Би гэж хэн бэ


Би гэдэг хүн өнөөдрийг хүртэл би би  гээ олох гэсээр яваад энэ хүрчлээ. Би гэдгээ эрсээр хайсаар л эрэл сурал хийж байж л энэ хүрчлээ. Духан дээр үрчлээ сууж байж л өөрийгөө хайх гэж. Та бас хайж үзсэн үүҮзсэн л байх даа. Би гэж хэн бэ.. Энэ асуултын хариултыг хэлээд өгөх хүн байна уу. Эсүүл би өөрөөсөө асуух ёстой юу. Эсүүл анх ухаан орсон цагаасаа магад эхийн хэвлийд хүн болох гэж ядаж байгаа бойжиж байхдаа энэ хариултыг олох гэж хичээсий болов уу.

Би гэж хэн бэ гэх асуултын хариуг олохын тулд өөрийгөө мэдэхийн тулд хором мөч бүхнийг өдөр хоног цаг хугацааг өнгөрөөж буй хэрэг. Амьдралынхаа л туршид өөрийгөө таньж мэдэхийг хичээдэг. Өөрөөсөө би өөрөө өөрийгөө хайлаа. Би суут ухаантан эрдэмтэн мэргэн эмч домч бурхан ч биш.

Бие нь үгүй хий хоосон ч бишбилүүнд хурцалж ирлэсэн суут ухаантан ч биш . Би бол би – гээрээ л байна. Би хэн бэ гэдгээ харахын тулд магад тольдож үзэх байх л даа. Харлаа. Дотоод сэтгэлээ уудлан байж гадаад төрхөө гадаад үзэмжээ бүтээхийг харна. Нүүрэн дээр нүүр зуран бичих биш бусдад зориулж бичин дүрээ бүтээнэ. Би бусдаас өөр ганган эдээр дарагчдаас тэс өөр. Энэ л залуу насаараа , энэ амьдарч байгаа эрин зуунд хөл нийлүүлэн алхаж яваадаа энэ л насаараа гоёгч нэгэн эгэл жирийн блог бичдэг хүн.

Би бусдад мэдлэгтэн болох гэж худлаа хуурмаг цэцэрхэгчдээс өөр. Би чадах чинээгээрээ л бусдад туслаж өөртөө буян хураагч нэгэн. Хэн нэгэн өөрөөсөөдээгүүр зиндааны хүнд атаархагчаас тэс өөр. Урдаа зорьсон зорилгодоо хүрэхийн тулд мэрийгч нэгэн. Энэ л бие цогцос , биеийг минь цогцлоон бүтээсэн орчлонг таниулж аав ээжээрээ шүтэгч нэгэн. Зарим нэг хүмүүс ингэж хэлдэг л дээ. Намайг бурхан бүтээсийн бурхан быол цорын ганц ид шидтэн гэж хэлдэг.

Би ч гайхаа л өнгөрдөг . Магад энэ хүний хэлснээр энэ хүн христ шашинд явдаг байх гээд л бодно. Яагаад бурхан гэж . Бурхан бол хиймэл бодит биш. Харин бодитоогоороо би намайг бүтээсэн ээж аав хоёрыгоо л шүтмээр юм . Сонин шүүхүн хүний бодол санаа гэж. Хүн бол хүнээс л төрнө . Энэ үнэн . Магад 10 жилийн хичээл дээр хүн сармагчин гориллаас үүссэн гэдэг . Гориллаас үүссэн эсэх эрдэмтэн докторууд суут ухаатнуудын хэлсэн үгийг би за худлаа гээд байлтай ч биш. Тэр үед амьдарч байсан биш.

Өнөөдөр би , би – гээрээ л байна. Би гэдгээ хэн нэгэнд таниулахын тулд хэн гэдгээ харуулахын тулд хийж чаддаг мэдлэг боловсролоороо, ямар зантай даруухан байна уу дуу муутай байна уу , хөгжилтэй байна уу уйтгартай байна уу , ямар дуу сонсдог гээд л. Хүн , хүний хамгийн өрөвдөлтэй зан араншин нь мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч ярих, өөрийнхөө хэр ухаантайг ярихаас биш харин дуугаа суухаасаа олж мэд гэдэг үг ч байдаг байх аа.

Тэгж бодохоор би өнөөдөр хэн юм бэ ямар хүн бэ мэдлэг боловсрол юу билээ гэж бодох биз. Мэдэмхийрэх биш мэдэж авахын төлөө л явж байгаа учраас л би гэдгээ олохын төлөө явжгаа тэр. Би энэ үргэлжийн хөдөлгөөнтэй оршиж байгаа бидний амьдарч байгаа энэ л ертөнц дэх болж буй үйл явц, нэг нь төрж байхад нөгөө нь хорвоогийн жамаар бурхан болооч болоод л. Бусдад туслаж бусдын тусламжыг өөртөө аван буян хурааж мэддэггүй зүйлээ мэдэж, хуучин бүхнээ дурсаж , өнөө үеээ харж ирээдүйгээ харж төсөөлөн мөрөөдөж өөрөөрөө л амьдрах гэж д явна. Ингээд л би өөрийгөө таньж мэдсээр л хайсаар л... 

0 comments: