Үгэн элийрэл


Үгээр үгс  урлаж болно бас  үхүүлж амилуулчиж болно. Үг гэдгээр хүнийг инээлгэж үг гэдгээр ч уйлуулчиж чаддаг хойно . Үгэн дээр хэлэлцэнэ зарим нь бүүр алалцана. Зарим нь бүүр ч хэлмэгдүүлнэ. Үг гэдэг халуун хүйтэн аль аль нь байдаг боловч  хатуу зөөлөн хийгээд хүчтэй зэмсэг юм. Үгээр чанга дууграхын нэр биш үгээр зөв сэтгэж зөв урлахын нэр томъёо бус уу. Үг гэдэг хурц иртэй хутга мэснээс иртэй . Хүнд ямар үг хэлж байгаагаас илүү үг гэдэг зүйлийг яаж ямар үйл хөдлөлөөр хэлж байгаа нь чухал бус уу. Үг тус болдог ч ус болдог үе бий. Үл тоосон тоомжиргүй хэлсэн ганц үг хүний амьдралынхан туршид нь зовоох шаналгах тарчлаах ч  мэднэ.


Үгийн акцэнт болон амьсгаа авалт , тасалт, нүүрний хувирал, харц,  энерги  гээд л харилцаа бүхэн чухал мэт. Иймээс л ядаж гэхэд нэг уулзаад ярилцсан байхад мянган дахин мэссэнжрээр мэссэжлэснээс хамаагүй их бодитоор илүү их мэдээлэл солилцох бус уу.  Бичих нэг өөр ярих бас нэг өөр.  Хүний ярьж байгаа ярианаас нь мэдэж болж байна бас бичлэгээс нь мэдэж авч байна. Энэ хоёрыг хосолбоос бие биеэ илүү сайн мэдэх танихад илүү бус уу.



Хүний хэлсэн үг хэлсэн хүний хувьд ямарч үнэггүй сул үг байвчиг хүлээж авчгаа тэр хүний сэтгэл зүйд асар их муухай хүндээр тусах нь мэдээж . Хэлэх гэжгаа үгээ хэнд ч хэлэлгүй амьдралынхаа туршид хадгалаад бодоод явчгаа хүмүүс ч бий байх. Үхэхийхээ өмнө тэр хадгалсан хэдэн үгээ хэлэх жишээний. Хорон муу муухай үгээр бичин доромжлож бусдыг үгийн хүчээр далайлган суужгаанууд нь тэнэг хэрэг. 

0 comments: