Чи зүгээр л хайрла

Нисээд ирдэг шувуун нүүдэл шиг
Намрын нэгэн өдөр л бас буцдаг шигээ
Ирээд буцдаг энэ л дурсамж бүхнээ бид
Илүү ихээр бид хайрлах  хэрэгтэй гэж бодном
Ойртох тусам холддог энэ л орчлон хийгээд
Оройтох тусам нялхардаг хайр юм даа
Хайр гэдэг өөрийгөөн маргатлаа
Өрөөлийн сэтгэлд уусахын нэр бус уу
Уусах гэдэг  нэгдэнэ
Нэгдснээр биеэ олох мэт
Иймээс  хайр сэтгэл гэж
Газар тэнгэр хоёр шиг  тэврэлдэн үнсэлцэх
Энэ л агшинд
Нар сар ээлжлэн гэрэлтүүлэх
Энэ л уулзварын эгшин зуур
Иймээс  аав ээж хоёрын минь
Миний энэ биед нэгдсэн шингэсэн
Энэ л арга барил
Хайр гэгч  хэзээ үнэтэй байлаа
Май ингээд зүгээр ав л даа ав
Халаасан дахь  зүгээр ноорхой мөнгө  биш шдээ
Эргэж ирэхгүй мэдээж
Эмнэг гоё сайхан цэцэгсүүдийг андахгүй ч
Эмийн ургамалд ямар цэцэгсүүд ордогийг нэрнүүдийг мэдэхгүй шдэ
Хүн болгоны хайр намайг
Магадгүй чамайг  цаашлаад тэд нарыг
Баян болгохгүй мэдээж
Мичид гийсэн тэр үдшээ чи ч би ч өвөртөлж харихгүй мэдээж
Зоосон нүдэд гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроон миний ч чиний ч чихэнд дуулгахгүй мэдээж
Дурлал хэзээний үүрдийн байлаа даа
Май ингээд зүгээр ав л даа ав
Дугтуйнд  ирдэг захиа байсан бол хожим одоо
Дуугүйхэн  бие биенээ харан бичилцэх энэ л цахим орон зай
Захидал  шатаадаг шиг  шууд дэлэтлээд хаячихна
Намрын сэрүү орлоо  намрын сэоүү хаяанд унахад
Даарч  бээрдэг моддын навчснуудыг өрөвдөөд байхын яаалтай
Сэтгэлд гийх зулын гэрлэн бүрхэвчийг чи ч би ч мэддэхгүй мэдээж
Сэрүүн байна  амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа даа
Май  ингээд зүгээр ав л даа ав
Чи зүгээр л хайрла


0 comments: