Хэнээс ч гуйхгүй


Энэ л амьдралын нугачаан дундаас би юу ч хүсэж шунахгүй ээ
Эд хөрөнгө
Нэр төр
Нэр алдар
Нас богинохон байна гэж би чамаас гуйж шунан амьдрахгүй ээ
Өнгө зүс
Өрөөлийн атаархал хорсол
Өтлөхөд минь  нас хайрла гэж би чамаас гуйхгүй ээ
Өтлөөл биз жам юм хойно
Өрөөлийн хайрыг булааж
Өөртөө дасгах гэж
Өөрийн юм шиг л минийх гэж би чамайг булаахгүй ээ
Өвддөггүй  энэ л биеийг минь
Эдгээгээд өгөөч гэж
Өрөвчхөн харцаар би чамаас гуйхгүй ээ
Элбэг дэлбэг энэ л амьдралыг минь
Эрээ цээргүйгээр  авирлан аашилж
Элдэв бусын аргаар  баян болгоод өг гэж би чамаас гуйхгүй ээ
Ахархан бодолдоо автаж
Атаа жөтөө  үзэн ядалдаа автаж
Амьдрал намайг  үзэн яд гэж би  чамаар заалгахгүй ээ
Амьдрал намайг бэртэгчин бол гэж
Амьдрал намайг нэр алдар хөөцөлд гэж
Аав ээжээс минь заяасан энэ л нэрээн би  бохирдуулахгүй ээ
Худлаа хэлэхгүй
Хоосон хонохгүй
Хэнээс ч  горьдлогын харцаар гуйлга гуйж гутамшигаар би амьдрахгүй ээ

0 comments: