Блог минь сайн уу


Ургийн овгоо мэдэхгүй хүн өнөөдөр алга шивдээ . Хүн болгон л ургийн овгоо мэдэх гэж хичээн би гэдэг хүн ямар угсааны гаралтай ямар гарлын лугшилтай хэмээхүй за судалж байгаа мэт .
 За тэгээд би гэлтгүй 10 жилийнхэний сурагч хүртэл багшаараа заалгаж мэдэж авч байгаа байх . Зарим нэг хүнүүс нь би тайж гаралтай би эзэн Чингис хааны гарал угсааны хүн би тэр ноёны гаралтай хэмээн ургийн овгоо тодорхойлох гэж хаа холоос тань мэддэг ахан дүүс нараас судалж элдэв янзын материал цуглуулж байдаг байх .
Өөөрсдийгөө тэр ургийн овгынхон  гэсээр л нэр төртэй хүний хүн байна гэсээр томорч пээдгэр алхдаг гэсэн яриа сонсдоол байдын .

 Манай гэрийхэний хувьд гэвэл Хатагин овогийнхон юм . За тэгээд яриад байвал дээр үеэс гаралтай ямар хатаны үр садаас үүсэлтэй гээд яриад байвал заа худлаа шаа худлаа бураад өөрсдийгөө ноён хатны ургийхан болох гээд шаассс гэх байлгүй гэж бодох байхдаа зарим нэг нь тиймээс
би Ургийн овгийнхоны мод хэлбэрийн овгийнхоны зургыг хийсэнгүй уучлаарай . Манай аавын  ээжийнхэний талынхан Ач хариад гэдэг овог юм .
 Зарим нэг блогоор орж гарч байгаа маанаг гарууд түүхээ мэдэхгүй гарууд блогоор орж тэнэг мангараар нь хэлж гарах биз тиймээс би зургыг нь хийсэнгүй .

Монголчууд бид нар чинь 90 ээд оны үед л  дуулиан шуугиантай л ургийн овгоо тодорхойлох арга хэмжээг авч хэрэгжүүлж  хуучин пасспортоо шинэ виза маркын үнэмлэхээр сольж билээ . 
Энэ  ургийн овгоо сэргээх ажил эхлээд эрчимтэй хэрэгжүүлж байсан аа сүүлдээ  ард иргэд өөрсдөө ургийн овгоо тодорхойлох гэж сунжирсаар л явагдаж байж билээ .
Миний мэдэхээр зарим нэг хүнүүс өөрөө ургийн овгоо зохионо оо гэсээр л Хар сүлдийн удам ,  сансрын нисэгч Гүррагчаа хүртэл тэр үедээ Гүррагчаа гэж нэрлэж , Хар барс гэх  мэтчлэн  овгоо өөрсдөө зохиож байсан үе 1990 ээд оны үед .

 Өөрсдөө ургийн овгоо зохиосон тэр хүнүүс өнөөдөр эргээд харахад юу гэж боддын бол тэнэг мэт санагдаж байгаа байхдаа бодвол .
 Ер нь бодоод байхнээ ургийн овгоо аль дээрээс эмээ өвөө ээж ааваас эрт сонсож байсан бол тухайн үедээ ургийн овгоо хөтлөөд явж байсан бол өнөөдөр ингэж өөрсдөө зохиосон ургийн овгийн инээдтэй нэртэй байхгүй байсан болов уу .
Хошин шог дээр гардаг биз дээ Аглуугийн тоглоод байдаг би Цяцагтынхаан яаадээ өвөг дээдсийн минь овог гэсээр л Цяцагтыхан гэдэг овог өнөөдөр байж ч мэднэ .
Энэ мэтчлэн анхнаас нь ургийн овгоо мэдээд авчуул ирээдүй хойч үедээ хэрэгтэй зүйлдээ . Тэгж байтал өнөө сольсон пасспортоо дахиад л нэг шинэ пасспортоор солих шивдээ Сайханбилэгийн ачаар .
 Тэгсэн нэг өвөө ишшшш үкэх гэж байгаа би пасспортоо солиод ч яах юм билээдээ гэсээр л амандаа бувтнана суужгаа харагдах шиг тэр үед . 
Солонгос кино дээр гардаг байх аа . Ким овогтон , Пак Мак овогтон , Ли овогтон  гээд л солонгосын мафитай кино дээр л их гардаг шдээ .
Тэрэн шигээ манай монголын зарим нэг нь солонгос шиг овогтой болоо биз дээ хөөрхий .

Ургийн овгоо мэдэхгүйгээс болж ахан дүүс хоорондоо суух нь элбэг харагдаад байдын байна лээ . Тиймээс мэдэх нь чухал юм шигээ . Одоо ч тэгээд ургийн овгоо мэдэж авцгаасан байхоо манай монголчууд .
Саяхан дөө 7 сарын 1 нд манайханы дунд ахан дүүсээрээ ургийн овгийн баяраа 3 хоног хийж тэмдэглэвээ . Бид хэд өглөө нэг жуулчний бааз дээрээ очтол нутаг оронд аж төрч байгаа ахан дүүс нар ирцгээсэн байлаа . Нийтдээ бараг 300 гаруй хүнүүс ирсэн байх сайн мэдэхгүй байна аа .  
Ургийн баяраар ихэнхи хүнүүс дээлтэйгээ иржгаа харагдсан . Миний хувьд юу дээл өмсөх мантай аян замд явж байсан хувцастайгаа очоод суучихсоон нтр кккк . Тэгээд очоод л бүгд нэг нэг сандал дээрээ сууцгааж  нэг нэгээр нь тэр тэдний хүн тэр тэдэн хүүхэдтэй тийм ажил хийж алба хашдаг гэж танилцуулсан .

 Танилцуулж дуусаны дараа үдийн хоол болчлоо бүгдээрээ хоололцгооё гэж Ургийн овгийн наадам зохиож байгаа тал нь хэлцгээнэ . Ингэж тэгж байгаад 2 р үе шат эхлэж байгаа юм аа .
Ургийн овгийн баярт дуучин Гэрэлчулуун ирж  наадмын уур амьсгалыг дуу хууртай эгшиглүүлж гарсан юм аа .
Гэрэлчулуун хүртэл Ургийн овгийн ахан дүүс болж би гэдэг хүн тэр үед л мэдэж гар барилцсан юм . Баяр дээрээ өөрийнхөө гаргасан сидигээ ирсэн зочиддоо хүн болгонд бэлэглэсэн юм .
За тэгээд оройн нь ахан дүүс нар хоор хоорондоо мэнд мэндээ мэндчиж  холбоогүй байсан ахан дүүс нар уулзачгааж яриа хөөрөөтэй  өрнөж дуулалдах нь дуулалдаж нэгэн өдрийг ийнхүү өнгөрүүлсэн юм .
Дараагийн өдөр нь  бөхийн 64 барилдаан ахан дүүсийн хооронд болц барилдаан ийнхүү эхэллээ .

Би ч яахав гарлаа барилдаж үзье гэлээ даанч 2 ийн даваан дээр өвдөг шороодлоо гэссс кккк . Тэгж байж бөхөө үзэх нь үзэж хуушуур идэх идэж нэгэн өдрийг бас л бужигналдан өнгөрөөлөө . 
Дараагийн өдөр нь овоо тахидаг газраа очиж лам нар ном хурж даллаг авахуулж ийнхүү хурдан морьд уралдаж орой нь ахмадуудаа хүлээн авч ахмадууддаа хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалаа өгөх нь өгч зураг хөргөө татуулах нь татаж ийнхүү  3 дахь өдрийг өнгөрөөсэн юм .

Маргааш нь хаалтын ажиллагаа гэж ахан дүүс нар хоор хоорондоо цугларч бяцхаан дурсгалын зүйлсүүд хүн болгонд гарын бэлэг гэж нэг аяга альбом , сиди хамтад нь өгч ийнхүү Ургийн овгийн баяр дуусах шиг болж цугларсан олон түмэн тал тийшээ гэрийнхээ зүг одлцгоосон юм .

0 comments: