За нөхдүүд сайн уу


Зуны аагим бөгчим халуун наранд шатааж алчих гээд байгаа энэ өдрийн мэнд. Миний бие амьд мэнд ажил албандаа яваад л хийгээд л явж л байна. Хажуугаар нь орон гэрээ зассан шигээ. Байр засна аа гэдэг бас хэцүү юм аа. Яггүй ажил байдын байдын байна.

100 айл руу зуун удаа явах шиг юм дууслаа хүрэлцэхгүй байна ийм юм дутуу тийм юм хэрэгтэй гээд л байр орон гэрээ засуулж байгаа  хүн нь явах шиг бас яггүй ажил байлаа одоо ч дуусах тийшээ хандаад байгаа. 100 айлын барилгын зах дээр би чадна аа бид хийж өгч чадна аа гээд цаас барьсан хүмүүс их байх юм аа.

 Чаддаг чаддаггүй мэдэгдэхгүй л.  Юм асуухаар чадна аа чадна гээд л хариулаад байхын.  Өнөөдөр нэг дэхь өдөр ажлын өдөр нэг иймэрхүү л байв. Ажлаасаа тармаар боллоо. Бороо ч ордог ч болоосой гэмээр . Ажлаасаа тараад л замын энэ их  түгжирээнд жаахан цухалдуйхан сууж байхад л энэ халуун наранд шатаж үхмээр шороо тоос бужигналдсан энэ л өдөр машинууд ар араасаа сигналдах чимээ , тэнгэр хангай гэж бороо ороосой хэмээн бодох шиг .

 Борооны дуслууд машины цонх цохин ороосой гэж бодох шиг . Ааая ая аагим бөгчим халуун байна аа бүүр нозоороод. Хэдэн өдрийн тоос шороо боссон шигээ энэ нар шатааж алчих гээд байсан хот  хоромын дотор л ороо орж цэмцийж толийсон чийг үнэртэн газар болоосой гэж бодох шиг . Ингээд л  байж байхад УБ хот  маань цаанаа  өөр байгаа юм шүү. Миний нэг танил ийнхүү хэлж байна. Өөө найз нь удахгүй очлоо юу захих уу юу хэрэгтэй байна энээ тэрээ гээд л. Монгол оронд ямар байна хүйтэн байна уу шороо шуурга утаа униартай байна уу гээд л.

УБ гэж дуу алдан ирж байгаа нисэх буудлаас хаа холоос ирж буй монголдоо ирчихээд энэ юу вэ гэсэн шиг тоос шороотой утаа униартай бохир заваанаар нь дуудаа л байх юм. Ингэж муулах байсын бол яах гэж УБ хотдоо ирсийн гэмээр , яах гэж миний төрсөн нутаг гэж хэлдгийн бол . Утаатай ч бай тоос шороотой ч бай хир  тортогтой ч бай нэгэнт л чи болон бид бүхэн монгол хүн болохоор унаган нутаг угаасан усаа өмөөрөхгүй гэж үү.  Ингээд л замын түгжирээн дунд сууж байх даа бороо орохгүй юм байх даа.. Өнөө цухалдаж бухимдаад байсан зүйлээ мартаад байж байхад гоё байхгүй юу.

 УБ хотын стрессэн дунд стрессгүй стрессдэлггүй амьдарна аа гэдэг ойлголт бол бид нарын хувьд бол асуудал байх. УБ хотыг хэн дуртай нь муулах болжээ энэ халзан толгойг үсээ ургуулж байгаад шуусан шигээ өмөөрөөд үзэлцээд өгвөл .Бороо орсоны дараа ямар гоё сайхан үнэртэй байдгыг мэдэхүү. Асгарсан борооноор хөл нүцгэн хээр талаар ус туучаад гүйгээд үзсэн үү та нар гүйгээд үзээрэй.  Борооны ус цаанаа л зөөлөн байдаг болохоор нэг гоё байдын.. Яг одоо бороо ор гэж бэрдээс гуйдаг ч юм билүү гэссс. УБ хотдоо өсөн торниж  дэгдээхэй шиг хүүхэд насаа үдээд л, өд сөдөө ургаж эхлэнгүүтээ унасан газар УБ хот угаасан ус Туул гол дээрээ очоод л сэлэх шиг сайхан юм байхгүй мэт. УБ хотын дараа элэг зүрхнээс уяатай гэх бас нэг газар байдын. Миний бага насаа өнгөрөөж үдсэн нас. 2 дахь гэр гэж хэлж болохоор.  Ээж бид хоёр эмнэлэгээс оргон зугтааж байсан тэр үе юм гэдэг.

Би гэдэг хүн тариагаа хийлгүүлэхгүй гэж оргож байгаа нутаг юм.  РОСТОК гээд л  / орос / Аав ээж хоёрын оюутан байх үед амьдарч байж дээ.   Хүн гэдэг сонин юм шүү. Ингээд тэмдэглэлээ бичээд сууна гэдэг. Өдрийн тэмдэглэл гэдгээ хөтлөөл тэмдэглэл хөтлөхийн хэрээр өөрийгөө ч таниад авчих шиг.  Өдрийн тэмдэглэл гэхээр мэддэг ч юм шиг хирнээ та нарын хувьд танил сонсогдож байгааздээ тэ. Мэддэг юм шиг хэрнээ амьдрал дээрээ хэрэгжүүлж чаддаггүй сул тал бий .  

Миний өдрийн тэмдэглэл гэхээр 7 цагт бослоо гээд л 8 цагт ажилдаа ирлээ 13 цагт хоолондоо орлоо, , орой 22 цагт унтлаа гэх мэтээр цаг хугацааны дараалал бичих шаардлаггүй мэт . Хамгийн гол нь гэхээр хүн амьдралдаа гаргасан шийдвэр ба алдаа оноо хийгээд өөрчлөлтүүдээ тэмдэглэж өөрийгөө болон гарын алган дээр тавьсан мэт харан дүгнэх нь зүйтэй юм шиг.  

Халуун байна аа байна гэв гэнэт асгарсан бороо шиг норчих юмсан сэрүүцэх юмсан. Хүн болгоны өдрийн тэмдэглэл бичдэг энэ орон зай байхгүй болно гэхээр харамсмаар байгааз. Хүн амьдралаа хэрхэн өөрчлөх вэ өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байна вэ гээд л , хөгжиж байна уу гэдгээ өдөр бүр сар бүр жил бүр дүгнээд цэгнээд харах боломжтой шүү тэмдэглэл хөтөлснөөрөө .

Өнөөдөр би юун дээрээ хазгай муруй гишгэсэн хаана алдсан гээсэн , Юуг оносон  хэнтэй би өнөөдөр хэн гэдэг хүнтэй уулзаж ажлаа амжуулах билээ хаана очиж  хэлэлцээр хийх билээ , Асуудал өнөөдөр юун дээр гарав гэх мэтээр өөрийгөө хөндлөнгийн хүнээс харан ухаалаг бодиттой гэмээр дүгнэх бай . Асуудлын үндсийг нь олон харах боломжыг нээж өгдөг.  Хүн олон зүйлийг мэдэхийг хичээдэг түүгээрээ ч өөрчлөгдөж чаддаггүй харин нэг зүйл дээрээ ч гэсэн хэрэгжүүлж чадсанаар өөрчлөгддөг.  Зарим хүмүүст төвөгтэй санагдаж магад өдрийн тэмдэглэл хөтлөх нь. Гэхдээ өөртөө төвөгтэй биш хөгжилтэй аргаар бичүүл сайхан шүү .



0 comments: