Зүрхгүй амьдрахсан


Зүрхгүй амьдрахсан
Өвдөж буй сэтгэл
Уйлж буй нулимс минь
 Багасага л дээ
Зүрх минь өвдөж шаналавч
Зүйл зүйлийн бодолдоо
Өөрийн гунигаа нь нэрэн
Зоргоор учирсан хайрыг
Өчигдөрхөн мэт орхиод
Зүгээр л түүнийг гэсэн  цонхилох зүрхгүй болдог ч юм билүү
Зүрх минь өвдөж шанавлавч
Шаналсан сэтгэлээ
Нулимсаараа дарс даруулах гэж зовлон минь
Нимгэрэх байх даа
Бороо ширүүсэх тутам
Аадар бороо шиг тайтгарч чадахгүй нь зовлон юм даа
Саяхан  л юм шиг догдолж явж дээ
Догдолсон энэ сэтгэл энэ
Дурлалыг умартан мартаад
Зөөлөн орох шиврээ бороо нь дуслууд шиг
Зүгээр л энэ амьдралд хөл тавихын тулд
Шаналалгүй болох юмсан
Зүрх минь өвдөж шанавлавч
Санахгүй байх юмсан
Гутарч цөхрөхөө болих л байх даа
Сайхан дурсамж бүхнээ
Холын холоо нисгэх юмсан
Саарал гудамж үдшүүдийг
Өнгөрсөн бүхэнд үлдээж
Сар жил  ирээдүй бодол
Мөрөөдөл бүхнээ мартах гэж
Чамайгаа санаж мартахаа болих юмсан
Зүрх минь өвдөж шанавлавч
Хайргүй болох юмсан
Магад үгүйлээд уйлахаа ч болих байх л даа
Харууслын зовлон гунигыг амтлан
Тамхины утаагаар даруулга хийхгүйгээр
Архины шимээр  зүрхээ хордлуулгүйгээр
Цаашид амьдрал аа
Чамгүйгээр төсөөлөн харамсахаа болихсон
Хайрлах зүрхгүй уйлахгүй догдлохгүй шаналахгүй байхсан гэж өөрийгөө тайтгаруулах юм

0 comments: