдрал угаасаа хатуу хорвоо
. Сайхан үе байлгүй л яахав. Гэхдээ хүн гэж өчүүхэн шүү дээ . Өвчнөөс болж хүн үхэж болно аан бас аз таарвал сэхэж мэднэ.  Хүн болгон эрдэмтэн мэргэн математикч болох албаггүй ээ хүн болгон баяжих албаггүй ингээд харахад хүн өөрөө л амьдралыг ямар өнгө аяс төрхтэй болгон түүгээрээ л дагах жишээний.. Хөрш айлын Доржоо Ганбаа шиг жип машин хөлөглөх албаггүй ээ.  Цээмаа Ундаакаа шиг гоёл чимэглэл зүүсэн байна би зүүх ёстой гэж бусдыг дуурайх албаггүй ээ. 

 Би хэн бэ тэд нар шигээ байх ёстой юу байх ёсгүй юу гэдгийг бодох жишээний . Өнөөдөр харж байхад нэг нэгнийгээ дагалдан баясах дуртай хэдэн зурагт дэлгэцний өмнө гарах дуртай хүмүүс өөрсдийгөө од мод гээд явжуугаа хүмүүс ч байна. Энэ бол амьдрал биш ээ . Зүгээр нэг олны нүдэн дээр ганган хээнцэр харагдах гэсэн алиалагч будмал уруул амаа жормайтлаа будсан  утсан хүүхэлдэйнүүд мэт харагдах байх л даа.  Амьдрал угаасаа ийм юм уу гэхээр бас үгүй юм аа. Хотын гудамжаар яваад үзэхээрээ л мэдэх юм. Аргаггүй биз дээ. Хотын гудамж талбайгаар хэн юугаа хийгээд ямар юм хийгээд хаана хоноод хэн гэдэг хүн гуйлга гуйгаад хэн гэдэг архиа уугаад явжуугаа хэн ч мэдэхгүй . 

Аргаа барахдаа л тэд өдөр хоногоо өнгөрөөх гэсэн хүмүүс архиа ууцгаадаг байх .Үхлээ гэхэд тэд нарын араас хэн ч амийг нь нэхэхгүй хэн ч уйлахгүй . Бие  эрхтэнийн аваад тасдаад  худалдаад авчихаар хэн ч мэдэхгүй . За үгүй юм аа энэ амьдрал.  Өнөөдөр хүн болгон амьдрал сайхан байна гэж хэлэх дуртай хүмүүс . Өө тэгээд сайхан байна өө болж бүтээл явжын гээд нүүрний баясал нтрээ нуугаад л худлаа инээмсэглээл байх жишээний . Блог дээр хамгийн ихээр бичигдэж байгаа зүйл юу гээч хамгийн сайхан гоё сайхан харагдахаар шүлэгнүүд бичвэрүүд.. Шүлэг амьдрал хоёр чинь авцалдахгүй байна шдээ. Дуулж байгаа хүн дууны үгтэйгээ амьдрал дээрээ авцалдаа байхгүй байна шдээ.

Тэс өөр зөрөөд байхад . Хүний биеийн махьбодь нтр нь арьсаар зааглагдаж тэр хүний өөрийн дүрсийг үүсгэсэн байгааз дээ.  Үүнтэй адил хүн болгонд өөрийн гэсэн бодол өөрийн гэсэн ухамсартай , оройн зайтай байх ёстой байх . Харин бид үүнийгээ бусдад зохицуулна гээд хүн болгонд зохиуцуулах гээд л өөрийн гэсэн хил хязгаарын хааш нь ч хамаагүй өөр тийш нь өөрчилж хазайлгаад байвал арьсан дотроо төмрийн сэг хог хаягдал хийж энд тэндээс цоорон гарч ирэхээс  нэг их ялгаагүй юм болох мэт санагдах байх л даа . Амьдрал хэцүү шүү санасанаар болдог биш. Амьдралыг хялбарханаар бодож сэтгээд байвал бас тэнэг ээ тэ. Амьдралын цаана байгаа юу байгаа билээ саад бэрхшээлүүд юу тохиолдох билээ гэсэн юмнууд өрөөстэй байгаа байх . 

Амьдралыг хялбарханаар бодож хялбар аргаар мөнгө олдог хүмүүс ч байгаа .  Өнөөдөр  юу болж байгаа хаана хэн, хэн гэдэг хүн юу хийгээд хэн гэдэг хүн гуйлга гуйж байгаа хаана хэнтэй нууц амраглаад садарлаад явжуугаа , гээд хэн гэдэг хүн хаана мөнгөний хойноос өдөр шөнөггүй ажилаад байгаа хэн хэнтэй үнсэлцээд  , хэн нэгэн хэнд бөглүү газар хүчиндүүлж байгаа  гээд хэн ч мэдэхгүй  хэн ч тэгж явжын гэж бодох санах юмгүй бидний эргэн тойронд л алхаад явжуугаа гээд л гэх  мэт.. Өнөөдөр кармандаа 
100 төгрөгтэй хүн явж л байгаа.. мөнгөггүй ч явж л байгаа .  Амьдрал бол кино гэхдээ бас кино шиг бодож болохгүй л дээ. Кино дээр гардаг шиг гоё сайхан харагдаад байдаггүй шдээ. Америк кино болгон дээр туранхай миссүүд харагдаад байдаггүй шдээ. Яг очоод үзэхийн бол тэндхийн тал хувь нь тарган хүмүүс байгаа . Өнөөдөр амьдралыг гоё сайханаар дүрсэлж бичиж байгаа хүмүүс яруу найрагч зохиолч гээд бас л гоё шүү сайхнаар харуулна гэдэг бас болж л байна гэсэн үг.  Алииваа юм хоёр талтай гэдэг хатуу зөөлөн гэж .

Өнөөдөр сайн гэх хүмүүс нь чад хийгээд байхад муу хүмүүс нь үхдэггүй ээ .. Энэ юу гэхээр сайнууд нь дандаа комунист царай гаргаад үнэнч гэх хүмүүс.. Өнөө үхдэггүй гэх хүмүүс бүгд луйварчин дээрэмчин хээл хахуульд автссан хүмүүс .. Амьдрал яг л үүнийг харуулаад байгаа шдээ. Аливаа бүхэн сайхан байх албаггүй шдээ.  Байгаагаараа л байл даа .  байгаа юмыг байгаа чигээр нь бичихгүй өөрчлөөд янзлаад бичсэн байхын бол амьдралын хэв маяг алдагдана биз дээ. Өнөөдөр мянга ч энэ авто засварын ажил хийгээд нэмэргүй жилийн дараа дахиад л эвдрэнэ..  Хэн нэгний тендер гэх энэнээс хэдэн сая төгрөг завших гэсэн санаа нь тэр.  Сая хөдөөгүүр явлаа л даа тэгсэн зам гэж там болжээ өнгөрсөн жил зассан зам саяны бороогоор эвдэрчлээ гээд л .. 

Өнөөдөр хэнд хийгээд байгаа юм бол.. Бидний хойч үед үү өөртөө юу .. Энэ бол тодорхойгүй зүгээр л өөртөө хөрөнгө оруулалт хийх гэсэн санаа .  Өө амьдралын сэдвээс гажуудсан уу үгүй юу .. Ингэж бодохоор л амьдрал ямар байгааг харуулаад байгаа шдээ.  Урьд нь эрүүл байсан олон сайхан найз нөхөдтэй явж байтал гэв гэнэт өвчлөөд бусдын адил эрүүл хүн байсан чинь яаасан  эмзэг бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй болчихоор найзалж байсан найз нөхдүүд бүгд нүүр царайгаа урвуу харуулаад зугтаагаад .. Энэ бол хүн чанаргүй нь шинж байх гэж бодном . За даа амьдрал юм даа .  Өө нэг мэдсэн айррр бичсэн байх чинь 
:P хэт сунжруу бол бас утгаа алдчихна аа бас болохгүй.. За за энэ хүртэл ингээд дуусгахаас ..  

0 comments: