Амьдралын утга учир ер нь юу юм бэ.


Амьдралын утга учир ер нь юу юм бэ. Амьдраад л байдаг амьдраад л өдөр хоног өнгөрсөөр л байдаг . Нэг л мэдэхэд өвөлтэйгээ золгохнээ. Дахиад л өнөө хар утаа нүүрсээ үнэртэх гэж . Өглөө болгон яаарч тэвдсэн хүмүүс  автобусны буудал дээр даарч бээрсэн харагдана . Хүмүүсийн цонхигор царай , үрчлээтэй  уур уцаартай царай гээд  л нааш цааш холхилдоно алххцгаана .  Өглөө болгон ажилдаа явах болгонд л таардаг хажуугаар нь зөрөөд явдаг тэр нэгэн  тамхи зардаг эгч суусан харагдана .  Манайх гэдэг айл захын хажууд байдаг юм хойно өглөө болгон нэг ах цонхны цаанаас сүүгээ аваарай таргаа аваарай гэж хашгирна. Энэ бүх дуу чимээнд дасал болжээ . 

Амьдрал гэж сонин юм .  Адармаатай эрээн бараантай хэдий ч  хүмүүс бид аж төрөөд л явж л байна шүү дээ.   Хэн нэг нь бурхан болоочийн газарт очиж байхад өнөөх нь  эхийн хэвлийгээс улаан нялзрай төрж байх жишээний.  Амьдралын жам юм хойно одоо яалтай ч билээ. Болж бүтэхгүй байна , идэх хоолгүй өлсөж үхэх гээд гуйлга гуйгаад  явж л харагддаг  гуйлга гуйж байсан ч тэр автобусаны буудал дээр хөгжмөө дуугаргаад дуулж харагдсан ч бай бид нарын амьдрал үргэжилдэгээрээ л үргэжилж байна .  Амьдралаа гэж ийм л байдаг даа айнн. Амьдралын утга учир ер нь юу юм бол гэхээр маш олон асуулт ар араас гарч ирдэг . Амьдрахын тулд яах уу бид . Мэдээж  ажил хийнэ хиймээр болно . Ажил хийх гэж цалингаа голно.

Ажил хийх хийхдээ  манай залуус цалингыг нь голно шидлэнэ . Тэгсэн хирнээ шоудах наргих цэнгэх дээрээ тулахаараа бүгдээрээ л баян болчихдог сонин юм шүү.  Өнөөдөр яагаад хүмүүс эрүүл мэндээ бодохгүй байж гоёж гоодох дуртай байдын бол. Яахуудээ ганц амьдрах энэ л насан дээрээ гоёж гоодолгүй л яахуу . Гэхдээ чааваас  самар цөмөх гэж шүдгүй  мөртлөө самар цөмөхийн яаана. Тэгсэн чихэндээ гарын хуруундаа алт мөнгөөр дүүрэн зүүсэн харагдахын .

Ядаж шүдээ бүтэн болгочоод алт мөнгөө зүүмээрсэн дээ. Эрүүл мэндээсээ илүү эд хөрөнгө бараа таваар гоёл чимэглэл нь  дээр харагдсан бололтой . Гэв гэнэт  өнхөрөөд унаад өглөө л гэхэд чиний хуруунд зүүсэн бөгж , ээмэг чинь байдаг газартаа л байна . Харин чи , би та , ер нь хэн гуай ч тэр газарт булшлагдаастай аль эсвэл үнс болоод агаарт замхраад алга болоод шандарлагдаад дуусах биз. 

Байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай , эгэл жирийн амьдрал , юунд ч шуналгүй , хэнд ч атаархаад явахгүй , хүнд гай болохгүй , өөрийнхөөрөө л мөрөөрөө тэгээд л чааваас зөнгөөрөө , бусдад гай болохгүй юм шиг л тайван сайхан амьдрах юмсан даа.  Би  боддын шдээ яагаад хүмүүс банкандаа мөнгөө хадгалаад л байдын бол . Өөр өөрөөсөө харамлаад л өрөөл бусдаас ч тэр эхнэр хүүхдээсээ ч тэр  нууж хаагаастай банканд л хадгалуулдаг яах гэж , хэнд  гээд асуулт гарч ирнэ.. Мэдээж аав ээж нь юм болсон хойно .  чиний миний үр ач гучид цаашдын амьдрал , сургууль соёлд ороход чинь , байр , машин авахад чинь хадгалж байна аа гэж хариулах байх. Тэгсэн хирнээ өөрөө  арчаагүй царай гаргаад л өмсөж зүүж байгаа нь хараад байгаарай гэж гадны хүн хэлэх байх . За гадны хүн юу ч хэлж байсан хэнд хамаатайнн гэх л байх.

 Сэтгэл ханамжтай амьдарч байна уу гэхээр  зарим нь үгүй зарим нь ч тийм гэх байх .  Өнөөдөр би кармандаа түрийвчэндээ сохор зоос ч үгүй мөнгө төгрөг ч үгүй байлаа гэхэд ээж ааваасаа ахан дүүгээсээ мөнгө зээлэлтэй ч биш тэгж муугаа үзүүлэхгүй шүү гэсээр дараагийн сарын цалин дээр арай гэж золгоно.  Хүнд муугаа үзүүлэхгүй юм шүү гэж боддог нь бас  манайханы дунд нэрэлхүү зантай ч гэмээр хэллэгдэх байх л даа .  Амьдрал гэж хатуудаа хатуу зөөлөн үедээ дэндүү зөөлөн гээд л ярицгааж байдын хэн мэдэхэв.

Би өнөөдөр яагаад эрх дураараа хэнд ч харъяалагдахгүй хэнд ч дээрэлхүүлээд байхгүй хэнд ч зодуулаад явахгүй , зодлоо гэхэд намайг өмөөрөх хүнтэй , эрхлэх үедээ эрхлээд л  хамтдаа идэж ууж наргиж цэнгэж яагаад болохгүй гэж бодох л байх л даа . Амьдралдаа сэтгэл ханамжтай амьдрах гэж сайхан шүү .  Ойрдоо би гэдэг хүн нэг л  үгийн авцалдаа байхгүй , дан нуршссан  үглээ яншаа маягын бичээд байна уу үгүй  сүүлдээ бичсэн зүйлээ ч мэдэхээ байлаа эргээд бичсэн зүйлээ  дээрээс уншгтал нуль стресссд орохоор бухимдлаар дүүрэн л байхын гэж харлаа . За тэгээд ямар чихэр боовны тухай хүүхдийн үлгэрийн тухай сээгс нтрийн тухай бичилттэй ч биш . Бүхэл бүтэн амьдралд болж буй бидний эргэн тойронд болж буй зүйлийг л  бичмээр болохын тэгссэн нуль ..............за за ойлгоно биз дээ. 

0 comments: